Хүмүүнлэгийн Их Сургууль Дархан салбар
2015-03-19
Санхүү бүртгэл
 Лекц 1

Мөнгөн хөрөнгийн бүртгэл, мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ

1.      Мөнгөн хөрөнгө түүний бүрэлдэхүүн

2.      Жижиг мөнгөн сангийн бүртгэл

3.      Банкны үлдэгдэлийн тохируулга

1. Мөнгөн хөрөнгө, түүний бүрэлдэхүүн

Мөнгө гэдэг нь хамгийн сайн хөрвөх чадвартай хөрөнгө. Мөнгөн хөрөнгөнд бэлэн мөнгө, мөнгөтэй адилтгах хөрөнгө хамаарна.

Бэлэн мөнгө нь кассанд болон харилцах дансанд байгаа мөнгө, хугацаагүй хадгаламжаас бүрдэнэ.

Мөнгөтэй адилтгах хөрөнгө гэдэг нь үнэ цэнийг нь өөрчлөх өчүүхэн бага эрсдэлийг мэдэрдэг, мөнгөнд шууд хөрвөх нэгээс гурван сарын хугацаатай хөрөнгө оруулалт юм. Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгийг анх нягтлан бодох бүртгэлд нэрлэсэн үнээр, нэрлэсэн үнээр нь  хүлээн зөвшөөрөх боломжгүй бол өртгөөр нь үнэлж бүртгэнэ. Мөнгөтэй холбогдох дараах ойлголтууд байдаг.

1.       Хязгаарласан мөнгө

2.       Банкны овердрафт

Хязгаарласан мөнгө

Энэ нь юунд зарцуулах нь тодорхой, өөрөөр хэлбэл зөвхөн тухайн зориулалтаар ашиглах мөнгө. Мөнгөн хөрөнгийг цалин тавьж олгох, зээл төлөх, ногдол ашиг олгох, үйлдвэрлэлээ өргөтгөх гэх мэт зориулалтаар хязгаарлаж болдог. 1-3 сарын хугацаатай хязгаарласан мөнгийг мөнгөн хөрөнгөнд, 3 сараас нэг жилийн хугацаатай хязгаарласан мөнгийг богино хугацаатай хөрөнгө оруулалт, нэг жилээс дээш хугацаатай хязгаарласан мөнгийг эргэлтийн бус хөрөнгийн урт хугацаатай хөрөнгө оруулалт эсвэл бусад хөрөнгөнд хамааруулна.

Банкны овердрафт

Банк томоохон үйлчлүүлэгчдээ урамшуулахын тулд үйлчлүүлэгчийн харилцах дансны үлдэгдэл төлбөр тооцоо хийхэд хүрэлцэхгүй тохиолдолд өмнөөс нь мөнгө төлж болдог. Компанийн өмнөөс банкны төлсөн мөнгө нь компанийн хувьд “Банкны овердрафт” гэсэн богино хугацаат өр төлбөр болно. Банкны овердрафт хүүтэй эсвэл хүүгүй байж болно.

2. Жижиг мөнгөн сангийн бүртгэл

Бараг бүх компани ажилчдын хоол унааны зардал, конторын хангамжийн зүйлс гэх мэт олон тооны зүйлсэд бага хэмжээний мөнгө төлөх шаардлагатай байдаг. Ийм үнийн дүн багатай жижиг төлбөрт тэр болгон чек бичих нь цаг хугацаа, зардал их гарна. Иймд компаниуд бага хэмжээний төлбөрт зориулан гар дээр бэлэн мөнгө байлгадаг. Энэ мөнгийг жижиг мөнгөн сан гэнэ.

Жижиг мөнгөн сан нь касснаас ялгаатай. Жижиг мөнгөн санг зөвхөн үнийн дүн багатай, жижиг зардлуудыг төлөхөд зарцуулна. Жижиг мөнгөн сангийн мөнгийг 7 хоног, 14 хоног, 21 хоног гэх мэт тодорхой хугацаанд зарцуулахаар бодож бэлэн байлгадаг. Хэрэв долоо хоногоор зарцуулах мөнгийг төсөвлөж бэлэн байлгана гэвэл долоо хоногийн эцэст тухайн 7 хоногт зарцуулсан бэлэн мөнгөний тооцоог хийж, дараагийн долоо хоногт зарцуулах мөнгийг бэлэн байлгана гэсэн үг. Үүнийг жижиг мөнгөн санг нөхөн дүүргэх гэнэ. Жижиг мөнгөн сангийн зарлагыг уг санг нөхөн дүүргэх өдөр бүртгэнэ. Энэ өдөр холбогдох зардлын дансны Дт-д мөнгөн хөрөнгө дансны Кт-ээс бичилт хийнэ. Жижиг мөнгөн сангийн хэмжээг өөрчлөх тохиолдолд Дт-лэх (нэмэгдүүлэх) ба Кт-лэнэ (бууруулах).

3. Банкны үлдэгдлийн тохируулга

Банкны тохируулга гэдэг нь компанийн нягтлангийн харилцах дансны бүртгэл ба компанийн харилцахад байгаа мөнгөнд хамараах банкны бүртгэлийг тохируулахыг хэлнэ.

Компанийн харилцахад байгаа мөнгөний тайланг банкны нягтлан гаргасныг харилцахын хуулга гэж нэрлэнэ. Хэрэв ямар нэгэн алдаа орхигдол гараагүй, бүх дансанд орсон мөнгө (хадгаламж), данснаас гарсан мөнгө (чек) нь банкны тайлан ба компанийн мөнгөн хөрөнгийн журналд тусгагдсан бол банкны тайлан дахь мөнгөний үлдэгдэл нь компанийн НББ дэх мөнгөний үлдэгдэлтэй тэнцүү байна. Компанийн бүртгэл дэх буюу мөнгөн хөрөнгийн дансны ерөнхий дэвтрийн үлдэгдэл болон банкны тайлан дах мөнгөн хөрөнгийн үлдэгдэл дараах тохиолдолд зөрдөг:

1.       Бүртгэлд тусгагдсан зүйл банкны тайланд тусгагдаагүй байх

2.       Банкны тайланд тусгагдсан зүйл бүртгэлд тусгагдаагүй байх

Бүртгэлд тусгагдсан боловч банкны тайланд тусгагдаагүй зүйл нь:

1.       Замд яваа хадгаламж

2.       Төлбөр хийгдээгүй чек

3.       Алдаа

Банкны тайланд тусгагдсан боловч бүртгэлд тусгагдаагүй зүйл:

1.       Банкны үйлчилгээний хөлс

2.       Хүү ба авлагын цуглуулалт

3.       Хүрэлцээгүй сантай чек

4.       Алдаа

1. Замд яваа хадгаламж

Компанийн бүртгэлд тусгагдсан боловч тухайн сард банкинд орж ирээгүй мөнгөн орлого. Жишээ: компани өөр банкаар дамжуулан сарын эцсийн өдөр харилцах дансандаа шилжүүлсэн мөнгө нь дараа сарын эхэнд дансанд орж ирж болно. Учир нь банк хоорондын гүйлгээг төв банкаар дамжуулан хийнэ. Замд яваа хадгаламжийг банкны үлдэгдэл дээр нэмж тохируулна.

2. Төлбөр хийгдээгүй чек (гар дээр байгаа чек) буюу төлбөр хийгдээгүй даалгавар

Байгууллага төлбөрийн даалгавар бичээд мөнгө зарцуулсан талаар мөнгөн зарлагын журналд бүртгэсэн боловч банкны нягтлан төлбөрийг данснаас шилжүүлээгүй байж болно. Нэгэнт компани төлбөрийн даалгавар бичсэн бол банк данснаас мөнгө гаргах үүрэгтэй. Төлбөр хийгдээгүй чекийг банкны үлдэгдлээс хасч тохируулна.

3. Банкны үйлчилгээний шимтгэл

Банк үйлчилгээ үзүүлсний төлбөрийг компанид мэдэгдэлгүйгээр шууд данснаас нь суутгадаг. Иймд компани энэ төлбөрийг харилцахын хуулга иртэл мөнгөний зарлагын журналдаа бүртгээгүй байж болно. Банкны үйлчилгээний хөлсийг бүртгэлийн үлдэгдлээс хасна.

4. Банкны кредит

Дансанд мөнгө орсныг компанийн нягтлан харилцахын хуулга хүлээн авах хүртэл мэдээгүй байж болно. Банкны цуглуулсан мөнгийг бүртгэлийн үлдэгдэл дээр нэмж тохируулна.

5. Хүрэлцээгүй сантай чек

Компани харилцагч байгууллагаас мөнгө шилжүүлсэн тухай баримт хүлээн авч мөнгөн орлогын журналд бүртгэсэн боловч харилцахын хуулга ирсэн үед уг мөнгө нь дансанд орж ирээгүй, эсвэл дутуу орж ирсэн байж болно. Хүрэлцээгүй сантай чекийг бүртгэлийн үлдэгдлээс хасч тохируулах ба авлагаар бүртгэнэ.

6. Алдаа

Компанийн нягтлан эсвэл банкны нягтлангийн гаргасан санаатай болон санамсаргүй алдаа. Алдаа гаргасан тал нь алдаагаа залруулах тохируулга хийнэ.

Компани мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг зөв гаргах, банкны ба бүртгэлийн үлдэгдлийн хоорондын зөрүүг арилгахын тулд банкны тохируулгын тайланг бэлтгэнэ. Банкны тохируулгын тайланг бэлтгэсний дараа мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг зөв болгохын тулд холбогдох журналын бичилтийг бэлтгэнэ. Харилцахад байгаа мөнгөний эхний үлдэгдлийг тохируулсан үед эцсийн үлдэгдлийг тохируулах банкны тохируулгын тайлангийн хэлбэр, агуулга дараах байдалтай байна:

Банкны тохируулгын тайлангийн хэлбэр, агуулга

 

Банкны тайлангийн тохируулаагүй үлдэгдэл

 

хххх

Нэмэх нь:

 

 

 

 

Замд яваа хадгаламж

ххх

 

 

Мөнгөний үлдэгдлийг дутуу илэрхийлсэн банкны алдаа

ххх

хххх

Хасах нь:

 

 

 

 

Төлбөр хийгдээгүй чек

ххх

 

 

Мөнгөний үлдэгдлийг илүү илэрхийлсэн банкны алдаа

ххх

хххх

 

Мөнгөний зөв үлдэгдэл

 

хххх

 

НББ-ийн тохируулаагүй үлдэгдэл

 

хххх

Нэмэх нь:

 

 

 

 

Банкны кредит

ххх

 

 

Мөнгөний үлдэгдлийг дутуу илэрхийлсэн бүртгэлийн алдаа

ххх

хххх

Хасах нь:

 

 

 

 

Хүрэлцээгүй сантай чек

ххх

 

 

Банкны үйлчилгээний шимтгэл

ххх

 

 

Мөнгөний үлдэгдлийг илүү илэрхийлсэн бүртгэлийн алдаа

ххх

хххх

 

Мөнгөний зөв үлдэгдэл

 

хххх

 

 

Лекц 2

Авлага, түүний ангилал

         Авлага гэдэг нь зээлээр бараа бүтээгдэхүүн борлуулж, үйлчилгээ үзүүлсний төлбөрийг худалдан авагч болон бусад этгээдээс нэхэмжилж буй мөнгөний дүн.

Санхүүгийн тайлагналын зорилгоор авлагыг:

1.    Эргэлтийн авлага

2.    Эргэлтийн бус авлага

         Нэг жил буюу үйл ажиллагааны циклийн аль уртад төлөгдөх авлагыг (1) эргэлтийн авлага гэнэ. Бусад бүх авлагыг (2) эргэлтийн бус авлага гэнэ.

            Үйл ажиллагааны цикл гэдэг нь түүхий эд материалыг бэлтгэхээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн борлуулж, авлагаа цуглуулах хүртэлх үйл явц.

Авлагыг хамрах хүрээгээр нь:

1.    Худалдааны авлага

a.           Дансны авлага

b.           Авлагын бичиг

2.           Худалдааны бус авлага

a.           Ажилчид ба албан хаагчдад олгосон урьдчилгаа

b.           Ногдол ашиг ба хүүний авлага

c.            Зарга маргааныг хариуцагчаас нэхэмжлэх

d.           Татварын илүү төлөлт гэх мэт

         Худалдааны авлага нь бизнесийн хэвийн үйл ажиллагааны явцад борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний төлөө худалдан авагчийн төлөх дүн.

         Дансны авлага нь борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг төлнө гэсэн худалдан авагчийн аман амлалт бөгөөд ихэвчлэн 30-60 хоногт төлөгддөг.

         Авлагын бичиг нь тодорхой хэмжээний мөнгийг ирээдүйн тогтоосон хугацаанд төлнө гэсэн гаргагчийн бичгэн амлалт бөгөөд богино болон урт хугацаатай байдаг.

Худалдааны бус авлага нь янз бүрийн ажил гүйлгээнээс үүсдэг.

Дансны авлага

         Төлбөрийг шуурхай барагдуулахын тулд борлуулагч нь тодорхой хэмжээний нөхцөл заадаг. Жишээ нь, 3/15, n/30 гэсэн нөхцөл нь төлбөрөө 30 хоногийн дотор төлөх, хэрэв 15 хоногийн дотор төлбөрөө барагдуулбал борлуулалтын дүнгээс 3%-ийн мөнгөн хөнгөлөлт эдэлнэ гэсэн утгатай. Хөнгөлөлт үзүүлж байгаа үед дансны авлагыг бүртгэх хоёр арга байдаг. Үүнд:

1.    Нийт дүнгийн арга (борлуулалтын нийт дүнгээр)

         Энэ аргын үед борлуулалт хийх үед авлага ба борлуулалтын орлогыг худалдан авагчаас нэхэмжлэх нийт авлагын дүнгээр бүртгэх бөгөө хөнгөлөлтийн хугацаанд төлбөр төлөгдөх үед борлуулалтын хөнгөлөлт дансыг Дт-лэнэ. Уг дансыг орлогын тайланд борлуулалтын орлогоос хасагдах байдлаар тусгана.

2.           Цэвэр дүнгийн арга (борлуулалтын дүнгээс хөнгөлөлтийг хассан хэмжээгээр)

         Энэ аргын үед борлуулалт хийх үед авлага ба борлуулалтын орлогыг худалдан авагчаас нэхэмжлэх нийт авлагаас хөнгөлөлтийг хассан цэвэр дүнгээр бүртгэдэг. Худалдан авагч хөнгөлөлтийн хугацаанд төлбөрөө барагдуулах бол борлуулалтын хөнгөлөлт данс ашиглагдахгүй бөгөөд анх авлагыг бүртгэх үед хөнгөлөлтийг хассан байгаа. Харин хөнгөлөлтийн хугацааны дараа төлөгдөх авлагад ногдох борлуулалтын хөнгөлөлтийг Алдагдсан борлуулалтын хөнгөлөлт дансанд Кт-лэх бөгөөд уг дансыг орлогын тайлангийн бусад орлого хэсэгт тусгана.

Жишээ:

Нийт дүнгийн арга

Цэвэр дүнгийн арга

1. Анар компани нь 1,000,000-ийн борлуулалтыг 2/5, n/30 нөхцөлтэйгэр хийсэн.

Дт Авлага                                 1,000,000

     Кт Борлуулалт                    1,000,000

Дт Авлага                             980,000

     Кт Борлуулалт                980,000

2. Худалдан авагч хөнгөлөлтийн хугацаанд нэхэмжлэлийн 50%-ийг барагдуулсан.

Дт Мөнгөн хөрөнгө                    490,000

Дт Борлуулалтын хөнгөлөлт   10,000

  КтАвлага                                 500,000

Дт Мөнгөн хөрөнгө            490,000

     КтАвлага                       490,000

3. Үлдэгдэл төлбөрийг хөнгөлөлтийн хугацааны дараа шилжүүлсэн.

Дт Мөнгөн хөрөнгө                  500,000

   Кт Авлага                               500,000

Дт Авлага                 10,000

   Кт Алдагдсан борл-лтын хөнгөлөлт            10,000

Дт Мөнгөн хөрөнгө            500,000

т Авлага                            500,000

Дүн                      2,000,000 2,000,000

Дүн                             1,980,000   1,980,000

Худалдан авалтын хөнгөлөлт:

Худалдан авсан тоо хэмжээнээс шалтгаалан үзүүлж буй хөнгөлөлтийг худалдааны хөнгөлөлт гэх бөгөөд үүнийг ихэвчлэн хувийн жингээр илэрхийлдэг. Худалдан авагч болон борлуулагч нь худалдан авалт болон борлуулалтыг худалдааны хөнгөлөлтийг хассан дүнгээр бүртгэлд тусгадаг.

Жишээ нь:

Анар компани дараах борлуулалт хийсэн.

Жагсаалтын үнэ                  2,015,000

Худалдааны хөнгөлөлт            10-5-4

Энэ үед борлуулалт зээлээр хийгдсэн бол авлагыг 1,653,912-өөр бүртгэнэ.

2,015,000-2,015,000*10%=1,813,500

1,813,500-1,813,500*5%=1,722,825

1,722,825-1,722,825*4%=1,653,912

 

Лекц 3

Найдваргүй авлагын зардлыг бүртгэх аргууд

Авлагыг баланст цэвэр боломжит үнэ цэнээр (Авлага-Найдваргүй авлагын нөөц) нь үнэлж тусгана гэж НББОУС-д заасан байдаг.

Зээлээр борлуулалт хийснээр авлагын зарим хэсэг нь төлөгдөхгүй байж болно. Энэ үед найдваргүй авлага үүсэх бөгөөд уг гарзыг бүртгэх 2 арга байдаг.

Найдваргүй авлагын зардлыг бүртгэх 2 арга нь:

1.    Шууд арга

Авлагын тодорхой хэсэг найдваргүй болох нь тогтоогдсон үед тэр хэмжээгээр авлагыг шууд данснаас хасдаг арга

2.            Нөөцийн буюу хасагдуулгын арга

Тайлант хугацааны зээлийн борлуулалт болон авлагын дансны үлдэгдэл дүнгээс тодорхой хувь хэмжээгээр урьдчилан нөөу байгуулаад авлагын тодорхой хэсэг нь найдваргүй болох нь тогтоогдсон үед урьдчилан байгуулсан нөөцөөрөө хааж өгдөг арга.

Нөөцийн буюу хасагдуулгын аргын үед дараах хувилбаруудыг ашиглах замаар найдваргүй авлагыг тооцоолж, бүртгэнэ.

Нөөцийн буюу хасагдуулгын арга:

1. Борлуулалтын хувийн жингийн буюу орлогын тайлангийн арга

2. Авлагын хувийн жин буюу балансын арга

a.         Авлагын дансны эцсийн үлдэгдэлд үндэслэх

b.         Авлага төлөгдөх хугацаанд үндэслэх арга

Хэрэв компани зээлийн борлуулалтын дүнг суурь болгон тооцооллоо хийсэн бол орлогын тайлангийн (борлуулалтын хувийн жин) арга, авлагын дүнг суурь болгож байгаа бол балансын (авлагын хувийн жин) арга гэдэг.

Борлуулалтын хувийн жингийн аргын үед зээлийн борлуулалтын дүнгээс өмнөх жилүүдийн туршлага дээр үндэслэн тооцсон тодорхой хувийн жингээр тооцоолсон дүнгээр найдваргүй авлагын нөөц дансны Кт-ээс найдваргүй авлагын зардал дансны Дт-д бичилт хийнэ. Өөрөөр хэлбэл:

Тайлант хугацааны найдваргүй авлагын зардал=

                                             =Зээлийн борлуулалт*Авлага найдваргүй болох хувь

Харин авлагын хувийн жингийн аргын үед тайлант хугацааны эцэст нийт төлөгдөөгүй авлагын дүнгээс найдваргүй авлагын тооцооллыг хийх бөгөөд тооцоолсон дүн нь найдваргүй авлагын нөөцийн дансны эцсийн үлдэгдэл болох бөгөөд тайлант хугацааны найдваргүй авлагын зардлыг тохируулан бүртгэнэ.

Найдваргүй авлагын зардал нь орлогын тайланд тусгагдах түр данс бөгөөд орлого зарлагын нэгдсэн дансанд хаагдана.

Найдваргүй авлагын нөөц нь баланст авлагын доор хасагдах байдлаар тусгагдах авлагын сөрөг тохируулах данс юм.

