Хүмүүнлэгийн Их Сургууль Дархан салбар
2017-03-19
Төрийн санхүү лекц
 Лекц 1

Төрийн санхүү, мөн чанар үүрэг

Санхүү нь нийгмийн өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэлд чухал үүрэг гүйцэтгэж байдаг, эдийн засгийн өргөн агуулгатай ухагдахуун бөгөөд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх, хуваарилахтай холбогдсон эдийн засгийн харилцаануудыг өөртөө багтааж байдаг.

Түүний мөн чанар нь мөнгөтэй холбоотой буюу мөнгөөр дамжин илэрдэг, хуваарилалт болон дахин хуваарилалтын шинж чанартай бодит харилцаа байдагт оршино. Санхүүгийн харилцаа нь нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд үүсч бий болдог түгээмэл шинжтэй ухагдахуун юм.

Төрийн санхүү гэдэг нь: төвлөрсөн мөнгөн хөрөнгийн фондыг байгуулах ашиглах үед төрөөс санхүүгийн удирдлагын арга хэрэгслүүдийг оновчтой ашиглахад үүсэх эдийн засгийн харилцааны системийг хэлнэ.

Төрийн санхүү нь санхүүгийн системийн чухал бүрэлдэхүүн, салшгүй нэг хэсэг болох бөгөөд эдийн засаг, нийгэм, улс төрийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь шаардлагатай мөнгөн хөрөнгийн эх үүсвэрээр төрийг хангаж байдгаар тодорхойлогдоно.

Хүн төрөлхтний түүхэн хйгжлийн тодорхой шатанд төр үүсч бий болсон нь төрийн санхүүгийн систем бүрэлдэн тогтох гол нөхцөл болжээ. Энэ нь дараахи учир холбогдолтой. Төр үүссэн цагаасаа эхлэн нийгэм-эдийн засгийн хөгжлийн шат бүхэнд тодорхой үүргүүдийг гүйцэтгэж ирсэн ба өөрийн үүрэг зорилгоо биелүүлж, бодлогоо хэрэгжүүлэх явцад мөнгөн хөрөнгийн бодит нөөц зайлшгүй шаардлагатай болдог. Үйл ажиллагааных нь материаллаг үндэс болсон мөнгөн хөрөнгийн энэхүү нөөцийг бүрдүүлэх явцад төрийн санхүүгийн харилцаа анх үүсэн бий болжээ. Өөрөөр хэлбэл, төр нь улс төр, нийгэм-эдийн засгийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй хэрэгцээтэй мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг санхүүгийн тусламжтайгаар өөрийн мэдэлд төвлөрүүлж, үйл ажиллагааныхаа материаллаг үндсийг хангах болсон нь төрийн санхүүгийн үндэс суурь болсон байна.

Эдийн засгийн агуулгаар нь авч үзвэл:

Төрийн санхүү гэдэг нь нийгмийн гишүүдийн нийгэм соёлын хэрэгцээ, улсыг батлах хамгаалах болон удирдлагын үйл ажиллагааны зардал түүнчлэн өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэл явуулах хөрөнгийн эх үүсвэрээр хангах зорилгоор мөнгөн хөрөнгийн нөөцийг төрийн мэдэлд төвлөрүүлэх, түүнийг ашиглахтай холбогдон үүсч байгаа мөнгөн харилцаануудын нийлбэр цогц юм. Товчоор хэлбэл: Төрийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай мөнгөн хөрөнгийн нөөцийг бүрдүүлэх, зарцуулах явцад үүсч байгаа мөнгөн харилцааны нийлбэр цогц юм.

Энэ харилцаанд оролцогч субьектууд нь нэг талаас төр буюу Засгийн газар, нөгөө талаас аж ахуйн нэгж байгууллага, иргэд болж байдаг. Өөрөөр хэлбэл төр нь төрөл бүрийн арга механизмаар дамжуулан санхүүгийн нөөцийг өөрийн мэдэлд хуримтлуулж, үндэсний нийт бүтээгдэхүүн ба үндэсний орлогыг хуваарилах, дахин хуваарилах замаар түүнийг ашиглах явцдаа байгууллага болоод иргэдтэй мөнгөн харилцаанд ордог.

Энэ нь төр зорилтот үүргээ биелүүлэхийн тулд санхүүгийн нөөцийг хуваарилах, дахин хуваарилах замаар улс орны эдийн засагт нөлөөлсөн гэсэн үг юм. Энэ утгаараа төрийн санхүү улсын эдийн засгийн бодлогын нэг чухал хэсэг болдог. Төрийн мэдэлд төвлөрсөн санхүүгийн нөөцийг 2 аргаар хуваарилдаг.