Шууд арга

Нөөцийн арга

1. Урьдчилан найдваргүй авлагын нөөц байгуулах үед:

Нөөц байгуулахгүй

Дт Найдваргүй авлагын зардал      хх

      Кт Найдваргүй авлагын нөөц   хх

2. Авлага найдваргүй болох нь тогтоогдож данснаас хасагдах үед:

Дт Найдваргүй авлагын зардал      хх

      Кт Авлага                                 хх

Дт Найдваргүй авлагын нөөц         хх

      Кт Авлага                        хх

3. Данснаас хассан авлага эргэн төлөгдөх үед

Данснаас хассан авлагын хэмжээгээр:

(сэргээх бичилт)

Дт Мөнгөн хөрөнгө                 хх

      Кт Найдваргүй авлагын нөхөлт хх

Дт Авлага                       хх

      Кт Найдваргүй авлагын нөөц    хх

Төлөгдсөн хэмжээгээр:

Дт Мөнгөн хөрөнгө          хх

      Кт Авлага        хх

 

Жишээ: Цэцэрлэг компанийн авлагын бүртгэлийн талаарх мэдээлэл (2010 он)

a.            2010 оны найдваргүй авлагын нөөц дансны эхний үлдэгдэл 219,120, дансны авлагын эхний үлдэгдэл 5,478,000

b.            Тайлант хугацааны нийт найдваргүй авлагад тооцож данснаас хассан авлага 35,200

c.            Нийт борлуулалт 9,919,000. Уг борлуулалтын 75% нь зээлээр хийгдсэн. Тайлант хугацаанд 6,000,000-ийн авлагаа цуглуулсан.

d.            Өмнөх онд данснаас хассан 39,000-ийн авлага эргэж төлөгдсөн.

Даалгавар:

1.    Борлуулалтын хувийн жинд тулгуурлан найдваргүй авлагын хэмжээг тодорхойлж, бичилт хийнэ үү. Авлагын найдваргүй болох хувь 4.

2.    Авлагын дансны үлдэгдэлд тулгуурлан найдваргүй авлагын хэмжээг тодорхойлж, бичилт хийнэ үү. Авлагын найдваргүй болох хувь 4.

1. Борлуулалтын хувийн жингийн арга:Description: https://lh4.googleusercontent.com/rwB8mgeZqsvF0BPCEwy5c8I6FShqlH7WC_IAk-smgichlvIJsUYqqnMhdLfmuh4R3yrrv9gp0Kd-YCCJdFpLrN19lrZEmFLyXCJV4-86PIET

Цэцэрлэг компани

Баланс

2010-12-31

Эргэлтийн хөрөнгө:

Мөнгөн хөрөнгө ........................................................... хх

Түргэн борлогдох үнэт цаас ......................................... хх

Авлага ................................................    6,882,050

Найдваргүй авлагын нөөц ………….          (520,490)         6,361,560

Борлуулалтын хувийн жингийн арга учраас тайлант хугацааны найдваргүй авлагын зардал нь зээлийн борлуулалт 7,439,250-ийн 4% болох 297,570 болно. Энэ арга нь орлого зардлыг илүү сайн уялдуулж өгдөг сайн талтай.

2. Авлагын хувийн жингийн арга:

а. Авлагын дансны үлдэгдэлд үндэслэх арга:Description: https://lh4.googleusercontent.com/8foYX-JSj1gpRY_z-tTaqs8VvYes2lr94GHnMb2XCzy9Yu6QXQLPVJiCr6YnoyU53jF_hsu-up7FOrrH-KzmqVi5Z-bIzYhI3_b-JqBSjpeB

Авлагын хувийн жингийн арга учраас авлагын үлдэгдэл 6,882,050-өөс тооцсон 4% болох 275,282 нь найдваргүй авлагын нөөц дансны эцсийн үлдэгдэл болох бөгөөд нөөцийн дансны зөрүү дүнгээр тохируулга хийж 52,362-өөр (275,282 + 35,200-219,120-39,000) найдваргүй авлагын зардал бүртгэнэ. Энэ аргын үед авлагын үлдэгдлээс авлага найдваргүй болох тодорхой нэг хувийн жингээр тооцоолж найдваргүй авлагын нөөц дансны үлдэгдлийг тодорхойлно.

б. Авлага төлөгдөх хугацаанд үндэслэх арга:

Авлагын үлдэгдлийг төлөгдөх хугацаагаар нь ангилан, ангилал бүрд өөр өөр хувийн жин тодорхойлон тэдгээрийн үржвэрүүдийн нийлбэр нь найдваргүй авлагын нөөц дансны эцсийн үлдэгдэл болно. Энэ арга нь авлага тус бүрийн хугацаанд үндэслэж байгаа тул найдваргүй болж болзошгүй авлагын тооцоолол илүү сайн үндэслэлтэй байна.

Тооцоогоорх

авлага

Хугацаа

Тооцоолсон

найдваргүй болох %

6,000,000

Хугацаа болоогүй

0.5%

500,000

1-60 хоног хэтэрсэн

2%

10,200

61-120 хоног

4%

371,850

360 хоног

60%

6,882,050

Найдваргүй авлагын нөөц дансны үлдэгдэл нь:

(6,000,000*0.5%+500,000*2%+10,200*4%+371,850*60%)=263,518 болно. Description: https://lh5.googleusercontent.com/6y1Md13pXJEIeUYyyIsT69-QJb1Pl03KgbfuMwCo2X2dQDWTpNKM_zRi98w_LAIFoZpjvErXn-v1L-AvxYZRmz6_IC1PrKOZ9E8liibq1M-c

Тайлант хугацааны найдваргүй авлагын зардал нь:

(263,518+35,200-219,120-39,000)=40,598 болно.

 

 

 

 

 

 

Лекц 4

Бараа материал үнэ бүхий зүйлийн бүртгэл

Бараа материал, бүртгэх систем

Худалдах зорилгоор олж эзэмшсэн бараа эсвэл борлуулах зориулалт бүхий бүтээгдэхүүн болон түүний үйлдвэрлэлд ашиглах хөрөнгийн зүйлсийг бараа материал гэнэ.

НББОУС 2-т зааснаар бараа материалд дараах хөрөнгө орно. Үүнд:

1.    Бизнесийн хэвийн үйл ажиллагааны үед худалдан борлуулахаар эзэмшиж байгаа хөрөнгө

2.    Худалдан борлуулах зорилгоор үйлдвэрлэлийн дамжлагад байгаа зүйлс

3.    Үйлчилгээ үзүүлэхэд хуваарилагдах эсвэл хэрэглэгдэх материал буюу хангамжийн зүйлс

Бараа материал нь үйлдвэрлэлийн болон худалдааны чиглэлтэй бизнесийн байгууллагуудын эргэлтийн хөрөнгийн гол хэсгийг бүрдүүлдэг бөгөөд бизнесийн үйл ажиллагааных нь ашиг орлогын үндсэн эх үүсвэр нь болдог.

Үйлдвэрлэл эрхэлсэн байгууллагын бараа материал гэдэгт:

·         Түүхий эд материалүтээгдэхүүний эд ангийг бүрдүүлэгч шууд материал

·         Дуусаагүй үйлдвэрлэл-Үйлдвэрлэлийн дамжлагад байгаа, эхэлсэн боловч хараахан дуусвар болоогүй, бэлэн бүтээгдэхүүн болгохын тулд цаашид боловсруулалт хийх шаардалагатай хагас боловсруулсан зүйлс

·         Бэлэн бүтээгдэхүүн-Тухайн үйлдвэрлэлийн технологийн шат дамжлагыг бүрэн дамжсан хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж чадахуйц, борлуулахад бэлэн зүйлс

·         Хангамжийн материал

Худалдаа эрхэлдэг байгууллагын бараа материал гэдэгт:

·         Худалдан борлуулах бараа

·         Хангамжийн материал тус тус хамаарна.

Акталчихаад борлуулах гэж байгаа хуучин биет үндсэн хөрөнгийг бараа материалын ангилалд хамааруулна.

Бараа материалыг өмчлөлийн хувьд:

-Замд яваа бараа

o    ФОБ-ачуулах цэг

o    ФОБ-хүрэх цэг

-Агентын бараа гэж ангилан тайлант хугацааны эцэст бараа материалын дүнд оруулах эсэхийг шийдвэрлэнэ.

ФОБ-ачуулах цэг (FOB-free on board) нөхцөлтэйгээр худалдан авсан бараа материал нь борлуулагч талаас ачигдаж гарсан л бол өмчлөгчиийн бүх эрх нь худалдан авагч талд шилжих тул худалдан авагч хэзээ хүлээн авах байсан ч уг бараа материалыг үлдэгдэл бараа материалын дүнд оруулж тооцно. Энэ үед тээврийн зардлыг худалдан авагч тал өөрөө хариуцна.

ФОБ-хүрэх цэг нөхцөлтэйгээр худалдан авсан бараа материалыг худалдан авагч нь хүлээн авсан үедээ бараа материалд бүртгэнэ. Учир нь хүлээн авах хүртэл өмчлөлийн бүх эрх нь борлуулагч талд байх тул уг бараа материал нь борлуулагчийн бүртгэлд хэвээр байна. Энэ үед тээврийн зардлыг борлуулагч тал хариуцах бөгөөд үүнийг борлуулалтын зардалд оруулж тооцно.

Агентын бараа нь шилжүүлэгч талдын бүртгэлд үйлдвэрлэлийн өртөг эсвэл худалдан авалтын өртгөөр тусгагдана. Агент буюу шилжүүлэгчийн барааг борлуулагч нь уг бараа материалыг бүртгэлдээ тусгахгүй бөгөөд харин барааны бүрэн байдлыг хадгалж, борлуулалт хийж, борлуулалтын дүнгээс тодорхой хувь хэмжээгээр шимтгэл авна.

Бараа материалыг НББ-д өртөг ба цэвэр боломжит үнийн аль багаар бүртгэнэ. Ихэнх бизнест бараа материалыг ашигтай борлуулдаг учраас өртөг нь цэвэр боломжит үнэ цэнээс бага байдаг. Ийм нөхцөлд бараа материалыг өртгөөр нь үнэлж бүртгэнэ.

Бараа материалын өртөгт худалдан авалтын өртөг, боловсруулалтын зардал болон одоогийн байршил, нөхцөлд авч ирэхтэй холбогдож гарсан бүх зардал орно.

Бараа материалын худалдан авалтын өртөгт худалдан авсан үнэ, импортын болон бусад татвар (худалдан авалтын дараа татварын байгууллагаас тухайн аж ахуйн нэгжид буцаан олгохоос бусад), тээвэрлэлт, ачиж буулгах зардал гэх мэт зардлууд орно. Худалдан авалтын хөнгөлөлт, урамшууллыг худалдан авалтын өртгөөс хасч өртөг тооцно.

Боловсруулалтын зардалд бүтээгдэхүүн үйлдвэрлэхтэй холбогдож гарсан ҮНЗ, шууд хөдөлмөрийн зардал орно.

Үйлдвэрлэлийн удирдлагад хамаарах шууд ба шууд бус хөдөлмөрийн зардлыг боловсруулалтын өртөгт оруулна.

Бараа материалын цэвэр боломжит үнэ цэнийг олохдоо бараа материалын борлуулалтын үнээс борлуулах зардал, бараа материалыг иж бүрдэл болгох зардлыг хасна.

Иж бүрдэл болгох зардал гэдэг нь бараа материалын хуучралт, эвдрэл гэмтлийг засах, дуусаагүй үйлдвэрлэлийг үйлдвэрлэж дуусгахтай холбогдож гарах зардал юм.

Бараа материалыг бүртгэх хоёр систем байна:

1.    Байнгын систем (Бараа материалын орлого, зарлагын хөдөлгөөнийг гарсан тухай бүрт нь бараа материал дансанд бүртгэдэг бөгөөд бараа материалын үлдэгдлийг бүртгэл дэх мэдээллээс авах боломжтой. Бараа материалын бүртгэлээр тодорхойлсон дүн нь биет тооллогын дүнгээс зөрүүтэй байвал бараа материалын хэмжээг залруулах бичилтийг хийнэ)

2.    Цаг үеийн систем (Бараа материалын орлогын хөдөлгөөнийг гарсан тухай бүрт нь худалдан авалт дансанд бүртгэх бөгөөд зарлагын хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар үечлэн бараа материалын өртгийг тодорхойлдог. Бүртгэл дэх мэдээллээс бараа материалын үлдэгдлийг тодорхойлох боломжгүй бөгөөд биет тооллого хийнэ. Биет тооллоготой харьцуулах үзүүлэлт байхгүй учраас илүүдэл дутагдал гардаггүй. Илүүдэл дутагдал нь борлуулсан барааны өртөгт анхнаасаа агуулагдаж байдаг учраас залруулах бичилт хийх шаардлагагүй)

Лекц 5

Бараа материалын зарцуулалтын өртөг тооцох аргууд

Бараа материалыг орлогод авахдаа худалдан авалтын өртгөөр нь бүртгэдэг. Байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй явуулахын тулд тодорхой хэмжээний бараа материалын нөөцтэй байхад дараагийн худалдан авалтыг хийдэг. Ингэхдээ яг адилхан бараа материалыг өмнөхөөсөө ялгаатай өртгөөр олж бэлтгэж болно. Өөрөөр хэлбэл, адилхан бараа материал ялгаатай өртгөөр бүртгэгдэж болно. Энэ тохиолдолд бараа материалын зарцуулалтын өртөг тооцох дараах аргуудын аль нэгийг сонгон ашиглана:

1.      Эхэлж авсанаа эхэлж зарлагадах арга (FIFO-first in first out)

2.      Дундаж өртгийн арга

3.      Тусгай тэмдэглэгээний арга

Зарцуулалтын өртөг тооцох эдгээр аргууд нь бараа материалын байнгын болон цаг үеийн системийн алийг нь хэрэглэж байгаагаас шалтгаалж эцсийн үр дүн нь өөр өөр байна.

Зарцуулалтын өртөг тооцох сонгон авсан арга нь барааны биет хөдөлгөөнтэй зайлшгүй тохирч байх шаардалагагүй.

a) Эхэлж авсанаа эхэлж зарлагадах арга

Энэ аргын үед зарцуулсан бараа материалын өртгийг нь тооцохдоо эхний үлдэгдэл болон эхний худалдан авалтуудаас эхлэн тооцох бөгөөд үлдэгдэлд сүүлийн худалдан авалтуудаас үлдэнэ. Баланст тусгагдах бараа материал нь одоогийн өртгөөрөө тусгагдах давуу талтай.

b) Дундаж өртгийн арга

Энэ аргын үед зарцуулсан бараа материалын өртгийг тооцохдоо нэгжийн дундаж өртгийг ашиглах бөгөөд борлуулбал зохих бараа материалын нийт өртгийг борлуулбал зохих бараа материалын нийт тоо хэмжээнд харьцуулж нэгжийн дундаж өртгийг тодорхойлно.

Байнгын системийн үед худалдан авалт хийх бүрдээ шинэ дундаж өртгийг тодорхойлдог бол цаг үеийн системийн үед зарцуулалт хийх бүрд борлуулсан барааны өртөгт бичилт хийдэггүй учраас хугацааны эцэст нэг л удаа нэгжийн дундаж өртөг тооцдог.

c) Тусгай тэмдэглэгээний арга

Энэ аргыг цөөн тооны өндөр үнэтэй бараа материалыг зарлагадахад ашиглах бөгөөд аль худалдан авалтаас борлуулсан яг тэр үнээр нь зарцуулалтын өртгийг тооцдог. Хэзээний худалдан авалтаас хэзээ борлуулсан гэдгийг тухай бүр тэмдэглэх шаардлагатай байдаг учир цаг хугацаа болон бүртгэлийн бичилт их шаарддаг.

 

 

 

Лекц 6

Бараа материалын үлдэгдлийг үнэлэх аргууд

Цаг үеийн систем ашигладаг үед борлуулсан барааны өртөгт бичилт хийдэггүй учраас бараа материалын эцсийн үлдэгдлийг тооллого хийхээс нааш тодорхойлох боломжгүй юм. Гэвч тооллого хийж үлдэгдлийг тодорхойлох нь цаг хугацаа болоод зардал их шаардах учраас үлдэгдлийг ойролцоолон тооцоолох дараах аргууд байна. Үүнд:

1. Нийт ашгийн арга

2. Жижиглэнгийн арга

Нийт ашгийн аргыг гол төлөв байгалийн гамшиг, гал усны аюулд өртсөн бараа материал болон хулгайд алдсан, бараа материалын бүртгэлийн баримт нь устаж үгүй болсон мөн тооллого хийх цаг хугацааны боломжгүй зэрэг тохиолдолд бараа материалын өртгийг тооцоход ашиглах бөгөөд тооцооллыг дараах аргачлалын дагуу хийнэ.

Борлуулбал зохих бараа материалын өртгийг тодорхойлно:

БЗБМ өртөг = БМ С1 өртөг + Цэвэр худалдан авалт

ЦХА = Нийт ХА – ХА буцаалт – ХА хөнгөлөлт – ХА үнийн бууралт + Бэлтгэл ажиллагааны зардал

Борлуулсан бүтээгдэхүүний өртгийг тодорхойлно:

Борлуулалтын үнэн дэх нийт ашгийн түвшин мэдэгдэж байвал:

ББӨ=(Борлуулалт-Борлуулалтын буцаалт)*(100%-Нийт ашгийн түвшин)

Өртөгт нэмэх ашгийн түвшин мэдэгдэж байвал: Description: https://lh3.googleusercontent.com/9sauJHZAOsdQe6dwApUomXQm-gZyi5Cwy79rv3hkcJVmfcSES1EEV_jNYX_FB0Sf0R0m_evNZ9l0VWPNPzmlcm2M6iW1IP-tT0-2y0oN2WJfx3TU

Бараа материалын эцсийн үлдэгдлийн өртгийг тодорхойлно:

БМ С2 өртөг =БЗБМ өртөг – ББӨ

Бараа материалын үлдэгдлийг тодорхойлох нийт ашгийн аргын үед нийт ашгийн хувь хэмжээнээс бусад бүх мэдээллийг тухайн цаг үеийн бүртгэлээс авах боломжтой. Нийт ашгийн хувийн жинг компанийн баримталж буй бодлого болон өмнөх жилүүдийн бүртгэлээс тодорхойлж болно. Энэ аргын дутагдалтай тал нь нийт ашгийн хувь хэмжээг тодорхойлохдоо өмнөх жилүүдийн мэдээлэлд тулгуурладаг учраас өмнөх жилийн ашгийн хэмжээ ирээдүйд давтагдах эсэх мөн бараа тус бүрийн ашгийн хэмжээ харилцан адилгүй байхад дундаж нэг хувийг тодорхойлох нь төвөгтэй.

Энд нэг анхаарах зүйл нь нийт ашгийн түвшин, ашгийн түвшин нь өөр юм. 500-ийн борлуулалтын үнэтэй бараа материалын нийт ашгийн түвшин нь 10% байдаг гэвэл 50₮ (500*10%) нь ашиг бөгөөд 500-өөс ашиг 50-ийг хасаад үлдсэн 450 нь уг барааны өртөг юм. Өөрөөр хэлбэл, борлуулалтын үнэн дэх нийт ашгийн хувь хэмжээ 10% юм.

Ашгийн түвшин гэдгийг өртөг дээр нэмсэн ашгийн хувь хэмжээ гэж ойлговол зохино. Тухайлбал, 800-ийн өртөгтэй бараа материалыг борлуулахдаа 10%-ийн нэмэгдэлтэй үнээр борлуулдаг гэвэл 80 нэмээд 880-өөр уг барааг борлуулна. Энэ тохиолдолд ашгийн түвшин 10%, борлуулалтын үнэ 880байна.

Борлуулалтын орлого дээр үндэслэн борлуулсан бүтээгдэхүүний өртгийг тодорхойлж байгаа учраас борлуулалтын орлого 880 нь ашиг 10%-ийг нэмсэн 110% байгаа учраас 880-ийг 110%-д хувааж 100% болох өртөг хэд вэ? Гэдгийг тооцож байгаа хэрэг.

Тухайн нэг барааны хувьд нийт ашгийн түвшин, ашгийн түвшин нь ямар байхыг авч үзье.

Дээрх 800-ийн өртөгтэй бараа материалыг 880-өөр борлуулах тохиолдолд нийт ашиг нь 80 байна. Эндээс нийт ашгийн түвшинг тодорхойлбол (80-ийг 880-т хувааж 100-гаар үржүүлбэл) 9% гарч байна. Нийт ашгийн түвшин нь мэдэгдэж байвал ашгийн түвшинг, эсрэгээр ашгийн түвшин мэдэгдэж байвал нийт ашгийн түвшинг хэрхэн тодорхойлж болохыг томъёолбол:

Нийт ашгийн түвшин (НАТ) мэдэгдэж байгаа үед ашгийн түвшинг тодорхойлох: Description: https://lh4.googleusercontent.com/U0jdMGQWeGGS5gris_n4ls9n8josZICAGS0a9deltat_qluWBz-F0acA7jNd_FmFqmwN3eoTEQYKzzB5VCmtOGTfuWVyyLttVgZVvfp-1cHD8Wa1

Жишээ нь:

Нийт ашгийн түвшин 20% гэвэл өртөг дээр нэмсэн ашгийн хувь буюу ашгийн түвшин хэд вэ?Description: https://lh3.googleusercontent.com/DHcuSTNDscFbBQppRQjsrE20luUgCv30jC9cjYocYOmuZUwvlbk-DZ2NnWIz9rc27NTgT4sIABFDavBid4zecM7HqH6OUXTMBNXkqb7T_2hae1Ac

Ашгийн түвшин мэдэгдэж байгаа тохиолдолд борлуулалтын үнэн дэх нийт ашгийн түвшинг тодорхойлох: Description: https://lh6.googleusercontent.com/wAvvmUfe0hDVjVIhbcKdA1p9Zktnzf0P_eCTKVakPZZ6uADzOODG9ASv_zRvNC6Msi8AYzANHL-mynN1weyvN6QJ1uN6DXpbXg0XHPBuISn6B9US

Жишээ:

“Алтай” компанийн 2004.12.31-нээрх бараа материалын үлдэгдэл 35,600,000. 2005 оны 1-р улирлын турш дахь нийт худалдан авалт 56,250,000 бөгөөд үүнээс худалдан авалтын буцаалт 110,000, худалдан авалтын хөнгөлөлт 200,000, тээврийн зардалд 1,321,000 төлсөн байна. Борлуулалтын орлого 86,491,500, борлуулалтын буцаалт 100,000, борлуулалтын хөнгөлөлт 215,000. Нийт ашгийн түвшин 23% бол 1-р улирлын бараа материалын үлдэгдэл хэд вэ?

Хэрэв өртөгт нэмэх ашгийн түвшин 23% бол ББӨ, бараа материалын эцсийн үлдэгдэл хэд вэ?

Бараа материал С1 .............................................................. 35,600,000

(+) Цэвэр худалдан авалт:

Нийт ХА .............................................................. 56,250,000

ХА-ын буцаалт ...................................................... (110,000)

ХА-ын хөнгөлөлт .................................................. (200,000)

Тээврийн зардал .................................................. 1,321,000    57,261,000

Борлуулбал зохих бараа материал .............................. ........ 92,861,100

(-) ББӨ  (86,491,500-100,000)*77% ……................................… (66,521,455)

Бараа материал С2 –ийн өртөг ............................................... 26,339,545

Хэрэв өртөгт нэмэх ашгийн түвшин 23% гэсэн бол: Description: https://lh3.googleusercontent.com/V_a9kVoCabiNkch0bjw6UzsXpnWBZMwLmxMDwvkAwFb9gzx7_YiQG4-X_CrSQXW-iatd-VL_GTor8z-cU2e5f_X7bGd4DrKgShtR-HKWyfOzL7D1Description: https://lh4.googleusercontent.com/9n3gEC8PGom4aLjakwEIOnrosa7LlBlHhLiMaggyAV_uFSqR1Uaik3cqExymED_504ByM_H06DrsT7ZFqFPQvRUphs37o6ZHIhE0ecWD7-SIdiyW

Бараа материал С2 –ийн өртөг=92,861,000-70,236,992=22,624,008

Бараа материалын эцсийн үлдэгдлийг тодорхойлох нийт ашгийн болон жижиглэнгийн аргуудын үед борлуулалтын хөнгөлөлт болон борлуулалтын үнийн бууралтыг авч үздэггүй. Учир нь эдгээр нь борлуулсан барааны өртөгт нөлөөлдөггүй.

Жижиглэнгийн аргыг бараа материалаа өртөг болон жижиглэнгийн үнээр нь тус бүрд нь бүртгэдэг аж ахуйн нэгжүүд ашиглах боломжтой.

Нэг бүрийн өртөг бага, маш олон төрлийн барааг их хэмжээгээр борлуулдаг компаниуд нь ихэвчлэн жижиглэнгийн үнийн аргыг хэрэглэдэг. Жижиглэнгийн аргын зорилго нь нийт ашгийн аргатай ижил боловч тооцооллыг хийхдээ жижиглэнгийн үнэ болон өртгийн харьцааг авч үздэгээрээ ялгаатай. Энэ аргын үед:

1.      Худалдан авсан барааны нийт өртөг болон жижиглэнгийн үнэ

2.      Борлуулбал зохих бараа материалын нийт өртөг болон жижиглэнгийн үнэ

3.      Тайлант хугацааны борлуулалт зэргийг тодорхойлох шаардлагатай

 

Борлуулбал зохих бараа материалаа өртөг болон жижиглэнгийн үнээр нь тус тус тодорхойлно:

БЗБМ өртөг = Бараа материал С1 + Цэвэр худалдан авалт

Өртөг жижиглэнгийн харьцааг тодорхойлно: Description: https://lh3.googleusercontent.com/K7xRyI7Nf51Ha1hCCqRqK3tdJTTDrz2tc-ynNOoEzEHWQF_WgHgKLVMnYv0igivQrU4C8HQPIPWkJNkaFj2nAsDUX9592ku1k0pS6w-xNiGRQoks

Бараа материалын эцсийн үлдэгдлийг жижиглэнгийн үнээр тодорхойлно:

БМ С2 жижиглэн = БЗБМ жижиглэн – Борлуулалт + Борлуулалтын буцаалт

Бараа материалын эцсийн үлдэгдлийг өртгөөр нь тодорхойлно:

БМ С2 өртөг = БМ С2 жижиглэн * Өртөг жижиглэнгийн харьцаа

Жишээ:

“Сансар” бөөний төвийн бараа материалтай холбогдох мэдээлэл:

Өртөг

Жижиглэн

Бараа материал 2005.01.01

240,000

390,000

Худалдан авалт

1,180,500

1,460,000

ХА-ын буцаалт

55,500

80,000

ХА-ын хөнгөлөлт

18,000

-

Нийт борлуулалт

1,450,000

Борлуулалтын буцаалт

97,500

Борлуулалтын хөнгөлөлт

60,000

Дотогш тээврийн зардал

69,000

 

Өртөг

Жижиглэн

Бараа материал C1

240,000

390,000

Цэвэр ХА

1,176,000

1,380,000

БЗБМ

1,416,000

1,770,000

 

Цэвэр ХА (өртөг)=1,180,500-55,500-18,000+69,000=1,176,000

Цэвэр ХА (жижиглэн)=1,460,000-80,000=1,380,000Description: https://lh5.googleusercontent.com/cla1zalEWu5L_TYblpJdDDIfNZb6-jUzTaHTxkc1hwknQq00rs_6fMbWNnFwMFuw7-By3WWAWvzmsWBwunaIL4_AX_3BlyKTJepV3-emfU-J23pK

БМ С2 жижиглэн = 1,770,000-1,450,000+97,500=417,500

БМ С2 өртөг = 417,500*80%=334,000

Практикт жижиглэнгийн үнэ янз бүрийн шалтгааны улмаас хэлбэлзэх нь элбэг бөгөөд үүнээс шалтгаалан үнийн өсөлт (ҮӨ), үнийн өсөлтийн бууралт (ҮӨБ), үнийн бууралт (ҮБ), үнийн бууралтын өсөлт (ҮБӨ) гэсэн ойлголтууд гарч ирдэг. Энэхүү үнийн өсөлт бууралт үүсэхэд барааны хэт их нөөцлөлт, хомсдол, инфляцийн түвшин, эвдрэл гэмтэл гэх мэт янз бүрийн зүйлс нөлөөлнө. Эдгээрийг өртөг жижиглэнгийн харьцаанд оруулах эсэхээс шалтгаалан жижиглэнгийн арга нь дотроо:

 

1.      Уламжлалт жижиглэнгийн арга буюу өртөг зах зээлийн аль бага жижиглэнгийн арга (өртөг жижиглэнгийн харьцаанд үнийн өсөлт, үнийн өсөлтийн бууралтыг оруулж тооцох ба үнийн бууралт, үнийн бууралтын өсөлтийг оруулдаггүй)Description: https://lh4.googleusercontent.com/6yz-g9a8pKPOxaLJTzfCIPxYa41VGglI3Oe4jqNSsbODccrj0ugaWfqZHVQMVHk2X4xM4tR6qWlF9v0cStw0-0i_kepIUk1xOrUgR9ehUoM714z1

2.      Дундаж өртгийн жижиглэнгийн арга (өртөг жижиглэнгийн харьцаанд дээрх үнийн өсөлт, бууралтуудыг бүгдийг нь оруулж тооцдог)Description: https://lh3.googleusercontent.com/Grt4ymTDWfsbiLoZBdl_GavRbbCRlpHpE93hgP3ZaTx8y3j1-rMbUS_Bjk5MeuIuuHno4n6K-5xe5Olr7nxCEEGQbmCvaOw23GFYrLOz0aorGLTR

Жишээ: “Орчлон” компанийн бараа материалтай холбогдох мэдээлэл дараах байдалтай байв:

Өртөг

Жижиглэн

Бараа материал

200,000

250,000

Цэвэр худалдан авалт

1,487,500

1,875,000

Үнийн өсөлт

175,000

Үнийн өсөлтийн бууралт

50,000

Үнийн бууралт

160,000

Үнийн бууралтын өсөлт

19,375

Борлуулалт

1,780,000

Борлуулалтын буцаалт

20,000

Борлуулалтын хөнгөлөлт

35,000

Борлуулалтын үнийн бууралт

14,000

 

Жижиглэнгийн арга тус бүрээр бараа материалын үлдэгдэл өртгийг тодорхойлбол:

1. Уламжлалт жижиглэнгийн арга: Description: https://lh3.googleusercontent.com/m-dUOkCAlwPXj_uNWJbfAeFxbnqAoZNOyYiU_lNtaYUZxuu0ykkNJUzUi-0NWbmjiyLwUmFJ4SIktcETIyXzBsUk6cZnTqec91WcFr3AlLkmdi-N

БЗБМ жижиглэн=БМC1 +ЦХА +ҮӨ – ҮӨБ

БЗБМ жижиглэн=250,000+ 1,875,000 + 175,000 – 50,000 =2,250,000₮

БМ С2 жижиглэн = БЗБМ жижиглэн – Борлуулалт + Борлуулалтын буцаалт –ҮБ+ҮБӨ

БМ С2 жижиглэн = 2,250,000 – 1,780,000 + 20,000 - 160,000 + 19,375=349,375

БМ С2 өртөг = 349,375*75%=262,031

2. Дундаж өртгийн жижиглэнгийн аргаDescription: https://lh4.googleusercontent.com/-Ey-da1kC65jBLTHowosghr15ZruLyIwCC0ZkGgxYd2NZSZJycFzJRpcD0WIbFxCEiSVB4WdfPLr2gGeuewbl2fS71JL997dBU3yRgFzfwgmr4vk

 

БМ С2 жижиглэн = БЗБМ жижиглэн – Борлуулалт + Борлуулалтын буцаалт –ҮБ+ҮБӨ

БМ С2 жижиглэн = 2,250,000 – 1,780,000 + 20,000 - 160,000 + 19,375=349,375₮

БМ С2 өртөг = 349,375*80%=279,500₮

Лекц 7

Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох аргууд, элэгдлийн бүртгэл

Үндсэн хөрөнгийн анхны өртгийг ашиглагдах хугацааны туршид системтэйгээр хуваарилан зардалд шингээх үйл ажиллагааг элэгдүүлэх гэнэ. Сарын 01-нээс 15-ны өдрийн хооронд худалдаж авсан үндсэн хөрөнгийн элэгдлийг тухайн сарын эхэнд худалдаж авснаар тооцож байгуулна. Сарын 15-ны өдрөөс хойш худалдаж авсан үндсэн хөрөнгийн элэгдлийг дараа сарын эхэнд худалдаж авснаар тооцож байгуулна.

Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох дараах аргууд байдаг:

1.      Шулуун шугамын арга

2.      Үйл ажиллагааны арга (Бүтээгдэхүүний нэгжид ногдуулах арга)

3.      Жилүүдийн нийлбэрийн арга

4.      Үлдэгдлийг бууруулах арга

5.      Элэгдэл тооцох тусгай аргууд:

a)      Бараа материалын арга

b)      Хасах ба орлуулах арга

c)      Бүлгийн ба нийлмэл арга

d)      Нийлмэл хүүгийн арга

e)      Холимог буюу хосолсон арга

1. Шулуун шугамын арга

Энэ аргын үед үндсэн хөрөнгийн ашиглалтын хугацааны туршид тайлант хугацаа бүр тэнцүү дүнгээр элэгдэл тооцно. Шулуун шугамын аргаар газрын тохижуулалт, барилга, түрээсийн сайжруулалт, тавилга эд хогшлын элэгдлийн зардлыг тооцоход тохиромжтой.

Элэгдлийн зардлыг тооцоох томъёо нь:

Description: https://lh3.googleusercontent.com/dgVaGkPLXhV77z1D7qMvAZBP3-JEBQ8UKyFmqtHZBNapYfE943TlKJ_9a4Nj2rBZm9b6BuPiBMh9OHq6HQ-jXhxwAMD5IuP_VBEHJ5s3P7gj24jO

Үлдэх өртөг гэдэг нь хөрөнгийн ашиглалтын хугацаа дуусахад уг хөрөнгөнөөс эргүүлэн ашиглах эсвэл борлуулж болох үнэ цэнэ юм. Анхны өртгөөс үлдэх өртгийг хассан дүнг элэгдүүлэх өртөг гэнэ.

Жишээ: 710,000-ийн анхны өртөгтэй 27,500-ийн үлдэх өртөгтэй, 50,000 машин цаг ажиллах хүчин чадалтай тоног төхөөрөмжийг 2001.01.10-нд худалдаж авсан. Тооцоолсон ашиглалтын хугацаа 6 жил. Уг тоног төхөөрөмжийн ажилласан цагийн талаарх дараах мэдээлэл өгөгдсөн.

2001 он

2002 он

2003 он

2004 он

2005 он

2006 он

Нийт

8,000 м/ц

10,000 м/ц

11,000 м/ц

12,000 м/ц

5,000 м/ц

4,000 м/ц

50,000 м/ц

 

Даалгавар: Үндсэн хөрөнгийн элэгдлийн зардлыг тооцох:

Description: https://lh6.googleusercontent.com/es-SRTVEpgRTgZdWhSY802u2VLJlGcIC5YR6J0ZpY_2vKHco9tDyAMKrIbIF-Hh8tViySHC2ZAI6LvBTlLNUHxh90OK4_IVD6SIiYdf1tnhlhGUF

Жил бүрийн элэгдлийн зардлыг бүртгэх журналын бичилт:

Дт Элэгдлийн зардал                113,750

      Кт Хуримтлагдсан элэгдэл               113,750

2. Үйл ажиллагааны арга

Энэ аргын үед тухайн үндсэн хөрөнгийн гүйцэтгэх ажлын нормыг харгалзаж элэгдэл тооцно. Хөрөнгийг их ашиглавал их, бага ашиглавал бага хэмжээний элэгдэл тооцно. Хөрөнгийн элэгдлийг ашигласан байдалд үндэслэн тооцдог тул элэгдэл тооцох бусад аргуудтай харьцуулахад орлого зардлыг сайн уялдуулдаг. Техник технологийн хоцрогдолд богино хугацаанд ордог хөрөнгийн элэгдлийг энэ аргаар тооцох боломжгүй. Үйл ажиллагааны аргаар үйлдвэрийн тоног төхөөрөмж, тооцоолох олшруулах машин, байгалийн нөөцийн элэгдэл хорогдлын зардлыг тооцоход тохиромжтой.

Элэгдлийн зардлыг тооцох томъёо:

Description: https://lh5.googleusercontent.com/MEQxSgjx60OKkuuRVAxizrlaujZf1YmeRaHjhmAEWZGI732IBOAGrQw_rNNEn8u7I4Wl7sP_x25rlnKjqGydQ5KsCl76zDWhzXdZHN9B_KrNMTso

Өмнөх жишээний өгөгдлийг ашиглан тоног төхөөрөмжийн элэгдлийн зардлыг үйл ажиллагааны аргаар тооцъё:

Description: https://lh4.googleusercontent.com/zON7My5qfFk8FFSoOKwxQYQR5Lj75OaTIYsEcE6ix_-NwS0lICtSINnjwvSyJmox0_Cx56M_40y-PPzPq_D0Z54HZuySSzk3EfzttGpD8BVbT5-Q

13.65-ийг жил бүр ажилласан машин цагаар үржүүлэн жил бүрийн элэгдлийн зардлыг тооцно:

Жил

Нэг цагийн элэгдлийн зардал (I)

Ажилласан машин цаг

(II)

Элэгдлийн зардал

(I×II)

Хуримтлагдсан элэгдэл

2001

13.65

8,000

109,200

109,200

2002

13.65

10,000

136,500

245,700

2003

13.65

11,000

150,150

395,850

2004

13.65

12,000

163,800

559,650

2005

13.65

5,000

68,250

627,900

2006

13.65

4,000

54,600

682,500*

Дүн

50,000

682,500

 

682,500*=710,000-27,500

2004 оны 12-р сарын 31-ний баланс

Эргэлтийн бус хөрөнгө:

Тоног төхөөрөмж                710,000

Хуримтлагдсан элэгдэл     (559,650)

Үлдэгдэл өртөг                     150,350

Элэгдэл тооцоолох хурдавчилсан арга

Элэгдэл тооцоолох хурдавчилсан аргууд нь үндсэн хөрөнгийн ашиглалтын эхний жилүүдэд өндөр, сүүлийн жилүүдэд бага хэмжээний элэгдлийн зардал тооцдог. Техник технологийн хуучралд хурдан ордог хөрөнгийн элэгдлийг тооцдог. Ийм аргад жилүүдийн нийлбэрийн арга, үлдэгдлийг бууруулах арга хамаарна.

 

3. Жилүүдийн нийлбэрийн арга

Description: https://lh4.googleusercontent.com/lZfPMxBYSnBY8TCsbdDKDaQwdyS0zQ2MWOE0cBE9PlzMRP5g1lP5yg6_JrlnrOru8SweayK5mqSUGYZILSnfXAsIVYT9jWtHOZ54qbLssXbS8DzL

n-үндсэн хөрөнгийн ашиглалтын хугацаа

i-өмнө нь элэгдэл тооцсон жил

Үндсэн хөрөнгийн ашиглалтын хугацаа “n”  гэвэл: Description: https://lh4.googleusercontent.com/5i_nv53YwAm6du5Iibh7aVCVONGtcy1v1sGDvdZBtd6JuIS5ELJtf7BPVTyL_MXzvKhEuirsnYQsyS2eze_RdBiqkm_k0XEN6rnwV41atI7dZltd

Тухайлбал 30 жилийн ашиглалтын хугацаатай хөрөнгө гэвэл жилүүдийн нийлбэр нь 465 ((30*31)/2) болно.