Үүнд:

• сангийн;

• сангийн бус хэлбэр;

Төсвийн нөөцийг сангийн хэлбэрээр хуваарилах нь дараахи давуу талуудтай байна. Үүнд:

1. Санхүүгийн нөөцийг хэрэгцээт газар нь төвлөрүүлж, эн тэргүүний шаардлагатай салбарт хуваарилах;

2. Нөөцтэйгээ уялдаж хэрэгцээгээ хангах ;

3. Нийгмийн болон хувийн ашиг сонирхлыг хослуулсны үндсэн дээр нийгмийн нөхөн үйлдвэрлэлийн хөгжлийг хангах.

Төрийн санхүү нь санхүүгийн системийн нэг бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд түүнтэй адил агуулга, мөн чанарыг илэрхийлэх боловч өөрийн өвөрмөц онцлогтой байна. Энэ нь:

1. Төрийн санхүүгийн харилцаа гагцхүү төр үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай мөнгөн хөрөнгийн санг бүрдүүлэх, хуваарилах явцад үүсдэг;

2. Дахин хуваарилалтын шинж чанартай байна.

Төрийн санхүүгийн бүрэлдэхүүн:

·         Засгийн газрын орлого

·         Засгийн газрын зарлага

·         Тасвийн гадуурх фонд

·         Засгийн газрын зээллэг зэрэг орно.

Төрийн санхүүгийн гүйцэтгэх үүрэг:

·         Хуваарилалтын үүрэг

·         Хяналтын үүрэг

Төрийн санхүү санхүүгийн нөөцийг дахин хувиарлах үндсэн дээр төвлөрсөн фондыг бүрдүүлэх. Хуваарилалтын үүргийн тусламжтайгаар төвлөрсөн мөнгөн хөрөнгийн фонд байгуулагдан ашиглагдаж үйлдвэрлэлийн бус хүрээний байгууллагууд шйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг.

Энэ үүрэг нь мөнгөн хөрөнгийн төвлөрсөн фонд бүрдүүлэхтэй холбогдож төрөөс тавих хяналтыг хэрэгжүүлэхэд оршино. Энэ хяналт нь дараах үйл ажиллагааг хамарна.

·         Төсвийн төлбөр тооцоо, санхүүгийн үзүүлэлтүүдийн өөрчлөлтөд хяналт тавих

·         Санхүүгийн хуваарилалтын байдалд хяналт тавих

Төрийн санхүүгийн баримтлах зарчим:

·      Эрх зүй ба нормативын үйл ажиллагааны нэгдэл

·      Нээлттэй ил тодорхой байдал

·      Эрх мэдэл удирдлагын хязгаарлагдмал байдал

·      Зорилго үйл ажиллагааны тодорхой байдал

·      Шинжлэх ухааны үндэслэл

·      Үр ашиг хэмнэлтийн байдал

·      Төвлөрсөн журмаар санхүүгийн урсгал хөдөлгөөнийг зохицуулах

Үндэсний эдийн засагт төрийн санхүү дараахи үндсэн үүргүүдийг гүйцэтгэдэг.

Үүнд: 1. Мөнгөн хөрөнгийн нөөцийг төрийн мэдэлд төвлөрүүлж, түүний үйл ажиллагааны материаллаг үндсийг хангах; .

2. Төрийн мэдэлд төвлөрсөн нөөц хөрөнгийг эдийн засгийн салбарууд хийгээд бүс нутгийн хооронд хуваарилах замаар тэдгээрийн хөгжлийг хангах;

3. Нөөц хөрөнгийн бүрдүүлэлт болон хуваарилалтад тавих хяналтын үүрэг гэх мэт.

Тухайн улсынхаа нийгэм-эдийн засаг, улс төрийн тогтолцооноос хамаарч санхүү нь янз бүрийн шатны хэлбэрээр зохион байгуулагддаг. Тухайлбал:

- улсын санхүү;

- аж ахуйн салбарын санхүү;

- орон нутгийн санхүү гэх мэт.

Эдгээр нь тухайн түвшнийхээ нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх санхүүгийн нөөцөөр хангахад тусалдаг дэд систем юм.

Төрийн санхүү эдийн засгийн агуулгын хувьд олон төрөлтэй.

Түүний бүрэлдэхүүнд тус тусдаа бие даасан өвөрмөц үүргүүдийг гүйцэтгэдэг хэд хэдэн салбар орно. Үүнд:

• Удирдлагын янз бүрийн төвшний төсөв;

• Улсын зээллэг;

• Тусгай зориулалттай сангууд; /төсвийн гадуурхи сан/

• Төрийн байгуулагуудын санхүү;

Төрийн санхүүгийн бүрэлдэхүүнд төсөв чухал үүргийг гүйцэтгэнэ. Төсвийн нөөцийн тусламжтайгаар төрийн зорилтот хөтөлбөрүүд, батлан хамгаалах хийгээд удирдлагын зардал, иргэдийн нийгэм, соёлын хэрэгцээг хангах зэрэг асуудлыг шийдвэрлэдэг. Төсөв нь:

- Улсын төвлөрсөн төсөв;

- Орон нутгийн төсөв гэх мэт удирдлагын төвшнөөр ангилагдана. Орон нутгийн төсөв нь эдийн засгийг тогтворжуулах болоод нийгмийн хүрээний хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа сүүлийн жилүүдэд орон нутгийн өөрөө удирдах байгууллагын өсөлт бэхжилттэй холбоотойгоор түүний үүрэг, ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэж байна...