Өмнөх жишээний өгөгдлийг ашиглан тоног төхөөрөмжийн элэгдлийн зардлыг жилүүдийн нийлбэрийн аргаар тооцъё:Description: https://lh5.googleusercontent.com/YMV7C9mtVN_-qv7Yxch7-toc3hwIQoecHe0Zbj2vmKBhD1yDoqosjmzZSA5FmSQiO4bgYbxQ3GEu3ZWS0k-6xAySPBXR_NxDWx5naDteBTwyhntq

Жил

Элэгдэх өртөг

(I)

Элэгдэл тооцох үе

(II)

Элэгдлийн зардал (I*II)

Хуримтлагдсан элэгдэл

2001 он

682,500

6/21

195,000

195,000

2002 он

682,500

5/21

162,500

357,500

2003 он

682,500

4/21

130,000

487,500

2004 он

682,500

3/21

97,500

585,000

2005 он

682,500

2/21

65,000

650,000

2006 он

682,500

1/21

32,500

682,500

 

4. Үлдэгдлийг бууруулах арга

Энэ аргаар элэгдэл тооцохдоо шулуун шугамын аргаар тооцсон элэгдэл тооцох хувийг ашиглана. Жишээ нь: үндсэн хөрөнгийн ашиглалтын хугацаа 5 жил гэвэл шулуун шугамын аргаар тооцсон элэгдэл байгуулах хувь жилийн 20% (100/5 жил) байна. Хэрэв үлдэгдлийг давхар бууруулна гэвэл 20%-ийг 2-оор үржүүлнэ. Үлдэгдлийг 150% бууруулна гэвэл 20%-ийг 1.5-аар үржүүлж элэгдэл тооцох хувийг олно.

Description: https://lh3.googleusercontent.com/-bJY1sGFCwe2K-lqJyr9cQt7PVepC1kOK8SRAzo9BCVucK9sjnkbtupfxKUtkQAXIMwU50Z0wdezf0-qwtfpUMdzQRGmmwlDcV-06hVXlj_ym0XL

Өмнөх жишээний өгөгдлийг ашиглан тоног төхөөрөмжийн элэгдлийн зардлыг үлдэгдлийг давхар бууруулах аргаар тооцъё:

Элэгдэл тооцох хувь=100/6 × 2=33,33%

Жил

Дансны үнэ жилийн эхэнд

(I)

Элэгдэл тооцох хувь

(II)

Элэгдлийн зардал

(I × II)

Хуримтлагдсан элэгдэл

Дансны үнэ жилийн эцэст

2001 он

710,000

33.33%

236,643

236,643

473,357

2002 он

473,357

33.33%

157,770

394,413

315,587

2003 он

315,587

33.33%

105,185

499,598

210,402

2004 он

210,402

33.33%

70,127

569,725

140,275

2005 он

140,275

33.33%

46,754

616,479

93,521

2006 он

33.33%

*66,021

682,500

27,500

 

*Элэгдүүлж дууссаны дараа 27,500 өртөг үлдэх ёстой тул 2006 оны элэгдлийн зардлыг олохдоо 2005 оны жилийн эцэс дэх дансны үнэ 93,521-ээс 27,500-г хасна.

5. Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох тусгай аргууд

Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох шулуун шугамын арга, үйл ажиллагааны арга, жилүүдийн нийлбэрийн арга, үлдэгдлийг бууруулах арга гэсэн ерөнхий арга байдаг талаар өмнө нь үзсэн. Зарим үндсэн хөрөнгийн өвөрмөц шинж, салбарын онцлог нь элэгдлийн тусгай арга хэрэглэхийг шаарддаг. Иймд зарим аж ахуйн нэгж, байгууллага үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох дээрх аргуудаас сонголт хийх боломжгүй байдаг. Элэгдэл тооцох дараах тусгай аргууд байдаг:

1.      Бараа материалын арга

2.      Хасах ба орлуулах арга

3.      Бүлгийн ба нийлмэл арга

4.      Нийлмэл хүүгийн арга

5.      Холимог буюу хосолсон арга

 

1. Бараа материалын арга

Энэ аргыг нэгжийн өртөг болон ашиглалтын хугацаа нь бага ажлын хувцас, багаж хэрэгсэл гэх мэт бага үнэтэй түргэн элэгдэх хөрөнгийн хувьд хэрэглэнэ. Тайлант хугацааны элэгдлийн зардлыг дараах томъёогоор олно:

Description: https://lh6.googleusercontent.com/VZAEckiRvEXM-PjZhRyGCDaEmto5vIUTS9vRlanTtLFOajhQllS8-QVG7dRD5MsEqWwm-rWTpBGA1kwXDJ-kt1p5iAVpJR3m1umPvs_XdPl1sw_k

Бараа материалын эцсийн үлдэгдлийг биет тооллогоор тодорхойлно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Лекц  8

Биет бус хөрөнгө болон байгалийн нөөцийн бүртгэл

  1. Биет бус хөрөнгийн бүртгэл
  2. Байгалийн нөөцийн бүртгэл

1. Биет бус хөрөнгийн бүртгэл

Биет бус хөрөнгөнд патент, зохиогчийн эрх, барааны тэмдэг, франчайз ба лиценз, гудвилл, компьютерийн программ хангамжийн зардал зэрэг орно. Биет бус хөрөнгийг зөвхөн дараах тохиолдолд хүлээн зөвшөөрч бүртгэнэ:

1.    Тухайн биет бус хөрөнгөтэй холбоотой эдийн засгийн ирээдүйн үр өгөөжийг аж ахуйн нэгж хүртэх магадлалтай

2.   Тухайн биет бус хөрөнгийн өртгийг бодитойгоор хэмжих боломжтой

Биет бус хөрөнгийг анх анхны өртгөөр нь үнэлж бүртгэнэ. Засгийн Газрын буцалтгүй тусламжаар үнэ төлбөргүй эсвэл хөнгөлөлттэй үнээр худалдан авсан биет бус хөрөнгийг анх дараах үнээр үнэлж бүртгэнэ:

  1. Биет бус хөрөнгө олж авсан өдрийн бодит үнэ цэнээр,
  2. Хэрэв анх бодит үнэ цэнээр хүлээн зөвшөөрөөгүй бол нэрлэсэн үнэ дээр биет бус хөрөнгийг зориулалтаар нь ашиглахад бэлэн болгохтой холбоотой бусад шууд зарлагуудыг нэмсэн дүнгээр бүртгэнэ.

Жишээ нь:

Автобус компани тээврийн үйлчилгээнд хотын замыг ашиглах эрхийг Засгийн Газрын буцалтгүй тусламжаар үнэ төлбөргүй олж авсан. Ийм эрхийг олж авахад 30,000,000 төлдөг. Франчайзыг олж авахад зориулж тендерийн материал бэлтгэхэд 1,000,000, хуулийн үйлчилгээ болон бусад зардалд 5,000,000 зарцуулсан. Франчайзыг ашиглахад зориулж бэлтгэхэд 4,000,000-ийн зардал гарсан бол франчайзын анхны өртгийг тодорхойлно уу.

Дт Франчайз                          34,000,000

       Кт Хандивын капитал                         24,000,000

       Кт Мөнгөн хөрөнгө                              10,000,000

Компани өөрсдөө дотооддоо бий болгосон барааны тэмдэг, оюуны өмч, хэвлэлийн эрх гэх мэт биет бус хөрөнгийг бий болгоход гаргасан зардлыг байгууллагыг бүхэлд нь хөгжүүлэх зардлаас ялгаж тооцоход төвөгтэй байдаг учраас биет бус хөрөнгө гэж хүлээн зөвшөөрч бүртгэхгүйгээр, тэдгээр хөрөнгийг бий болгоход гарсан зардлыг тайлант хугацааны зардлаар хүлээн зөвшөөрч бүртгэнэ.

Биет бус хөрөнгийн өртгийг ашиглалтын хугацааны туршид хасагдуулж зардалд шингээнэ. Биет бус хөрөнгийн хасагдуулгыг шулуун шугамын арга, үлдэгдлийг давхар бууруулах арга, жилүүдийн нийлбэрийн арга, бүтээгдэхүүний нэгжид ноогдуулах аргаар тооцож болно. Практикт биет бус хөрөнгийн хасагдуулгыг ихэвчлэн шулуун шугамын аргаар тооцдог. Биет бус хөрөнгийн хасагдуулгын зардлыг 2 аргаар бүртгэж болно:

  1. Тайлант хугацааны хасагдуулгын зардлыг хуримтлагдсан хасагдуулга дансны кредит, хасагдуулгын зардал дансны дебетэд бүртгэх
  2. Тайлант хугацааны хасагдуулгын зардлыг тухайн биет бус хөрөнгийн дансны кредит, хасагдуулгын зардал дансны дебетэд бүртгэх

Аль ч аргаар бүртгэсэн эцсийн үр дүн адилхан байх ба ихэнхдээ хоёр дахь аргыг ашигладаг.

Жишээ нь:

Хөгжил компани 2006-02-25-нд патент худалдан авсан. Патентын анхны өртөг 6,000,000. Ашиглалтын хугацаа 5 жил бол 2006 оны патентын хасагдуулгын зардлыг биет бус хөрөнгийн хасагдуулгын зардлыг бүртгэдэг 2 аргаар тооцож бүртгэнэ үү.

2006 оны патентын хасагдуулгын зардал=6,000,000/5 жил /12 сар *10 сар=1,000,000

1-р арга: Дт Патентын хасагдуулгын зардал                     1,000,000

                         Кт Патентын хуримтлагдсан хасагдуулга                    1,000,000

2006-12-31-ний баланст патентыг дараах байдлаар тайлагнана:

Биет бус хөрөнгө:

Патент                                                                6,000,000

Патентын хуримтлагдсан хасагдуулга    (1,000,000)      5,000,000

 

2-р арга: Дт Патентын хасагдуулгын зардал  1,000,000

                         Кт Патент                                                           1,000,000

2006-12-31-ний баланст патентыг дараах байдлаар тайлагнана:

Биет бус хөрөнгө:

Патент                                                                5,000,000

Патентын бүртгэл

Хэрэв патентыг гаднаас худалдаж авбал худалдаж авсан үнэ дээр худалдаж авахтай холбогдож гарсан зардлыг нэмсэн дүн нь анхны өртөг болно. Патентын анхны өртгийг хуулийн хүчин төгөлдөр байх хугацаа ба уг патентаас байгууллага өгөөж хүртэхээр тооцоолж буй хугацааны аль бага хугацаанд хасагдуулга тооцно. Патентыг эзэмших хугацаанд тухайн патенттай холбоотой шүүхийн маргаан гарсан бол патентыг хамгаалахтай холбогдсон материал бэлтгэх, өмгөөлөгчийн хөлс зэрэг зардлыг зөвхөн уг маргаан амжилттай шийдэгдсэн тохиолдолд патентын өртөгт капиталжуулна. Хуучин патентыг сайжруулж шинэ патент гаргаж болно. Шинэ патентыг бүртгэлд 2 аргаар бүртгэж болно:

  1. Хуучин патентын ашиглалтын хугацааг уртасгаж болно
  2. Хуучин патентын хорогдуулаагүй өртгийг шинэ патентын анхны өртөгт шилжүүлэн бүртгэж болно

Шинэ патент гаргах, хуучин патентыг ашиглаж үйлдвэрлэх бүтээгдэхүүний эрэлт буурсан гэх мэт шалтгаанаар патент үнэ цэнэгүй болбол патентыг бүртгэлээс хасч, алдагдал бүртгэнэ.

Жишээ нь: Алт компани 1995.01.02-нд 15 жилийн хууль ёсны ашиглалтын хугацаатай патентыг 1,500,000-өөр худалдан авсан. 2000 оны эхэнд патенттай холбоотой зарга үүсч, патентыг амжилттай хамгаалахад 200,000 төлсөн. 2005 оны эцэст патент үнэ цэнэгүй болсон бол холбогдох бүх тооцоолол, дансны бичилтийг бэлтгэнэ үү.

1995.01.02   Дт Патент               1,500,000

                              Кт Мөнгө                                  1,500,000

1995-1999 онуудад жил бүрийн эцэст хийгдэх дансны бичилт:

Жил бүрийн патентын хасагдуулгын зардал=1,500,000/15=100,000

Дт Хасагдуулгын зардал                100,000

        Кт Патент                                                           100,000

2000 оны эхэнд: Дт Патент           200,000

                                       Кт Мөнгө                             200,000

2000 оны эхэнд патентын дансны үнэ =1,500,000-100,000*5 жил + 200,000=1,200,000

2000-2005 онуудад жил бүрийн эцэст хийгдэх тохиргоо бичилт:

Жил бүрийн патентын хасагдуулгын зардал=1,200,000/10 жил=120,000

Дт Хасагдуулгын зардал                120,000

        Кт Патент                                                           120,000

2005 оны эцэст патентыг бүртгэлээс хасах дансны бичилт:

2005 оны эцэст патентын дансны үнэ=1,200,000-120,000*6=480,000

Дт Патентыг данснаас хасалтын гарз  480,000

        Кт Патент                                                             480,000

Гудвиллын бүртгэл

Биет бус хөрөнгүүдийн дотор хамгийн тодорхойгүй хөрөнгө нь гудвилл юм. Гудвилл нь нэг компани нөгөө компаниа худалдан авах бизнесийн нэгдлийн үед үүсдэг. Иймд гудвиллыг худалдан авсан бизнесийн нэгжээс тусад нь тодорхойлох боломжгүй. Тухайлбал А компани үйл ажиллагаагаа өргөтгөх зорилгоор Б компанийг худалдан авах үед гудвилл үүссэн гэвэл гудвиллыг Б компаниас салгаж тооцох боломжгүй юм. Бизнесийн нэгдлийг бүртгэх 2 арга байдаг:

  1. Худалдан авалтын арга
  2. Ашиг сонирхлоор нэгтгэх арга

Худалдан авалтын аргын үед гудвилл гэсэн ойлголт гарч ирдэг бөгөөд ашиг сонирхлоо нэгтгэх аргын үед гудвилл тодорхойлогддоггүй.

СТОУС 3-т бизнесийн нэгдлийг бүртгэх худалдан авалтын аргыг хүлээн зөвшөөрсөн.

Гудвиллыг тооцох 2 арга байдаг:

  1. Мастер үнэлгээний арга
  2. Илүүдэл ашгийн арга

Мастер үнэлгээний арга

Хэрэв худалдан авч байгаа компанийн төлсөн мөнгө нь худалдагдаж байгаа компанийн цэвэр хөрөнгийн бодит үнэ цэнээс их байвал уг зөрүүг гудвилл гэж нэрлэнэ.

Эсрэг тохиолдолд, цэвэр хөрөнгийн бодит үнэ цэнэ нь худалдан авч байгаа компанийн төлсөн мөнгөнөөс их байвал сөрөг гудвилл гэж нэрлэнэ.

Цэвэр хөрөнгө=Нийт хөрөнгийн дүн-Нийт өр төлбөрийн дүн

Гудвиллийг дараах томъёогоор тооцоолно:

Г=НГЗ-ТЦХБҮ

Г         =Гудвилл

НГЗ    =Нэгдлийн үед гарах зардлууд буюу худалдан авсан өртөг

ТЦХБҮ =Тодорхойлох боломжтой цэвэр хөрөнгө бодит үнэ цэнээр

Цэвэр хөрөнгийн бодит үнэ цэнэ нь нийт хөрөнгийн бодит үнэ цэнэ ба нийт өр төлбөрийн бодит үнэ цэнийн зөрүү буюу нийт хувь нийлүүлсэн хөрөнгийн бодит үнэ цэнэтэй тэнцүү байдаг. Гудвиллыг тухайн бизнесийн нэгжийн нийт хөрөнгөнд орж шууд үнэлэгдэх боломжгүй:

1.    Сайн зохион байгуулалт

2.   Сайн ажилчид

3.   Удирдлагын ур чадвар гэх мэт үнэт зүйлсэд төлсөн хөрөнгө оруулалт гэж үзэж болно.

Энэ утгаар гудвиллыг нэр төрийн зардал гэж үздэг.

Хэрэв компанийн цэвэр хөрөнгийн 100-аас доош хувийг худалдаж авч байгаа бол гудвиллыг дараах томъёогоор олно:

Г=НГЗ х -ТЦХБҮ х%

Үүнд:

%=худалдан авч буй бизнесийн цэвэр хөрөнгийн хувь хэмжээ

Жишээ нь: А бөс даавууны үйлдвэр Б оёдлын үйлдвэрийг 184,500,000-өөр худалдаж авахаар болсон. Тухайн үед Б компанийн баланс дараах байдалтай байсан:

Хөрөнгө

Дүн

Өр төлбөр ба ЭӨ

Дүн

Мөнгөн хөрөнгө

6,150,000

Бог.хугац. өр төлбөр

13,530,000

Авлага

8,610,000

Урт хугац. өр төлбөр

12,300,000

Бараа материал

12,300,000

Энгийн хувьцаа

18,450,000

Үндсэн хөрөнгө (цэвэр)

47,355,000

Хуримтлагдсан ашиг

30,135,000

Нийт хөрөнгө

74,415,000

Өр төлбөр ба ЭӨ

74,415,000

 

Худалдагдах үеийн Б компанийн цэвэр хөрөнгийн бодит үнэ цэнэ:

Мөнгөн хөрөнгө

6,150,000

Авлага

7,995,000

Бараа материал

36,900,000

Үндсэн хөрөнгө (цэвэр)

94,710,000

Патент

3,690,000

Өр төлбөр (13,530,000+12,300,000)

(25,830,000)

Цэвэр хөрөнгийн зах зээлийн үнэ

123,615,000

Гудвилл=184,500,000-123,615,000=60,885,000

Патентыг тухайн үед бүртгэлд шинээр тусгасан.

А компани Б компанийн худалдан авалтыг бүртгэх журналын бичилт:

Дт

Авлага

7,995,000

Дт

Бараа материал

36,900,000

Дт

Үндсэн хөрөнгө (цэвэр)

94,710,000

Дт

Патент (шинээр нэмж оруулсан)

3,690,000

Дт

Гудвилл

60,885,000

 

Кт

Богино хугацаат өр төлбөр

13,530,000

Кт

Урт хугацаат өр төлбөр

12,300,000

Кт

Мөнгөн хөрөнгө (184,500,000-6,150,000)

178,350,000

 

Хэрэв 110,700,000-өөр худалдаж авсан бол сөрөг гудвилл үүснэ. Сөрөг гудвилл 12,915,000 (110,700,000-123,615,000) нь бизнесийн нэгдлийн орлого болно.

 

Дт

Авлага

7,995,000

Дт

Бараа материал

36,900,000

Дт

Үндсэн хөрөнгө (цэвэр)

94,710,000

Дт

Патент (шинээр нэмж оруулсан)

3,690,000

 

Кт

Богино хугацаат өр төлбөр

13,530,000

Кт

Урт хугацаат өр төлбөр

12,300,000

Кт

Мөнгөн хөрөнгө (110,700,000-6,150,000)

104,550,000

Кт

Бизнесийн нэгдлийн орлого

12,915,000

Гудвиллыг данс бүртгэлд тусгасны дараа эерэг гудвиллыг хорогдуулахгүй харин үнэ цэнийн бууралтыг хүлээн зөвшөөрнө. Сөрөг гудвиллыг худалдан авагч орлогоор хүлээн зөвшөөрнө. Гэтэл бусад биет бус хөрөнгийн хувьд хасагдуулгын зардал тооцдог. Мастер үнэлгээний арга нь худалдан авсан бизнесийн нэгжийн ирээдүйн ашиг орлого олох чадварыг авч үздэггүйгээрээ дутагдалтай. Энэ аргын дутагдалтай талыг арилгах үүднээс Илүүдэл ашгийн арга-ыг боловсруулсан.

Илүүдэл ашгийн арга

Энэ арга нь бизнесийн нэгжийн тодорхойлогдох цэвэр хөрөнгийн бодит үнэ цэнээс гадна ирээдүйн ашиг орлого олох чадварыг авч үздэгээрээ мастер үнэлгээний аргыг бодвол илүү давуу талтай. Илүүдэл ашгийн аргын үед худалдан авах гэж байгаа компанийн ирээдүйн дундаж ашгийг ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын (салбарын) ашигтай харьцуулан худалдан авах эсэх, хэрэв худалдан авбал ямар үнээр худалдан авахаа шийддэг. Компани ирээдүйд ямар хэмжээний ашигтай ажиллах вэ гэдгийг тодорхойлохдоо өнгөрсөн жилүүдийн дундаж ашгийг ашиглана. Салбарын хэвийн ашгийг дундаж ашигтай харьцуулж үзэх ба хэвийн ашгаас давсан дундаж ашгийг илүүдэл ашиг гэж тодорхойлно. Өөрөөр хэлбэл, тухайн бизнесийн нэгжийг худалдан авсанаар тодорхой хугацаанд тооцсон хэмжээний илүүдэл ашгийг олж чадна гэж үздэг. Үүний дараа илүүдэл ашгийг дискаунтчилан гудвиллыг тооцдог. Гудвилл нь ирээдүйд олох илүүдэл ашигт одоо төлж буй мөнгө юм. Илүүдэл ашгийн аргаар гудвиллыг тооцоход сөрөг гудвилл гэсэн ойлголт гарч ирдэггүй. Учир нь хэрэв компанийн дундаж ашиг нь хэвийн ашгаас бага байвал уг бизнесийн нэгжийг худалдан авах шийдвэр гаргахгүй. Энэ аргын үед гудвиллыг доор өгөгдсөнөөр тооцно.

1. Хэвийн ашгийг тооцно:

Description: https://lh3.googleusercontent.com/XHSI-XqkYAh1cyWtQs7kQxvWxiUr6jzL_Bljvxh4JKh9Y6MpVYSR7z6bDl_j-soaXwsXx-L95wQyxo-ZzbyUFn6HBwdaQbM3WM8-IJrGdH9cxajf0P7BPNYOf_-kT7Ll

2. Ирээдүйн дундаж ашгийг тооцоолно:

Description: https://lh3.googleusercontent.com/FobJkKJqUtY5eJO7u8UBv6ZYfRC5dv4XjFkq8djmmrerlJNQyPzWXlm8CL3s9kEJXFnuLV5wcehz3hi9ye3nHqTxDuSSEApko6uTM7b80J9c7pT9qFFLI1hbSU-0-TEc

Ирээдүйн дундаж ашгийг өнгөрсөн жилүүдийн ашигт үндэслэн тооцоолох ба ирээдүйд бий болох нөхцөл байдалтай уялдуулан тохируулж болно.

3. Илүүдэл ашгийг тооцно:

Илүүдэл ашиг=Дундаж ашиг Хэвийн ашиг

4. Гудвиллыг тооцно. Илүүдэл ашгийг хязгааргүй хугацаанд олно гэвэл:

Description: https://lh5.googleusercontent.com/wbI4fSy1EhjZ4Fm3h8h0BITIAE0CF32I2tHPLcMyod3z9SHHzPDUz3mwP52NNsvUoqweFidfK0Mmy7R9Zwh0p4SI-DZUJEYfMfEe5qd0xp3bxoN_Pc3ztGZObiyxK5_B

Илүүдэл ашгийг хязгаарлагдмал хугацаанд олно гэж үзэж байгаа бол:

Description: https://lh4.googleusercontent.com/N1Xd04gfVvNfZoN-Wq3ue1gDfpMQa88UvVK44e1TPuZOxd-Ks4ooWPYxQXnrJjTPzB4CML_C9Bb08QDpquasyyHY6WRs7uNuTIhxZUFEP2X7GgzbYLLCRzGvR5wjsRAB

5. Худалдан авах үнийг тооцно.

Мастер үнэлгээний аргын үед уг бизнесийн нэгжийг хэдээр худалдан авч байгаа нь үндэслэл муутай байсан бол илүүдэл ашгийн аргын хувьд худалдан авах үнийг тогтоохдоо гудвиллын тооцоолол дээр тулгуурладаг.

Description: https://lh4.googleusercontent.com/2JvYpodgg3TuxLHj74CxJM6Gfaixi1yOiHrsUl1Spu7u1_uBvbmEwx2uj9pPNb9E6mhXgZLyoggDYS3oC4lc6RkumyijlIalzgl3hYI1_8dw4K4xngGiUrNV3-z6PLL1

Жишээ нь:

2007.01.02-нд А компани Б компанийн бүх цэвэр хөрөнгийг худалдан авсан. Энэ өдөр Б компанийн хөрөнгө, өр төлбөрийн дансны үнэ ба бодит үнэ цэнэ дараах байдалтай байсан:

Дансны үнэ

Бодит үнэ цэнэ

Мөнгөн хөрөнгө

18,000

18,000

Дансны авлага

108,000

100,000

Бараа материал

150,000

200,000

Үндсэн хөрөнгө (цэвэр)

1,098,000

2,050,000

Нийт хөрөнгө

1,374,000

2,368,000

Богино хугацаат өр төлбөр

150,000

150,000

Урт хугацаат өр төлбөр

750,000

700,000

Цэвэр хөрөнгө

474,000

1,518,000

Б компанийн өмнөх 5 жилийн хуримтлагдсан ашиг 1,980,000, энэ дүнд 45,000-ийн онцгой шинжтэй олз орсон байгаа. Салбарын хэвийн ашиг цэвэр хөрөнгийн 15%, илүүдэл ашгийг 25%-иар капиталжуулдаг.

Даалгавар:

Гудвилл-ыг илүүдэл ашгийн аргаар тооцож А компани Б компанийг худалдаж авахтай холбоотой журналын бичилтийг хийнэ үү.

1. Хэвийн ашиг=1,518,000*15%=227,700

2. Дундаж ашиг=(1,980,000-45,000)/5=387,000

3. Илүүдэл ашиг=387,000-227,700=159,300

4. Гудвилл=159,300/25%=637,200

5. Худалдан авах үнэ=1,518,000+637,200=2,155,200

Журналын бичилт:

Дт Дансны авлага                                     100,000

Дт Бараа материал                                   200,000

Дт Үндсэн хөрөнгө (цэвэр)                  2,050,000

Дт Гудвилл                                                  637,200

        Кт Богино хугацаат өр төлбөр                             150,000

        Кт Урт хугацаат өр төлбөр                                     700,000

       Кт Мөнгөн хөрөнгө (2,155,200-18,000)            2,137,200

 

 

Илүүдэл ашгийг 10 жилд олно гэвэл:

Description: https://lh5.googleusercontent.com/9hq0kF0ux2oUi17l7nuxV9UhfgD-tg8zZMFLdsDfjWCruDT57l3VgrhdshEhEKATGl9yWfHd7kwLcgpEbqhl0Zuo2zavIY1u4N9kzIlHWxFq6IzhhjlbzlNpwqLTvSmt

Гудвилл=159,300*PVIFA25%,10 =159,300*3.57050=568,781

Худалдан авах үнэ=1,518,000+568,781=2,086,781

Илүүдэл ашгийн аргаар худалдан авах үнийг тооцоолох өөр нэг хувилбар нь дундаж ашгийг дискаунтчилах юм. Энэ аргын дагуу дундаж ашгийг дискаунтчилснаар уг бизнесийн нэгжийн худалдан авах үнэ цэнэ тодорхойлогдох ба худалдан авах үнэ ба тодорхойлогдох цэвэр хөрөнгийн зах зээлийн үнийн зөрүүгээр гудвиллыг тодорхойлно.

Жишээ нь:

Дундаж ашгийг хэвийн өгөөжийн түвшингээр дискаунтчилна гэвэл:

Худалдан авах үнэ=387,000/15%=2,580,000

Гудвилл=2,580,000-1,518,000=1,062,000

Дотооддоо бий болгосон гудвиллыг хөрөнгө гэж хүлээн зөвшөөрөхгүй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Лекц 9

Богино хугацаат өр төлбөрийн бүртгэл

1.    Богино хугацаат өглөгийн тухай ойлголт, ангилал

2.    Тодорхой өглөг, түүний бүртгэл

3.    Тооцоолсон өглөг, түүний бүртгэл

1. Богино хугацаат өглөгийн тухай ойлголт, ангилал

Өнгөрсөн үйл ажиллагаа, ажил үйлчилгээний үр дүнд бий болсон ирээдүйд бусдад хөрөнгө шилжүүлэх эсвэл үйлчилгээ үзүүлэх хариуцлагыг өр төлбөр гэнэ.

Нягтлан бодох бүртгэлд өр төлбөрийг төлж барагдуулах хугацаагаар нь 2 ангилж тайлагнана:

1.    Богино хугацаат өр төлбөр

2.    Урт хугацаат өр төлбөр

Богино хугацаат өр төлбөр нь эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд, урт хугацаат өр төлбөр нь эргэлтийн бус хөрөнгийг олж бэлтгэх явцад үүсдэг. Богино хугацаат өр төлбөр гэдэг нь аж ахуйн нэгжийн балансын өдрийн дараах нэг жил буюу үйл ажиллагааны циклийн аль уртад төлж барагдуулах өр юм. Богино хугацаат өр төлбөрөөс бусад бүх өр төлбөрийг урт хугацаат өр төлбөр гэж ангилна.

Богино хугацаат өр төлбөрийг анх нэрлэсэн үнээр нь буюу төлж барагдуулах үнээр нь үнэлж бүртгэнэ. Богино хугацаат өр төлбөрийг өр төлбөрийн дүнг хэрхэн тодорхойлж байгаагаас нь хамааруулан:

1.    Тодорхой өр төлбөр

2.    Тооцоолсон өр төлбөр

3.    Болзошгүй өр төлбөр гэж 3 ангилна.

2. Тодорхой өглөг, түүний бүртгэл

Тодорхой өр төлбөрийг бас мэдэгдэж байгаа өр төлбөр гэж нэрлэж болно.

Өр төлбөр үүсэх ажил гүйлгээ гарч, төлөх хэмжээ нь баримтаар тодорхойлогдон дансанд тусгагдсаныг тодорхой өр төлбөр гэнэ. Өөрөөр хэлбэл, төлөх дүн болон төлөгдөх хугацаа нь мэдэгдэж байгаа өр юм. Тодорхой өр төлбөрт:

1.    Бэлтгэн нийлүүлэгчдэд төлөх-Тооцоогоорх өглөг

2.    Векселийн өглөг (өрийн бичиг)

3.    Худалдан авагчдаас урьдчилан авсан захиалгын төлбөр

4.   Цалинтай холбоотой өр төлбөр

5.    Ногдол ашгийн өглөг

6.   Бусад өглөг хамаарна.

 

 

Тооцоогоорх өглөг

Бэлтгэн нийлүүлэгчдээс зээлээр бараа материал, үйлчилгээ худалдаж авсаны төлөө төлөх ёстой мөнгөний дүнг бэлтгэн нийлүүлэгчдэд Тооцоогоорх өглөг гэнэ. Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд бэлтгэн нийлүүлэгчид худалдан авагчдыг өөртөө татах, байнгын худалдан авагчтай байх зорилгоор тэдэнд хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлчлэх нь түгээмэл байдаг. Энэ хөнгөлөлтийн нөхцөлөө борлуулалтын гэрээнд тодорхой зааж өгнө. Тухайлбал, 2/10, n/45 гэсэн нөхцөлийг төлбөр барагдуулах ерөнхий хугацаа 45 хоногийн дотор, хэрэв төлбөрийг бараа үйлчилгээ борлуулснаас хойш 10 хоногийн дотор төлбөл 2%-ийн хөнгөлөлт үзүүлнэ гэж ойлгоно. Үүнээс гадна хөнгөлөтийн нөхцөлийг сарын эцсээс хойш төдөн хоногийн дотор төлбөрөө төлбөл тодорхой хувийн хөнгөлөлт үзүүлнэ гэж зааж өгч болно.

Жишээ нь: 2/15, n/30 СЭ гэсэн худалдан авалтын хөнгөлөлтийн нөхцөлийг төлбөр барагдуулах өдрийн хугацаа 30 хоногийн дотор, сарын эцсээс хойш буюу дараа сарын эхний 15 хоногт багтааж төлбөрөө төлбөл 2%-ийн хөнгөлөлт үзүүлнэ гэж ойлгоно.

Худалдан авалтын хөнгөлөлт үзүүлж байгаа үед Тооцоогоорх өглөгийг бүртгэх 2 арга байдаг:

1.    Нийт дүнгийн арга

2.    Цэвэр дүнгийн арга

Худалдан авагч хөнгөлөлтийн хугацаанд өглөгөө төлж чадахгүй гэж үзвэл нийт дүнгийн аргаар, өглөгөө төлнө гэвэл цэвэр дүнгийн аргаар Тооцоогоорх өглөгөө бүртгэнэ. Нийт дүнгийн аргын үед анх зээлээр худалдан авалт хийсэн үед Тооцоогоорх өглөгийг нийт дүнгээр нь бүртгэдэг бол цэвэр дүнгийн аргын үед Тооцоогоорх өглөгийг хөнгөлөлтийг хассан цэвэр дүнгээр нь бүртгэдэг. Нийт дүнгийн аргын үед худалдан авагч хөнгөлөлтийн хугацаанд төлбөрөө төлсөн үед авсан хөнгөлөлтийг Худалдан авалтын хөнгөлөлтийн орлого дансанд бүртгэнэ. Харин цэвэр дүнгийн аргын үед ийм данс ашиглахгүй ба төлсөн мөнгөний хэмжээгээр шууд өглөгийн дансыг дебетлэнэ. Цэвэр дүнгийн аргын үед худалдан авагч хөнгөлөлтийн хугацаанд багтааж төлбөрөө хийж чадаагүй үед авч авч чадаагүй хөнгөлөлтийн дүнгээр Алдагдсан худалдан авалтын хөнгөлөлтийн зардал дансыг Дт-лэж, Мөнгөн хөрөнгө” дансыг Кт-лэнэ.

Жишээ нь: Ээрмэл компани бараа материалын бүртгэлийн байнгын системийг ашигладаг. Компани 2-р сарын 3-нд 2/10, n/30 нөхцөлөөр 1,000,000-ийн түүхий эд материал худалдаж авсан. 2-р сарын 10-нд дансны өглөгөөс 900,000-ийн өглөгийг барагдуулсан. Үлдсэн өглөгийг хөнгөлөлтийн хугацааны дараа 2-р сарын 25-д төлсөн.

Нийт дүнгийн арга

Цэвэр дүнгийн арга

2-р сарын 3-нд зээлээрх худалдан авалтыг бүртгэх

2-р сарын 3-нд зээлээрх худалдан авалтыг бүртгэх

Дт Бараа материал         1,000,000

     Кт Дансны өглөг                        1,000,000

Дт Бараа материал                 980,000

      Кт Дансны өглөг                            980,000

2-р сарын 10-нд өглөг төлөлтийг бүртгэх

2-р сарын 10-нд өглөг төлөлтийг бүртгэх

Дт Дансны өглөг                900,000

     Кт Бараа материал                         18,000

     Кт Мөнгөн хөрөнгө                       882,000

Дт Дансны өглөг                     882,000

     Кт Мөнгөн хөрөнгө                       882,000

2-р сарын 25-нд өглөг төлөлтийг бүртгэх

2-р сарын 25-нд өглөг төлөлтийг бүртгэх

Дт Дансны өглөг                     100,000

     Кт Мөнгөн хөрөнгө                       100,000

Дт Бараа материал                     2,000

      Кт Дансны өглөг                              2,000

 

Дт Дансны өглөг                     100,000

     Кт Мөнгөн хөрөнгө                       100,000

 

Өрийн бичиг буюу векеслийн өглөг

Вексель гэдэг нь төлбөр хийхийг баталсан бичгэн нотолгоо юм.

Векселийн өглөгт:

1.    Худалдааны векселээрх өглөг

2.    Богино хугацаат зээлийн векселээрх өглөг

3.    Урт хугацаат өр төлбөрөөс тайлант хугацаанд хамаарах хэсэг орно.

Худалдааны векселээрх өглөг

Худалдааны векселээрх өглөг нь зээлээр худалдан авсан бараа материал, үйлчилгээ болон үндсэн хөрөнгийн үнийг бэлтгэн нийлүүлэгчдэд төлнө гэдгийг баталсан амлалтын бичиг. Энэ вексельд өрөө төлөх огноо, барагдуулах шаардлагатай мөнгөний дүнг тодорхой бичсэн байдаг. Ихэнх тохиолдолд байгууллагууд хугацаа дууссан дансы өглөгөө баталгаажуулж вексель бичиж өгдөг. Энэ нь дансны өглөгөө хугацаанд нь төлж чадахгүй бол нэхэмжлэгч байгууллага түүнд хүү тооцож авдаг гэсэн үг юм. Хэрэв тухайн байгууллага бараа материалын үнийг зөвхөн векселээр төлөх бол өглөгийн дансанд бүртгэлгүйгээр шууд векселийн өглөг дансанд тусгана.

Жишээ нь: Од сар компани 2,000,000-ийн дансны өглөгөө 2005-09-30-ны дотор төлөх ёстой байсан. Энэ өглөгөө хугацаанд нь төлж чадаагүй тул нэхэмжлэгч байгууллага төлөх хугацааг 3 сараар хойшлуулсан ба 2005-12-31-нд сарын 5%-ийн хүүгийн хамт төлөхөөр болсон.

Энэ тохиолдолд Од сар компани 2005-09-30-нд 2,000,000-ийн дансны өглөгөө векселийн өглөг болгож хүүтэй төлж байна. Од сар компани 2005-09-30-нд дансны өглөгийг векселээрх өглөг болгох үед хийх журналын бичилт:

Дт Дансны өглөг            2,000,000

     Кт Векселийн өглөг                     2,000,000

2005-12-31-нд векселээрх өглөгийг 3 сарын хүүгийн хамт төлөх үед хийх журналын бичилт: 3 сарын хүүгийн зардал=2,000,000*5%*3 сар =300,000

Дт Векселийн өглөг       2,000,000

Дт Хүүгийн зардал            300,000

       Кт Мөнгө                                     2,300,000

 

Богино хугацаат зээлийн векселээрх өглөг

Банк болон банк бус санхүүгийн байгууллагад гарган өгсөн богино хугацаат өрийн бичиг нь ихэнхдээ мөнгөн зээл авсаны улмаас бий болсон богино хугацаат өрийг илэрхийлдэг.

Өрийн бичиг нь хүүтэй ба хүүгүй байж болно. Өрийн бичгийн нэрлэсэн үнээс хүүг нь тусад нь тооцож төлдөг бол хүүтэй өрийн бичиг, нэрлэсэн үнэ дотор хүүг нь багтааж гаргасан өрийн бичгийг хүүгүй өрийн бичиг гэнэ.

Хүүгүй өрийн бичиг гаргах үед банкнаас хүлээн авах мөнгө нь өрийн бичгийн нэрлэсэн үнээс нуугдмал хүүг хассан дүн байдаг. Энэхүү нуугдмал хүүг өрийн бичгийн хөнгөлөлт дансанд бүртгэж өрийн бичгийн хүчинтэй байх хугацаанд хорогдуулж хүүгийн зардалд шингээнэ.

Жишээ нь:Мандах компани 6,600,000-ийн нэрлэсэн үнэтэй, 8 сарын хугацаатай хүүгүй өрийн бичиг гарган Хадгаламж банкнаас зээл авсан бөгөөд 2009.10.01-нд 5,808,000 хүлээн авсан.

2009.10.01.

Дт Мөнгөн хөрөнгө                                             5,808,000

Дт Өрийн бичгийн хөнгөлөлт                              792,000

     Кт Өрийн бичиг                                                                 6,600,000

2009.12.31.

Дт Хүүгийн зардал                                                 297,000

     Кт Өрийн бичгийн хөнгөлөлт (792,000*3/8)                  297,000

Мандах компанийн 2009.12.31-ний баланст богино хугацаат өр төлбөр хэсэгт өрийн бичгийн хөнгөлөлт данс нь 495,000 (792,000-297,000)-өөр өрийн бичгийн доор хасагдах байдлаар тусгагдана. Өрийн бичгийн дансны үнэ нь 6,105,000 (6,600,000-495,000) болно.

2010.06.02.

Дт Хүүгийн зардал                                                 495,000

Дт Өрийн бичиг                                                   6,600,000

     Кт Мөнгөн хөрөнгө                                                          6,600,000

     Кт Өрийн бичгийн хөнгөлөлт                                           495,000

Урт хугацаат өр төлбөрөөс тайлант хугацаанд хамаарах хэсэг

Нэг жилийн дотор төлөгдөх банкны зээлийн өглөг, бондын өглөг, барьцаат өглөг гэх мэт урт хугацаат өр төлбөрийг баланст урт хугацаат өр төлбөрөөс богино хугацаат өр төлбөрт шилжүүлэн тайлагнана. Баланст жил бүр хэсэгчлэн төлөгдөх урт хугацаатай өрийн зөвхөн балансын өдрийн дараах нэг жилийн дотор төлөгдөх хэсгийг богино хугацаат өр төлбөр, үлдэх хэсгийг урт хугацаат өр төлбөр гэж тайлагнана. Тайлант хугацаанд барагдуулах урт хугацаатай өр төлбөр нь:

1.    Уг өр төлбөрийг төлөхөд зориулж хуримтлуулсан боловч эргэлтийн хөрөнгөнд хамаарахгүй хөрөнгөөр төлөгдөх, өөрөөр хэлбэл урт хугацаатай хязгаарласан мөнгөөр төлөгдөх

2.    Шинэ өр гаргаснаар төлөгдөх буюу дахин санхүүжигдэх

3.    Өмчийн хувьцаанд хөрвөх бол богино хугацаат өр төлбөр гэж үзэхгүй.

Урт хугацаатай өр төлбөрөөс тайлант хугацаанд хамаарах хэсгийг дээрх 3 шалтгаанаар богино хугацаат өр төлбөрт оруулаагүй бол энэ талаар санхүүгийн тайланд нэмж тодруулна.

Хугацаа заагаагүй, зээлдүүлэгчийн шаардлагаар төлөгдөх өр болон хугацаа хэтэрсэн өр төлбөрийг богино хугацаат өр төлбөр гэж ангилна. Зарим богино хугацаат өр төлбөрийг урт хугацаат зүйлээр дахин санхүүжүүлэхээр төлөвлөдөг.

Богино хугацаат өрийг урт хугацаат зүйлээр дахин санхүүжүүлнэ гэдэг нь тухайн өрийг урт хугацаат өрөөр эсвэл өмчийн үнэт цаасаар солих, эсвэл төлөх хугацааг нь сунгахыг хэлнэ. Богино хугацаат өрийг урт хугацаат зүйлээр дахин санхүүжүүлэх эсэх нь эргэлзээтэй бол богино хугацаат өр төлбөрт хамааруулна. Дахин санхүүжүүлэлт хийсэн үед санхүүжигдсэн хэмжээгээр нь богино хугацаат өр төлбөрөөс хасна. Хувьцаа гаргах замаар урт хугацаат дахин санхүүжүүлэлт хийх гэж байгаа тохиолдолд богино хугацаат өр төлбөрийг балансын эзэмшигчийн өмчийн хэсэгт шилжүүлэн тайлагнаж болохгүй. Ийм өр нь балансын өдрөөр эзэмшигчийн өмч биш харин өр төлбөр байна. Дахин санхүүжүүлэх богино хугацаат өр төлбөрийг богино ба урт хугацаат өр төлбөрөөс тусад нь Дахин санхүүжүүлэх богино хугацаат өр төлбөр гэсэн нэрээр тайлагнаж болно.

Жишээ нь: Дөл компани ирэх 5 жилийн туршид жил бүр 2,000,000-ийг төлөх замаар 10,000,000-ийн өрөө барагдуулна гэж үзье. Ирэх жилд 2,000,000-ийн өрийг барагдуулах тул энэ нь богино хугацаатай өр төлбөр, үлдэх хэсэг 8,000,000-ийн өрийг урт хугацаатай өр төлбөр гэж ангилна. Баланст дараах байдлаар тусгана:

Эхний жилд:

Богино хугацаат өр төлбөр:

Урт хугацаат өрөөс тайлант хугацаанд төслөх хэсэг         2,000,000

Урт хугацаат өр төлбөр:

Урт хугацаат өр төлбөр                                                             8,000,000

Худалдан авагчдаас урьдчилан авсан захиалгын төлбөр: Жишээ: МИАТ компани 5-р сард ирэх сард онгоцоор зорчигчдод 20,000,000-ийн онгоцны тийзийг урьдчилаад борлуулсан. Урьдчилж ирсэн онгоцны орлогыг бүртгэх дансны бичилт:

Дт Мөнгөн хөрөнгө                    20,000,000

     Кт Урьдчилж орсон орлого                       20,000,000

Тус компани нь 6-р сард зорчигчдыг тээвэрлэсний дараа Урьдчилж орсон орлогыг тайлант хугацааны орлого болгож хүлээн зөвшөөрнө:

Дт Урьдчилж орсон орлого       20,000,000

     Кт Борлуулалтын орлого                           20,000,000

Нэмэгдсэн өртгийн албан татварын өглөг (НӨАТ-ын өглөг)

Татварын хуулийн дагуу бусдад үзүүлсэн ажил үйлчилгээ, борлуулсан бараа бүтээгдэхүүндээ тодорхой хувиар ноогдуулан авч улсын төсөвт оруулах албан татварыг нэмэгдсэн өртгийн албан татвар гэнэ. НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн тохиолдолд бусдад төлсөн НӨАТ-ыг НӨАТ дансны Дт-д тусад нь бүртгэх бөгөөд бусдаас авсан НӨАТ-ыг уг дансны Кт-д бүртгэж уг дансны зөрүүгээр нэг бол НӨАТ-ын авлагатай эсвэл өглөгтэй болно. Харин НӨАТ төлөгчөөр бүртгэгдээгүй бол НӨАТ данс ашиглагдахгүй бөгөөд бусдад төлсөн НӨАТ-ыг бараа бүтээгдэхүүнийхээ өртөгт шингээнэ.

Жишээ нь: Номин НӨАТ төлөгч компани, 2005 онй 10 сард Номин НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн компаниудаас нийтдээ 11,500,000-ийн бараа худалдан авч 13,800,000-өөр борлуулсан. Барааг гаднаас худалдаж авсан ба борлуулсан үнийн дүнд НӨАТ орсон байгаа. Энэ ажил гүйлгээг бүртгэхийн тулд барааг худалдаж авсан, борлуулсан үнийн дүнд орсон НӨАТ-ыг тооцох хэрэгтэй. Барааг худалдаж авсан үнэ 10,454,545 (=11,500,000/1.10) болох тул гаднаас худалдаж авсан барааны үнийн дүнд орсон НӨАТ 1,045,455 (=11,500,000-10,454,545 эсвэл 10,454,545*10%) байна. Дэлгүүрээр барааг борлуулсан борлуулалтын үнэ 12,545,455 (=13,800,000/1.10) болох тул борлуулалтын үнийн дүнд орсон НӨАТ 1,254,545 (=13,800,000-12,545,455) байна.

Гаднаас бараа худалдан авах үед хийх дансны бичилт:

Дт НӨАТ өглөг                  1,045,455

Дт Бараа                         10,454,545

     Кт Мөнгөн хөрөнгө                     11,500,000

Дэлгүүрээр барааг борлуулах үед хийх дансны бичилт:

Дт ББӨ                           10,454,545

      Кт Бараа                                         10,454,545

 

Дт Мөнгөн хөрөнгө      13,800,000

     Кт Борлуулалтын орлого             12,545,455

     Кт НӨАТ                                              1,254,545

Номин компани бараанд ноогдох 1,254,545-ийн НӨАТ-аас гаднаас барааг худалдаж авахад төлсөн 1,045,455-ийн НӨАТ-ыг суутгаж үлдсэн 209,090-ийн НӨАТ-ыг дараа сарын 10-ны дотор төсөвт шилжүүлэх үүрэгтэй.

3. Тооцоолсон өглөг, түүний бүртгэл

Бизнесийн үйл ажиллагааны эцсийн үр дүнгээс шалтгаалан төлөгдөх дүн нь тодорхой болдог өр төлбөрийг тооцоолсон өр төлбөр гэнэ. Өөрөөр хэлбэл, тооцоолсон өр төлбөр гэдэг нь тодорхой хугацаа өнгөрсний дараа төлөх хэмжээ нь тодорхой болдог өр төлбөр юм. Ийм өр төлбөрт аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын өглөг, ажилчдад олгох шагналын өр төлбөр, эд хөрөнгийн ашиглалтын татварын өглөг, ээлжийн амралтын цалингийн өр төлбөрийг хамаатуулна. Эдгээр өр төлбөрүүдийн талаар дэлгэрүүлэн авч үзье.

Лекц  10

Бондын өглөгийн бүртгэл

1.    Бонд, түүний төрлүүд

2.    Бонд гаргалтын бүртгэл

1. Бонд, түүний төрлүүд

Бонд нь хөрөнгө оруулагчдаас мөнгө зээллэснийг гэрчлэх үнэт цаас. Нэрлэсэн үнэ бүхий тодорхой тооны бондыг гаргаснаар нэг зээлдүүлэгч хангаж чадахааргүй их хэмжээний санхүүжилтийг олон тооны хөрөнгө оруулалтын хэсгүүдэд хувааж, ингэснээр олон тооны зээлдүүлэгч оролцох боломжийг олгодог.

Бондын төрлүүд:

1.    Хамгаалалттай ба хамгаалалтгүй бонд. Хөрөнгөөр барьцаалагдсан бол хамгаалалттай бонд, барьцаалагдаагүй бол хамгаалалтгүй бонд гэнэ.

2.    Хугацаат, цуврал, дуудаж болох бонд. Тодорхой нэг хугацаанд бүрэн төлөгдөх бондыг хугацаат, хэсэгчлэн төлөгдөх бондыг цуврал, хугацаанаас нь өмнө буцаан худалдан авах эрхтэй бол дуудаж болох бонд гэнэ.

3.    Хөрвөх эрхтэй бонд. Бондыг гаргасны дараа тодорхой хугацаанд компанийн бусад үнэт цаасанд хөрвөх бол хөрвөгч бонд гэнэ.

4.   Бүртгэсэн ба шилжих бонд. Эзэмшигчийн нэр дээр гаргасан бондыг бүртгэсэн, эзэмшигчийн нэр дээр бүртгэхгүй зөвхөн эзэмшиж буй эзэмшигчээр нь өмчлөгчийг тооцох бондыг шилжих бонд гэнэ.

2. Бонд гаргалтын бүртгэл

Бондыг гаргагч нь санхүүжигч, худалдан авагч нь санхүүжүүлэгч болно. Санхүүжигч нь бондын өглөгийг нэрлэсэн үнээр нь бүртгэх бөгөөд нэрлэсэн үнэ, зах зээлийн үнийн зөрүүг бондын өглөгийн урамшуулал, хөнгөлөлт дансанд бүртгэнэ. Бондыг нэрлэсэн үнээс нь илүү үнээр борлуулах бол зөрүүг нь бондын өглөгийн эерэг тохируулах данс болох бондын өглөгийн урамшуулал дансанд Кт-лэнэ. Харин нэрлэсэн үнээс нь бага үнээр борлуулах бол зөрүүг нь бондын өглөгийн сөрөг тохируулах данс болох бондын өглөгийн хөнгөлөлт дансанд Дт-лэнэ. Хэрэв бондыг хүү төлөх хугацааны дундуур гаргасан тохиолдолд санхүүжигч нь бондын зах зээлийн үнэ дээр хуримтлагдсан хүүг нэмсэн дүнгээр гаргадаг. Хуримтлагдсан хүүг сүүлчийн хүү төлөх өдрөөс бондыг гаргасан өдрийн хоорон дахь хүүг тооцдог. Тухайлбал: 2007.03.01-нээс эхлэх хугацаатай хагас жил тутам буюу жил бүрийн 09.01 болон 03.01-нд хүү төлөгдөх бондыг 2007.11.30-нд гаргасан гэвэл хуримтлагдсан хүү нь 2007.09.01-нээс 2007.11.30-ны хоорон дах 3 сарын хүү байна.

Хуримтлагдсан хүүг санхүүжигч нь хүүгийн өглөг эсвэл хүүгийн зардал дансанд тусад нь бүртгэнэ. Ихэнх тохиолдолд хүүгийн өглөг дансыг ашигладаг.

1. Бондыг нэрлэсэн үнээр нь гаргах:

2004 оны 7 сарын 1-нд Соно компани 5 жилийн хугацаатай, 14%-ийн хүүтэй, 2,500,000-ийн нэрлэсэн үнэтэй бондыг нэрлэсэн үнээр нь гаргасан. Бондын хүүг хагас жилээр төлдөг.

2004.07.01     Дт Мөнгө                       2,500,000

                             Кт Бондын өглөг                        2,500,000

2004.12.31     Дт Хүүний зардал            175,000

                              Кт Мөнгө                                       175,000

2. Хүү төлөх хугацааны дундуур гаргасан бонд:

Алтан компани 2,000,000-ийн нэрлэсэн үнэтэй 12% хүүтэй 6 жилийн хугацаатай бондыг 2004.05.01-нд нэрлэсэн үнэ дээр хуримтлагдсан хүүг нэмсэн дүнгээр гаргасан. Бондын хугацаа 2004.03.01-нээс эхлэх бөгөөд хүүг 03.01 ба 09.01-нд төлдөг.

2004.05.01  Дт Мөнгө                                                      2,040,000

                          Кт Бондын өглөг                                                       2,000,000

                          Кт Хүүний өглөг (2,000,000*12%*2/12)                    40,000

2004.09.01  Дт Хүүний өглөг                                               40,000

                   Дт Хүүний зардал                                              80,000

                          Кт Мөнгө (2,000,000*6%)                                           120,000

3. Урамшуулалттай ба хөнгөлөлттэй гаргасан бонд

Бондын нэрлэсэн хүүгийн түвшнээс хөрөнгө оруулагчийн хүсч байгаа өгөөж өөр байх тохиолдолд бонд нэрлэсэн үнээсээ илүү ба багаар борлогддог. Энэ үед бондын хөнгөлөлт ба урамшуулал үүснэ.

Бондын зах зээлийн үнэ буюу өнөөгийн үнэ цэнийг дараах байдлаар тодорхойлно: Description: https://lh5.googleusercontent.com/cyyw_S4AouxdiIC3fyj8jAJE60hYkmnG4BH0QT2DjJntl_Sli-fmtJ3bW7zKvhUA520OKJI1fLWxR-nikR7ViHmyK7Aa2lBRM1iM061Is1bYlpSk

n-хүү төлөх үеийн тоо буюу давтамж

i-зах зээлийн буюу үр ашигт хүү

Бондын хүү

Бондын зах зээлийн үнэ болон нэрлэсэн үнэ

Борлуулалт

Зах зээлийн хүү=Нэрлэсэн хүү

ӨҮЦ=НҮ

-

Зах зээлийн хүү>Нэрлэсэн хүү

ӨҮЦ<НҮ

Хөнгөлөлттэй

Зах зээлийн хүү<Нэрлэсэн хүү

ӨҮЦ>НҮ

Урамшуулалттай

Бондын хөнгөлөлт ба урамшууллыг хорогдуулах 2 арга байна.

1. Шулуун шугамын арга

Бондын хөнгөлөлт ба урамшууллыг хүчинтэй байх хугацаанд харьцуулж тайлант үе бүрд тэнцүү хэмжээгээр хорогдуулдаг арга. Тухайлбал хүү төлөх хугацааны дунд гаргасан бонд байвал хөнгөлөлт ба урамшууллыг бондыг гаргасан хугацаанаас бондын дуусвар хугацааны хооронд хорогдуулна.

Лекц 11

Цуврал бонд

  1. Бондыг эргэлтээс гаргах үеийн бүртгэл
  2. Цуврал бонд

 

1.    Бондыг эргэлтээс гаргах үеийн бүртгэл

Бондыг эргүүлэн худалдан авах буюу дуусвар хугацаанд нь төлбөрийг нь барагдуулахыг бондыг эргэлтээс гаргах гэнэ. Бондыг эргэлтээс гаргахдаа:

1.    Дуусвар хугацаанд нь

2.    Дуусвар хугацаанаас нь өмнө эргэлтээс гаргаж болно.

Бондыг дуусвар хугацаанд нь эргэлтээс гаргах үед бондын хөнгөлөлт, урамшуулал, бонд гаргалтын хорогдуулагүй зардал зэрэг бүх данс тэг үлдэгдэлтэй байх бөгөөд энэ үед ямар нэг ашиг алдагдал үүсэхгүй:

Дт Бондын өглөг              хх

       Кт Мөнгө                            хх

Бондыг дуусвар хугацаанаас нь өмнө эргэлтээс гаргах үед бондын эргэн дуудах үнэ (бондын өрийг барагдуулахад төлж байгаа мөнгө) болон бондын дансны үнийн зөрүүгээр бондыг эргэлтээс гаргалтын олз, гарз тодорхойлогдоно.

Бондын дансны үнэ гэдэг нь бондын нэрлэсэн үнэ дээр хорогдуулаагүй урамшууллыг нэмсэн, хорогдуулаагүй хөнгөлөлт болон бонд гаргалтын хорогдуулаагүй зардлыг хассан дүн юм.

Жишээ нь: А компани 2004.01.01-нд 4,000,000-ийн нэрлэсэн үнэтэй бондыг нэрлэсэн үнийн 103%-иар борлуулсан. Уг бонд нь 10 жилийн хугацаатай боловч дуудаж болох бонд байсан учраас 7 жилийн дараа НҮ-ийн 103%-иар эргэлтээс гаргасан. Бондыг гаргахтай холбогдон 200,000-ийн зардал гарч байсан.

 

Бондын эргэн дуудах үнэ (4,000,000*103%) …………………………………..…….. 4,120,000

Бондын дансны үнэ:

Бондын нэрлэсэн үнэ …………………………………………………………………….. 4,000,000

Бондын хорогдуулаагүй урамшуулал (120,000-120,000*7/10) …………. 36,000

Бонд гаргалтын хорогдуулаагүй зардал (200,000-200,000*7/10) ……..(60,000)      (3,976,000)

Бондыг эргэлтээс гаргалтын гарз …………………………………………………………44,000

 

Дт Бондын өглөг                                                             4,000,000

Дт Бондын урамшуулал                                                     36,000

Дт Бондыг эргэлтээс гаргалтын гарз                             144,000

            Кт Мөнгө                                                                                   4,120,000

            Кт Бонд гаргалтын хорогдуулаагүй зардал                           60,000

 

Хөрвөх бондыг хугацаанаас нь өмнө эргэлтээс гаргаж хувьцаанд хөрвүүлэх бол хувьцааны зах зээлийн үнэ бондын дансны үнийн зөрүүгээр олз гарзыг тооцож байвал зах зээлийн үнийн арга, хувьцааны нэрлэсэн үнэ бондын дансны үнийн зөрүүгээр олз гарз бүртгэхгүй нэмж төлөгдсөн капитал дансыг ашиглаж байвал дансны үнийн арга болно.

 

 

Лекц 12

Хөрөнгө оруулалтын бүртгэл

Бондыг эргүүлэн худалдан авах буюу дуусвар хугацаанд нь төлбөрийг нь барагдуулахыг бондыг эргэлтээс гаргах гэнэ. Бондыг эргэлтээс гаргахдаа:

3.      Дуусвар хугацаанд нь

4.      Дуусвар хугацаанаас нь өмнө эргэлтээс гаргаж болно.

Бондыг дуусвар хугацаанд нь эргэлтээс гаргах үед бондын хөнгөлөлт, урамшуулал, бонд гаргалтын хорогдуулагүй зардал зэрэг бүх данс тэг үлдэгдэлтэй байх бөгөөд энэ үед ямар нэг ашиг алдагдал үүсэхгүй:

 

Дт Бондын өглөг              хх

       Кт Мөнгө                            хх

 

Бондыг дуусвар хугацаанаас нь өмнө эргэлтээс гаргах үед бондын эргэн дуудах үнэ (бондын өрийг барагдуулахад төлж байгаа мөнгө) болон бондын дансны үнийн зөрүүгээр бондыг эргэлтээс гаргалтын олз, гарз тодорхойлогдоно.

Бондын дансны үнэ гэдэг нь бондын нэрлэсэн үнэ дээр хорогдуулаагүй урамшууллыг нэмсэн, хорогдуулаагүй хөнгөлөлт болон бонд гаргалтын хорогдуулаагүй зардлыг хассан дүн юм.

 

Жишээ нь: “А” компани 2004.01.01-нд 4,000,000-ийн нэрлэсэн үнэтэй бондыг нэрлэсэн үнийн 103%-иар борлуулсан. Уг бонд нь 10 жилийн хугацаатай боловч дуудаж болох бонд байсан учраас 7 жилийн дараа НҮ-ийн 103%-иар эргэлтээс гаргасан. Бондыг гаргахтай холбогдон 200,000-ийн зардал гарч байсан.

 

Бондын эргэн дуудах үнэ (4,000,000*103%) …………………………………..……..……………… 4,120,000

Бондын дансны үнэ:

Бондын нэрлэсэн үнэ …………………………………………………………………….. 4,000,000

Бондын хорогдуулаагүй урамшуулал (120,000-120,000*7/10) …………. 36,000

Бонд гаргалтын хорогдуулаагүй зардал (200,000-200,000*7/10) ……..(60,000)      (3,976,000)

Бондыг эргэлтээс гаргалтын гарз ………………………………………………………………………….……. 44,000

 

Дт Бондын өглөг                                                             4,000,000

Дт Бондын урамшуулал                                                     36,000

Дт Бондыг эргэлтээс гаргалтын гарз                             144,000

            Кт Мөнгө                                                                                   4,120,000

            Кт Бонд гаргалтын хорогдуулаагүй зардал                           60,000

 

Хөрвөх бондыг хугацаанаас нь өмнө эргэлтээс гаргаж хувьцаанд хөрвүүлэх бол хувьцааны зах зээлийн үнэ бондын дансны үнийн зөрүүгээр олз гарзыг тооцож байвал зах зээлийн үнийн арга, хувьцааны нэрлэсэн үнэ бондын дансны үнийн зөрүүгээр олз гарз бүртгэхгүй нэмж төлөгдсөн капитал дансыг ашиглаж байвал дансны үнийн арга болно.

 

Жишээ нь: Дээрх бондыг 7 жилийн дараа 100-ийн нэрлэсэн үнэтэй 39,500 нэгж энгийн хувьцаанд хөрвүүлсэн. Энэ үед нэгж хувьцааны зах зээлийн үнэ 130 байсан.

 

а) Зах зээлийн үнийн арга:

Хувьцааны зах зээлийн үнэ (39,500*130) ……….. 5,135,000

Бондын дансны үнэ …………………………………………   (3,976,000)

Бондыг эргэлтээс гаргалтын гарз ……………………     1,159,000

 

Дт Бондын өглөг                                                         4,000,000

Дт Бондын урамшуулал                                                 36,000

Дт Бондыг эргэлтээс гаргалтын гарз                      1,159,000

        Кт Энгийн хувьцаа                                                                 3,950,000

        Кт Нэмж төлөгдсөн капитал                                                1,185,000

        Кт Бонд гаргалтын хорогдуулаагүй зардал                           60,000

 

б) Дансны үнийн арга:

Хувьцааны нэрлэсэн үнэ (39,500*100) ……..…….. 3,950,000

Бондын дансны үнэ …………………………………………   (3,976,000)

Нэмж төлөгдсөн капитал ………………...............……        26,000

 

Дт Бондын өглөг                                                           4,000,000

Дт Бондын урамшуулал                                                   36,000

        Кт Энгийн хувьцаа                                                                  3,950,000

        Кт Нэмж төлөгдсөн капитал                                                      26,000

        Кт Бонд гаргалтын хорогдуулаагүй зардал                            60,000

Цуврал бонд

Бондын нэрлэсэн үнийг тодорхой хугацааны дотор хэсэг хэсгээр нь олон удаа барагдуулах нөхцөлтэй бондыг цуврал бонд гэх бөгөөд бондын нэг цувралыг тус тусдаа бонд гаргалт эсвэл багц байдлаар борлуулж болно. Эдгээрийн аль ч тохиолдолд цуврал бондын хувьд нэг л бондын хөнгөлөлт ба урамшуулал данс ашиглана. Цуврал бондын хөнгөлөлт ба урамшууллыг хорогдуулах дараах аргууд байна:

1.      Шулуун шугамын арга

2.      Эргэлтэн дэх бондын арга

3.      Үр ашигт хүүгийн арга

 

 

 

 

 

 

 

 

 

Лекц 13

Хувь нийлүүлэгчдийн хөрөнгийн бүртгэл

1.    Хувьцаа, хувьцаа гаргалтын бүртгэл

2.    Халаасны хувьцааг бүртгэх аргууд

1. Хувьцаа, хувьцаа гаргалтын бүртгэл

Хувь нийлүүлэгчдийн хөрөнгө нь үндсэн хоёр хэсгээс бүрддэг:

1.    Оруулсан капитал буюу хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө

2.    Олсон капитал буюу хуримтлагдсан ашиг

Хувьцаа гэдэг нь тухайн компанид хувь нийлүүлж хөрөнгө оруулсныг, ноогдол ашиг авах эрхийг гэрчлэх үнэт цаас юм. Хувьцаа нь:

а. Эрхийн хувьд

·         Саналын эрхгүй буюу давуу эрхтэй хувьцаа

·         Саналын эрхтэй буюу энгийн хувьцаа

б. Үнийн хувьд

·         Нэрлэсэн үнэтэй

·         Нэрлэсэн үнэгүй

Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудалд санал оруулах эрхийг саналын эрх гэх бөгөөд саналын эрхтэй хувьцаа нь энгийн хувьцаа юм. Энгийн хувьцаа нь дараах онцлогтой.

·         Саналын эрхтэй байна.

·         Компани ноогдол ашиг зарлах үед ноогдол ашиг авдаг.

·         Ноогдол ашгийн хэмжээ нь компанийн ашгийн хэмжээтэй шууд хамааралтай байдаг бөгөөд алдагдалтай ажиллах, ноогдол ашиг зарлаагүй үед ноогдол ашиг авахгүй байх эрсдэлтэй.

Нэрлэсэн үнийн тодорхой хувиар эсвэл тогтмол дүнгээр урьдчилан ноогдол ашиг зарлаж гаргасан хувьцааг давуу эрхтэй хувьцаа гэх бөгөөд дараах онцлогтой:

·         Саналын эрхгүй байна.

·         Ногдол ашгийг хамгийн түрүүнд авах эрхтэй.

·         Компани ашигтай, алдагдалтай ажилласан ч ногдол ашгийн хэмжээ тогтмол байдаг.

·         Давуу эрхтэй хувьцаа нь компанийн дүрмийн сангийн 20%-иас хэтрэхгүй байх ёстой.

·         Хөрвөх эрхтэй бол энгийн хувьцаа руу боломжтой байдаг.

Хувьцааны сертификат дээр нэгжийн тогтмол дүнг хэвлэсэн хувьцааг нэрлэсэн үнэтэй хувьцаа гэнэ. Нэрлэсэн үнэтэй байхын гол ач холбогдол нь төлбөрийн чадваргүй болох буюу өөр ямар нэг сайн дурын бус байдлаар татан буугдах үед хувьцаа эзэмшигчдийн хүлээх хариуцлагын дээд хэмжээг тогтоодог. Хувьцааны сертификат дээр нэгж хувьцааны нэрлэсэн үнийн дүнг хэвлэхгүйгээр гаргахыг нэрлэсэн үнэгүй хувьцаа гэнэ. Хувьцааг нэрлэсэн үнэгүй гаргах хоёр шалтгаан байна.

·         Нэрлэсэн үнэгүй хувьцаа гаргах нь нэрлэсэн үнэтэй хувьцааг хөнгөлөлттэй гаргаснаар хүлээж болох болзошгүй өр төлбөрөөс зайлсхийдэг. Хувьцааг нэрлэсэн үнээс багаар гаргасан бөгөөд зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийг зарцуулаад хүрэхээргүй хэмжээний алдагдалд орсон бол зээлдүүлэгчид нь хувьцааны хөнгөлөлтийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгийг компанидаа буцаан төлөхийг хувьцаа эзэмшигчдээс шаардах эрхтэй. Иймд нэрлэсэн үнээс багаар гаргасан хувьцааг худалдан авагчид нь компанийн зээлдүүлэгчдийн өмнө хариуцлага хүлээж болзошгүй юм.

·         Нэрлэсэн үнэ ба зах зээлийн үнийн хооронд гарах маргаантай асуудалтай тулгардаггүй.

Хувьцаа гаргалтын бүртгэл

Үнэт цаасны хорооноос зөвшөөрөл авсан хувьцааг зөвшөөрөгдсөн хувьцаа гэнэ. Зөвшөөрөл авсны дараа хувьцааг гаргахтай холбоотойгоор хуульчийн зөвлөх үйлчилгээний хөлс, аудитын үйлчилгээний хөлс, андеррайтерийн хөлс, хэвлүүлэх, санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх гэх мэт зардлууд гардаг бөгөөд эдгээр зардлуудыг нэмж төлөгдсөн капитал дансны Дт-д холбогдох дансны Кт-ээс бүртгэнэ.

а. Нэрлэсэн үнэтэй хувьцааны бүртгэл

Энгийн ба давуу эрхтэй хувьцааг нэрлэсэн үнээр нь Кт-лэж, хувьцааны борлуулалтын үнэ болон нэрлэсэн үнийн зөрүүг нэрлэсэн нэмж төлөгдсөн капитал дансанд тусгана.

А компани 20-ийн нэрлэсэн үнэтэй 150,000 нэгж энгийн хувьцаа гаргах зөвшөөрөл авснаас:

1. Нэгжийг нь 25-өөр 115,000 нэгжийг гүйлгээнд гаргасан:

Дт Мөнгөн хөрөнгө (115,000*25)            2,875,000

           Кт Энгийн хувьцаа                                                  2,300,000

           Кт ЭХ-ны Нэрлэсэн үнээс НТК                                 575,000

2. Нэрлэсэн үнээр нь 10,000 нэгжийг борлуулсан.

Дт Мөнгөн хөрөнгө (10,000*20)                   200,000

           Кт Энгийн хувьцаа                                                     200,000

3. 12,000 нэгжийг нийт 228,000-өөр борлуулсан.

Дт Мөнгөн хөрөнгө                                            228,000

Дт ЭХ-ны НҮ-ээс НТК                                            12,000

              Кт Энгийн хувьцаа                                                  240,000

б. Нэрлэсэн үнэгүй хувьцааны бүртгэл

Энгийн ба давуу эрхтэй хувьцаа нь нэрлэсэн үнэгүй бол уг дансдыг тухайн үеийн борлуулалтын үнээр нь Кт-лэнэ. Харин нэрлэсэн үнэгүй боловч тогтоосон үнэтэй бол тогтоосон үнээр нь Кт-лэж, тогтоосон үнэ болон борлуулалтын үнийн зөрүүг тогтоосон үнээс нэмж төлөгдсөн капитал дансанд бүртгэж болно.

Жишээ нь: Дээрх тохиолдолд хувьцаа нь нэрлэсэн үнэгүй байсан бол:

1. Нэгжийг нь 25-өөр 115,000 нэгжийг гүйлгээнд гаргасан:

                          Дт  Мөнгөн хөрөнгө (115,000*25)                     2,875,000

                                            Кт  Энгийн хувьцаа                                                 2,875,000

2. Тогтоосон үнээр нь 10,000 нэгжийг борлуулсан.

                          Дт  Мөнгөн хөрөнгө (10,000*20)                           200,000

                                            Кт  Энгийн хувьцаа                                                     200,000

3. 12,000 нэгжийг нийт 228,000-өөр борлуулсан.

                         Дт  Мөнгөн хөрөнгө                                                      228,000

                                            Кт  Энгийн хувьцаа                                                     228,000

в. Нэрлэсэн үнэгүй хувьцааны бүртгэл

Шинээр бизнесийн үйл ажиллагаа эхэлж буй шинэ компаниуд болон жижиг компаниуд хөрөнгийн эх үүсвэр олж авахын тулд хувьцаа гаргахдаа ихэвчлэн захиалгын үндсэн дээр борлуулдаг. Энэ тохиолдолд хувьцааны үнийг хэсэгчлэн хүлээн авдаг ба хувьцааны төлбөр бүрэн болон дийлэнх нь орж иртэл хувьцааг зах зээл дээр гаргадаггүй.

Хувьцааг захиалгын үндсэн дээр борлуулсан тохиолдолд хувьцааны үнийг эхлээд бүтнээр хүлээн авдаггүй. Захиалгаар хувьцаа борлуулах үед захиалгын энгийн болон давуу эрхтэй хувьцаа, захиалгын авлага гэсэн дансуудыг ашиглана. Захиалгат хувьцааны төлбөр нь орж ирсэн боловч хувьцааг гаргаагүй байгаа бол захиалгат хувьцааг гаргах хүртэл захиалгат хувьцаанд ногдол ашиг олгодог. Өөрөөр хэлбэл, захиалгат энгийн хувьцаа ба давуу эрхтэй хувьцаа нь эргэлтэн дэх хувьцааны тоонд ордог байна. Учир нь захиалгын хүчин төгөлдөр гэрээнд гарын зурснаар захиалагч нь эргэлтэнд байгаа хувьцаа эзэмшигчидтэй адил эрхтэй болдог. Иймд захиалгат энгийн хувьцааг төлбөр бүрэн хийгдтэл гаргаагүй байгаа ч гэсэн эргэлтэн дэх энгийн хувьцааны тоонд оруулдаг.

Захиалгын үндсэн дээр борлуулсан хувьцааны бүртгэлийг дараах жишээний хувьд авч үзье. Захиалгын хувьцаа нь одоогийн хувьцаа эзэмшигчидтэй ижил эрх, давуу талтай гэж үздэг. Компани хувьцааны захиалга авах үед захиалсан үнээр нь Захиалгат авлага дансны дебетэд, захиалсан хувьцааны нэрлэсэн үнээр нь Захиалгат энгийн хувьцаа юмуу Захиалгат давуу эрхтэй хувьцаа дансны кредитэд бүртгэнэ. Захиалсан үнэ ба хувьцааны нэрлэсэн үнийн зөрүүг Нэмж төлөгдсөн капитал дансанд бүртгэнэ. Захиалгын үнэ бүрэн төлөгдсөн үед Захиалгат энгийн хувьцаа эсвэл Захиалгат давуу эрхтэй хувьцаа дансыг дебетлэж Энгийн хувьцаа, Давуу эрхтэй хувьцаа дансыг кредитлэнэ.

Жишээ нь: Компани 100-ийн нэрлэсэн үнэтэй, 10,000 ш энгийн хувьцааг нэг бүрийг нь 140-өөр худалдан авах захиалга хүлээн авсан. Төлбөрийн 30%-ийг захиалга авсан өдөр, 30%-ийг 2 сарын дараа, үлдсэн 40%-ийг 5 сарын дараа төлнө.

а. Хувьцааны захиалга авсан өдөр

Дт  Мөнгөн хөрөнгө (10,000*140*30%)                                      420,000

Дт  Захиалгын авлага (10,000*140*70%)                                    980,000

                        Кт  Захиалгат энгийн хувьцаа (10,000*100)                      1,000,000

                        Кт  Нэмж төлөгдсөн капитал (10,000*40)                             400,000

б. 2 сарын дараа

Дт  Мөнгөн хөрөнгө (10,000*140*30%)                                      420,000

                        Кт  Захиалгын авлага                                                                    420,000

в. 5 сарын дараа

Дт  Мөнгөн хөрөнгө (10,000*140*40%)                                     560,000

                        Кт  Захиалгын авлага                                                                   560,000

Дт  Захиалгат энгийн хувьцаа                                                   1,000,000

                        Кт  Захиалгын авлага                                                               1,000,000

Захиалгын энгийн болон давуу эрхтэй хувьцаа дансыг баланст энгийн болон давуу эрхтэй хувьцааны доод талд, харин захиалгын авлага дансыг өртгөөр бүртгэсэн халаасны хувьцаатай адилаар эздийн өмчийн доор хасагдах байдлаар тусгана. Эсвэл эргэлтийн хөрөнгө хэсэгт тусгаж бас болно.

Захиалгын үл биелэлт

Зарим тохиолдолд хувьцаа захиалагч нь төлбөр хийх боломжгүй болдог ба гэрээний үүргээ үл биелүүлдэг. Энэ үед захиалгат авлагын үлдэгдэл, өмнө төлөгдсөн мөнгө болон захиалгат энгийн болон давуу эрхтэй хувьцаа дансдыг яах вэ? гэсэн асуудал үүсдэг. Үүнийг дараах хэлбэрээр зохицуулж болно:

1.    Төлөгдсөн мөнгийг бүгдийг нь захиалагчид буцаан өгч, хувьцааг шинэ худалдан авагчид борлуулах

2.    Төлөгдсөн хэмжээнд тохирох хувьцааг гаргаж, үлдсэн авлагыг буцаах

3.    Хувьцааг дахин борлуулсны үнийн алдагдлыг хасч, үлдсэн төлбөрийг захиалагчид шилжүүлэх

4.   Гэрээний үүргээ биелүүлээгүй тул бүх төлбөрийг торгуульд авах

Дээрх хувилбар тус бүрийг өмнөх жишээний хувьд авч үзье:

3.            Захиалагч захиалгын үлдсэн төлбөр болох 560,000-ийг төлж чадахгүй болсон. Иймд төлөгдсөн мөнгийг бүгдийг нь захиалагчид буцаан өгч, хувьцааг нэг бүрийг 130-өөр шинэ худалдан авагчид борлуулсан.  

4.           Төлбөрийг буцаах бичилт:

Дт  Захиалгат энгийн хувьцаа                                                1,000,000

Дт  Нэмж төлөгдсөн капитал                                                    400,000

                   Кт  Мөнгөн хөрөнгө                                                                    840,000

                   Кт  Захиалгат авлага                                                                   560,000

Хувьцааг гаргах бичилт:

Дт  Мөнгөн хөрөнгө (10,000*130)                                        1,300,000

                  Кт  Захиалгат энгийн хувьцаа (10,000*100)                       1,000,000

                  Кт  НТК (10,000*30)                                                                     300,000

3.    Төлөгдсөн хэмжээнд тохирох хувьцааг гаргаж, үлдсэн авлагыг буцаах

Тохирох хувьцааг гаргах бичилт:

Дт  Захиалгат энгийн хувьцаа                                                    600,000

                 Кт  Энгийн хувьцаа (10,000*100*60%)                                      600,000

Үлдсэнийг буцаах бичилт:

Дт  Захиалгат энгийн хувьцаа (10,000*100*40%)                  400,000

Дт  Нэмж төлөгдсөн капитал (10,000*40*40%)                      160,000

                 Кт  Захиалгат авлага (10,000*140*40%)                                    560,000

10,000 * 40% =4,000 ш хувьцааны захиалга биелээгүй.

Хувьцааг шинэ худалдан авагчид борлуулах бичилт:

Дт  Мөнгөн хөрөнгө  (4,000*130)                                           520,000

                      Кт  Захиалгат энгийн хувьцаа (4,000*100)    400,000

                      Кт  НТК (4,000*30)                                                               120,000

3. Хувьцааг дахин борлуулсны үнийн алдагдлыг хасч үлдэх төлбөрийг шилжүүлсэн

Төлбөрийг буцаах бичилт:

Дт  Захиалгат энгийн хувьцаа                                             1,000,000

Дт  Нэмж төлөгдсөн капитал                                                 400,000

                     Кт  Захиалгат авлага                                                              560,000

                     Кт  Захиалагчдад өгөх өр                                                     840,000

Дт Захиалагчдад өгөх өр                                                        740,000

                     Кт  Мөнгөн хөрөнгө                                                              740,000

Хувьцаа гаргах бичилт:

Хувьцааг өөр худалдан авагчдад борлуулсны алдагдал=10,000*10=100,000

Дт  Мөнгөн хөрөнгө  (10,000*130)                                  1,300,000

Дт  Захиалагчдад өгөх өр                                                        100,000

                     Кт  Захиалгат энгийн хувьцаа (10,000*100)                 1,000,000

                     Кт  НТК (10,000*40)                                                                400,000

4. Бүх төлбөрийг гэрээний үүргээ биелүүлээгүйн торгуульд авсан ба хувьцааг дахин борлуулсан: Төлбөрийг буцаах бичилт:

Дт Захиалгат энгийн хувьцаа                                             1,000,000

Дт Нэмж төлөгдсөн капитал                                                  400,000

                      Кт Захиалгат авлага                                                              560,000

                      Кт Үүргээ биелүүлээгүй улмаас үүссэн капитал           840,000

 

 

Лекц 14

НББОУС 34        Санхүүгийн тайлан

Үйлчлэх хүрээТодорхойлолтСанхүүгийн завсрын тайлангийн агуулгаСанхүүгийн завсрын тайлангийн наад захын бүрэлдэхүүн хэсэгсанхүүгийн завсрын тайлангийн хэлбэр,агуулгаСонгосон тайлбар бичигНББОУС-тай нийцсэн тухай нэмэлт тодруулгаСанхүүгийн завсрын тайланг толилуулахыг шаарддаг хугацааМатериаллаг байдалСанхүүгийн жилийн  тайлангийн нэмэлт тодруулгаХүлээн зөвшөөрөлт ба хэмжилтЖилийн бүртгэлийн бодлоготой ижил бодлого баримтлахУлирал,орчлоор болон  тохиолдолоор хүлээн авдаг орлогоСанхүүгийн  жилд жигд бус гардаг зардалХүлээн зөвшөөрөлт,хэмжилтийн зарчмыг ашиглахАшиглах тооцоололӨмнө тайлагнасан завсрын тайланг дахин толилуулахХүчин төгөлдөр болох хугацаа

Хавсралт

А.Тайлагнахыг  шаарддаг хугацааны жишээ

Б. Хүлээн зөвшөөрөлт,хэмжилтийн  зарчмыг ашиглах жишээ

В. Тооцооллыг ашиглах жишээ

Санхүүгийн завсрын тайлагнал

Нягтлан бодох бүртгэлийн энэ стандартыг НББОУС ын Хорооны Зөвлөлөөр 1998.2-р сард соёрхон баталсан бөгөөд 1999.1.1-нээс эхлэн болон түүнээс хойш бэлтгэн гаргах санхүүгийн тайланд дагаж мөрдөнө.

2000.4 р сард  НББОУС 40,Хөрөнгө оруулалтаарх хөрөнгө”-ийг баталсантай холбогдуулан Хавсралт В болон 7-р зүйлийг шинэчлэн найруулсан.Энэ шинчлэн найруулсан зүйлүүд нь 2001.1.1 нээс эхлэн болон түүнээс хойшхи санхүүгийн тайлан гаргалтанд мөрдөгдөнө.

Удиртгал

Энэ стандартад өмнөх Олон Улсын Стандартуудад хөндөгдөөгүй санхүүгийн завсрын тайлангийн талаар өгүүлнэ.НББОУС 34 ыг 1999.1.1 нээс хойшхи хугацааны бүртгэлийн үеүдэд мөрдөнө.Санхүүгийн завсрын тайлагнал гэдэг нь байгууллагын санхүүгийн бүтэн жилээс богино хугацааны бүрэн эсвэл хураангуй санхүүгийн тайлангуудыг агуулсан санхүүгийн тайлан юм.Энэ стандартад ямар аж ахуй нэгж,ямар тавтамжаар санхүүгийн завсрын тайланг бэлдэх ёстойг албадан заагаагүй болно.НББОУС-ын Хорооны үзэж байгаагаар уг асуудлуудыг тухайн орны засгийн газар, үнэт цаасны зохицуулагч байгууллага,хөрөнгийн бирж,нягтлан бодох бүртгэлийн байгууллагууд шийдэх ёстой.Санхүүгийн завсрын тайланг НББОУС-тай нийцүүлэн гаргахыг шаардсан буюу өөрсдөө шийдсэн компаниуд энэ стандартыг ашигладаг.Энэ стандарт нь:

         а.Тодруулга бүхий санхүүгийн завсрын тайлангийн хамгийн наад захын агуулга

         б.санхүүгийн завсрын тайланд ашиглах бүртгэлийн хүлээн зөвшөөрөлт, хэмжилтийн зарчмыг тус тус тодорхойлно.

5. Санхүүгийн завсрын  тайлангийн хамгийн наад захын агуулга нь хураангуйлсан үлдэгдэл баланс,хураангуйлсан орлогын тайлан, хураангуйлсан мөнгөн гүйлгээний тайлан,эзэмшигчийн өмчийн өөрчлөлтийн хураангуй тайлан,сонгож авсан тайлбар бичиг эдгээрээс бүрдэнэ.

6. Байгууллагын санхүүгийн завсрын тайланг уншдаг хэн боловч хамгийн сүүлийн үеийн жилийн тайланд хүрч болох юм гэдэг таамаглалд үндэслэн жилийн санхүүгийн тайланд хавсаргасан ямар ч тэмдэглэлийг завсрын санхүүгийн тайланд давтах буюу өмнө байгууллагын  хамгийн сүүлийн жилийн тайлагналаас хойшхи санхүүгийн байдлын өөрчлөлт,гүйцэтгэлийг ойлгоход ач холбогдол бүхий үйл явдал, өөрчлөлтийг тусгана.

7. Байгууллага нь өөрийн санхүүгийн жилийн тайланд ашигласантай ижил бүртгэлийн бодлогыг санхүүгийн завсрын тайланд хэрэглэх ёстой. Гэхдээ хамгийн ойрын санхүүгийн жилийн тайлангийн дараа гарсан бөгөөд дараа жилийн санхүүгийн тайланд тусгагдах бүртгэлийн бодлогын өөрчлөлт дээрхи заалтад хамаарахгүй.Жилийн,хагас жилийн, улирлын гэх мэт байгууллагын  тайлагналын давтамж нь тэдгээрийн жилийн үр дүнгийн хэмжилтэд нөлөөлөх ёсгүй.Иймээс завсрын тайлангийн зорилгоор хийх хэмжилтийг тухайн жилийн өссөн дүнг үндэслэн хийдэг.

8. Энэ стандартын хавсралтад завсрын өдрөөрх төрөл бүрийн хөрөнгө,өр төлбөр орлого, зардлыг хүлээн зөвшөөрөх,хэмжих үндсэн зарчмыг хэрхэн ашиглах удирдамжийг өгсөн болно.

9. Санхүүгийн завсрын тайлагналын зорилгоор зүйл,ангиудыг хэрхэн хүлээн зөвшөөрөх,ангилах,тодруулах аргыг шийдэхдээ материаллаг байдлыг жилийн тоо мэдээний прогнозод тус харин завсар хугацааны санхүүгийн тоон мэдээг уялдуулан үнэлдэг.

 НББОУС-34    Санхүүгийн завсарын тайлагнал

Тод,ташуу үсгээр бичсэн заалтуудыг стандартын үндсэн нөхцөл,хэрэгжүүлэх удирдамж,түүнчлэн НББОУС-ын Оршил хэсгийн үндсэн баримт бичгийн агуулгат материаллаг бус зүйлийг авч үзэх шаардлагагүй гэж үздэг.

Зорилго

Санхүүгийн завсрын тайлангийн хамгийн наад захын агуулга,завсар хугацаа санхүүгийн дэлгэрэнгүй ба хураангуй тайланг хүлээн зөвшөөрөх,хэмжих зарчмыг  тодорхойлоход энэ стандартын зорилго оршино.Санхүүгийн завсрын тайланг  хугацаанд нь,найдвартай гаргасанаар хөрөнгө оруулагч,зээлдэгч болон бусад хүмүүс тухайн байгууллагын ашигтай ажиллах чадвар,мөнгөн гүйлгээ,санхүүгийн нөхцөл байдал,төлбөр барагдуулах чадварыг нь ойлгоход тус дэм болдог.

 

 

Үйлчлэх хүрээ

1. Энэ стандартад санхүүгийн завсрын тайланг чухам ямар байгууллага,ямар үечлэлээр бэлтгэн гаргах ёстойг заагаагүй. Гэхдээ засгийн газар,үнэт цаасны байгууллага, хөрөнгийн бирж, бүртгэлийн байгууллагуудаас өөрийн өр буюу  өмчийн үнэт цаасыг зээлд нээлттэй худалдаалдаг аж ахуй нэгжүүдийг завсрын тайлан гаргах шаардлага тавьдаг.НББОУС-тай нийцүүлэн завсрын санхүүгийн тайлангаа бэлтгэхийг шаарддаг буюу өөрсдөө тэгж шийдсэн байгууллагуудад уг стандарт хамааралтай.Нийт худалдаалагддаг аж ахуй нэгжүүдийг энэ стандартад заасан хүлээн зөвшөөрөл хэмжилт,тодруулгын зарчимд нийцүүлэн санхүүгийн завсрын тайланг бэлтгэхийг НББОУС Хороо сайшаан дэмждэг.Ялангуяа зах зээлд нээлттэй худалдаалагддаг үнэт цаас бүхий аж ахуй нэгжүүдийн дараах үйл ажиллагааг дэмждэг:

           а.санхүүгийн завсрын тайланг дор хаяж өөрийн санхүүгийн жилийн эхний хагас жилийн эцсээр гаргах:

          б.  Завсрын хугацааны эцсээс хойш 60 хоногийн дотор санхүүгийн завсрын тайланг гаргаж бэлэн болгох.

2.Санхүүгийн жилийн болоод завсрын тайлангийн аль алийг НББОУС тай нийцүүлсэн үүднээс өөрийн хүчинд тулгуурлан үнэлдэг.Аж ахуй нэгж нь тодорхой санхүүгийн жилд завсрын тайланг гаргаагүй байх эсвэл гаргасан завсрын тайлан нь энэ стандарттай үл нийцэж байвал уг нөхцөл тухайн байгууллага жилийн санхүүгийн тайлангаа НББОУС д зохицуулах явдлаас хамгаалдаггүй.

3. Хэрэв аж ахуй нэгжийн санхүүгийн завсрын тайланг НББОУС-тай нийцсэн гэдгийг тодорхойлсон бол уг тайлан энэ стандартын бүх шаардлагыг хангасан байх ёстой.

Тодорхойлолт

4. Доорхи нэр томъёог энэ стандартад дараах утгаар хэрэглэнэ.Үүнд:

Завсрын хугацаа- санхүүгийн бүтэн жилээс богино хугацаа бүхий санхүүгийн тайлан гаргах хугацаа.

Санхүүгийн завсрын тайлан- санхүүгийн тайлангийн бүрэн багц (НББОУС 1,санхүүгийн тайлан д тодорхойлогдсон ) эсвэл хураангуйлсан санхүүгийн тайлангийн багцын (Энэхүү стандартад тодорхойлогдсон) аль нэгийг агуулсан санхүүгийн тайлан.

Санхүүгийн завсрын тайлангийн бүрэлдэхүүн хэсэг

НББОУС 1-д дурдсанаар санхүүгийн тайлангийн бүрэн багцийн бүрэлдэхүүнд дараах тайлангууд багтана.

            а. үлдэгдэл баланс

            б. Орлогын тайлан

            в. i эздийн өмчид гарсан бүх өөрчлөлт,эсвэл ii эзэмшигчидтэй хийсэн капиталын ажил гүйлгээ болон эзэмшигчдэд тараасан ашгаас үүдэн эздийн өмчид гарсан өөрчлөлтөөс бусад бүх өөрчлөлтийг тусгасан тайлан

             г. Мөнгөн гүйлгээний тайлан

             д.нягтлан бодох бүртгэлийн бодлого,тайлбар.

6. Цаг хугацаа ,зардал хэмнэх үүднээс, тэрчлэн өмнөх мэдээллийг давхардахаас сэргийлж завсрын хугацааны тайланд санхүүгийн жилийн тайлантай харьцуулахад бага мэдээлэл багтаахыг шаардах буюу өөрсдөө шийдэж болно.

Уг стандартад санхүүгийн хураангуй тайлан ба сонгож авсан тайлбар бичгийг багтаасан санхүүгийн завсрын тайлангийн наад захын бүрэлдэхүүн хэсгийг тодорхойлсон.Санхүүгийн завсрын тайланд зөвхөн шинэ үйл ажиллагаа,үйл явдал,нөхцөл байдлыг дурдахаас биш өмнөх мэдээллийг давхардуулж оруулдаггүй.

7. Уг стандартад аж ахуй нэгжийг санхүүгийн завсрын тайландаа хураангуй санхүүгийн тайлан,тайлбар бичгээс гадна санхүүгийн тайлангийн бүрэн багцыг хэвлэхийг хориглосон ямар нэг зүйл, заалт байхгүй.Түүнчлэн уг стандартад заасан зүйл, тайлбараас гадна өөр зүйлийг завсрын хураангуй тайланд багтаахыг энэ стандартад хориглодоггүй.Энд өгөгдсөн хүлээн зөвшөөрөлт,хэмжилтийн удирдамжийг завсар хугацааны санхүүгийн бүрэн тайланд ашиглах бөгөөд эдгээр тайланд энэ стандарт болон өөр бусад стандартаар шаардах бүх нэмэлт тодруулгыг багтаана.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Лекц 15

Мөнгөн гүйлгээний тайлан

Аж ахуйн нэгжийн мөнгөн гүйлгээний талаарх мэдээлэл нь санхүүгийн тайланг хэрэглэгчдийн хувьд аж ахуйн нэгжийн мөнгөн болон түүнтэй адилтгах хөрөнгө бий болгох чадварыг үнэлэх, тухайн аж ахуйн нэгжийн хувьд өөрийн мөнгөн хөрөнгийн хэрэгцээг тодорхойлоход ашиглагдана. Хэрэглэгчдийн гаргаж буй эдийн засгийн шийдвэр нь аж ахуйн нэгжийн мөнгөн болон түүнтэй адилтгах хөрөнгийг бий болгох чадвар, хугацаа, тэдгээрийн бий болгох магадлалыг үнэлэхийг шаарддаг. Мөнгөн гүйлгээний тайлан нь санхүүгийн бусад тайлангийн хамт аж ахуйн нэгжийн цэвэр хөрөнгийн өөрчлөлт, түүний санхүүгийн (өр төлбөр болон төлбөрийн чадвар гэх мэт) бүтэц өөрчлөгдөж байгаа нөхцөл байдал, тохиолдолуудад зохицохын тулд мөнгөн гүйлгээний дүн болон цаг үетэй нийцэх чадвар зэргийг тодорхойлоход шаардагдах мэдээллийг хэрэглэгчдэд гаргаж өгдөг. Мөн гүйлгээний талаарх мэдээлэл нь аж ахуйн нэгжийн мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгийг бий болгох чадварыг үнэлэхэд ашигтайн зэрэгцээ хэрэглэгчдэд янз бүрийн аж ахуйн нэгжүүдийн ирээдүйн мөнгөн гүйлгээний өнөөгийн үнэ цэнийг үнэлэх болон харьцуулах загвар боловсруулах боломжийг олгодог. Түүнчлэн энэ нь ижил ажил гүйлгээ болон үйл явцад бүртгэлийн ялгаатай аргуудыг хэрэглэснээс үүсэн үр нөлөөг арилгадаг учраас янз бүрийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн тайлагналыг харьцуулах боломж олгодог. Өмнөх тайлант хугацааны мөнгөн гүйлгээний мэдээлэл нь ирээдүйн мөнгөн гүйлгээний дүн, хугацаа болон үнэн байх магадлалыг тодорхойлоход байнга ашиглагддаг. Мөн энэ нь ирээдүйн мөнгөн гүйлгээг үнэлсэн үнэлгээний зөв эсэхийг шалгах, ашигт ажиллагаагаа цэвэр мөнгөн гүйлгээ болон үнийн өөрчлөлтийн нөлөөлөл зэргийн харилцан хамаарлыг судлахад ашиглагдана. Энэ стандартад ашигласан нэр томъёо нь дараах утгаар хэрэглэгдэнэ. Үүнд:

Бэлэн мөнгө  Гар дээрх мөнгө болон хугацаагүй хадгаламжаас бүрдэнэ.

Мөнгөтэй адилтгах хөрөнгө  Үнэ цэнийг нь өөрчлөх өчүүхэн бага эрсдлийг мэдэрдэг, мөнгөний тодорхой дүнд чөлөөтэй хувирдаг хөрвөх чадвар сайтай богино хугацааны хөрөнгө оруулалт юм.

Мөнгөн гүйлгээ  Мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгийн дотогш, гадагш чиглэсэн урсгал

Үндсэн үйл ажиллагаа  Аж ахуйн нэгжийн орлого олох үндсэн үйл ажиллагаа, мөн хөрөнгө оруулалт, санхүүгийн үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагаа

Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа  Урт хугацаанд ашиглагдах хөрөнгө болон мөнгөтэй адилтгах хөрөнгөнд ороогүй бусад хөрөнгө оруулалтыг олж эзэмших болон худалдах үйл ажиллагаа

Санхүүгийн үйл ажиллагаа  Аж ахуйн нэгжийн өр төлбөр болон эзэмшигчдийн өмчийн бүтэц хэмжээн дэх өөрчлөлтийн үр дүн болж байгаа үйл ажиллагаа юм. Мөнгөн гүйлгээний тайлан нь тухайн хугацааны туршид гаргасан үндсэн, хөрөнгө оруулалтын, санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээг харуулдаг. Аж ахуйн нэгж үндсэн ба хөрөнгө оруулалт, санхүүгийн үйл ажиллагааныхаа мөнгөн гүйлгээ тухайн бизнест хамгийн тохиромжтой байдлаар тохируулдаг. Үйл ажиллагааны энэ ангилал нь мэдээлэл хэрэглэгчдийг аж ахуйн нэгжийн санхүүгийн байдал болон мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн хэмжээнд үйл ажиллагааны төрлүүдийг үзүүлэх нөлөөллийг үнэлэхэд шаардагдах мэдээллээр хангадаг. Энэ мэдээлэл нь эдгээр үйл ажиллагааны харилцан хамаарлыг судлахад бас ашиглагдана. Нэг ажил гүйлгээг мөнгөн гүйлгээнд өөр өөрөөр ангилж болно. Жишээлбэл: Зээлийн төлбөр капитал болон хүүг агуулж байвал, хүү нь үндсэн үйл ажиллагаанд, капитал нь санхүүгийн үйл ажиллагаанд ангилагдаж болно гэсэн үг. Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээний хэмжээ нь аж ахуйн нэгж зээлээ төлөх, тухайн аж ахуйн нэгжийн бүтээмжийн төвшинг хангах, ногдол ашиг төлөх, шинээр хөрөнгө оруулалт хийх зэрэгт шаардагдах мөнгөн хөрөнгийг санхүүжилтийн гаднын эх үүсвэр ашиглахгүйгээр төвлөрүүлэх өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны ашигт байдлыг харуулдаг гол үзүүлэлт юм. Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээний талаарх өмнөх мэдээлэл нь бусад мэдээллийн хамт ирээдүйн үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээг урьдчилан тодорхойлоход ашиглагддаг. Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ нь аж ахуйн нэгжийн орлого олох үндсэн үйл ажиллагаанаас бий болдог. Иймээс энэ нь цэвэр ашиг, эсвэл алдагдлыг тодорхойлоход оролцдог ажил гүйлгээ болон бусад үйл явцын үр дүн байдаг. Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээнд дараах төрлийн ажил гүйлгээ орно.Үүнд:

-  Борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил үйлчилгээний мөнгөн орлого

-  Зохиогчийн шагнал, төлбөр, хураамжийн орлого

-  Бэлтгэн нийлүүлэгчид төлсөн мөнгөн төлбөр

-  Ажиллагчдад төлсөн мөнгөн төлбөр

-  Даатгалын аж ахуйн нэгжид төлсөн болон авсан мөнгө

- Санхүүгийн болон хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд үл хамаарах орлогын татварын мөнгөн төлбөр

- Дилерын болон худалдааны зорилгоор хийгдэж буй мөнгөн орлого болон төлбөрүүд

Аж ахуйн б үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээг дараах аргуудыг ашиглан тайлагнана.Үүнд:

-  Нийт мөнгөн орлого болон мөнгөн зарлагыг үндсэн ангиллаар нь илэрхийлэх шууд арга

- Мөнгөн бус ажил гүйлгээ үндсэн үйл ажиллагаа, үндсэн үйл ажиллагаанаас үүссэн, өнгөрсөн үйл ажиллагаанаас бий болсон эсвэл дараагийн тайлант хугацаанд бий болохоор тооцоолсон ажил гүйлгээ түүнчлэн хөрөнгө оруулалтын болон санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээтэй холбоотой орлого ба зардлаар цэвэр ашиг эсвэл алдагдлыг зохицуулан харуулдаг шууд бус арга байна.

Аж ахуйн нэгж нь шууд арга ашиглан үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээгээ тайлагнахыг илүүд үздэг. Шууд арга нь шууд бус аргаар тодорхойлох боломжгүй ирээдүйн мөнгөн гүйлгээг тооцоолоход ашиглаж болох мэдээллийг бий болгодог. Шууд аргаар тодорхойлсон нийт мөнгөн орлого болон мөнгөн зардлын үндсэн төрлийн талаарх мэдээллийг:

-  Аж ахуйн нэгжийн НББ тайлангаас

- Борлуулалт, борлуулалтын өртөг (хүү болон түүнтэй адил төстэй орлого мөн хүүгийн зардал, санхүүгийн аж ахуйн нэгжид төлсөн адил төстэй зардал) орлогын тайлан дахь бусад зүйлүүдийг зохицуулснаас

- Бараа материал, үйл ажиллагааны авлага, өглөгийн тайлант хугацааны турш дахь өөрчлөлт

-   Бусад мөнгөн бус зүйлс зэрэг мөнгөн гүйлгээний дүн зэргээс авч болдог.

б


Бичлэг: 7 » Нийт: 7
Өмнөх | Дараагийн