Улсын санхүүгийн нэгэн бие даасан салбар нь тусгай зориулалтын сангууд юм.

Эдгээр сангууд нь эдийн засгийн өмнө тулгарсан зөрчил бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх зорилтын үүднээс анх үүсчээ. Орчин үед эдгээр сангуудын өмнө тавигдаж байгаа үндсэн зорилт нь тусгай зорилготой арга хэмжээнүүдийг санхүүгийн болон бусад эх үүсвэрээр хангахад чиглэгдэх болжээ. Манай улсын хувьд эдгээр сангууд нь хун амын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд голлон ашиглагдаж байна. Тусгай зориулалттай сангуудад юуны өмнө нийгмийн даатгал, тэтгэврийн болон ажил эрхлэлтийн сан болон авто замын сан гэх мэт орно. Зохион байгуулалтын хэлбэр нь төрийн өмчийн хэлбэртэй байна.

Тусгай зориулалттай сан гэдэг нь бие даасан шуурхай ажиллагааны үндсэн дээр нийгмийн хэрэгцээг хангах санхүүгийн нөөцийг ашиглах, дахин хуваарилах өвөрмөц хэлбэр юм.

                        Тусгай зориулаттай сан нь зорилго болон чиглэлээсээ хамаарч:

-эдийн засгийн

-нийгмийн гэж ангилагдана.

                      Удирдлагын төвшнөөс хамаарч:

-бүс нутгийн;

-улсын гэж хуваагддаг.

Тусгай зориулалттай сангуудын тусламжтайгаар төрийн зүгээс дараахи үүргүүдийг гүйцэтгэдэг

1. Байгууллагуудад зээл, санхүүжилт олгох замаар үйлдвэрлэлийн процесст нөлөөлөх.

2. Байгаль орчныг бохирдуулсан байгууллага иргэдээс авах торгууль, болон бусад эх үүсвэрийн тусламжтайгаар байгаль хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх.

3. Тэтгэвэр, тэтгэмж, мөнгөн тусламж санхүүжилт олгох замаар нийгмийн эмзэг хэсэгт үйлчилгээ үзүүлэх гм. Тусгай зориулалттай сангуудын хөрөнгийн эх үүсвэр нь бүрэлдэж байгаа хэлбэр, хэмжээ болоод шинж чанараараа маш олон янз байна. Сангийн эх үүсвэрийг нь:

- байнгын;

- цаг үеийн гэж ангилдаг.

Тусгай зориулалттай сангийн зардал тухайн сангийн зориулалт, үйл ажиллагааны чиг үүргээс хамаарч мөн өөр өөр байна. Хөрөнгийн зарим хэсэг нь үйл ажиллагаа явуулах зардал ба үнэт цаасны хөрөнгө оруулалтад зарцуулагддаг.

Төрийн санхүүгийн бас нэг бүрэлдэхүүн хэсэг нь улсын зээллэг болдог.

Улс орны тодорхой зардлыг санхүүжүүлэх зорилгоор мөнгөн хөрөнгийг эргүүлж төлөх болзолтойгоор төрийн мэдэлд төвлөрүүлэх үйл ажиллагааны хэлбэрийг улсын зээллэг гэнэ.

Улсын зээллэгийн зээлдэгч нь тухайн улсыг төлөөлсөн Сангийн Яам, орон нутгийн санхүүгийн байгууллагууд байдаг. Улсын зээллэг нь улсаас санхүүгийн алдагдлаа нөхөхөд шаардагдах мөнгөн хөрөнгийг зээлээр хуримтлуулах хэлбэр болох бөгөөд мөнгөн гүйлгээг тогтворжуулахад мөн чиглэгдэж болно.

Зээлийн зориулалт, түүнийг төвлөрүүлэх болон хүүг, олгох журам, зээлдэгчийн рискийн төвшин зэргээс шалтгаалж улсын зээллэг өөртөө өвөрмөц онцлогтой. Тухайлбал, улс их хэмжээний зээл авах нь санхүүгийн байдлыг хүндрүүлж төлбөрийн чадварыг бууруулдаг.

Улсын зээллэгийг төвлөрсөн ба төвлөрсөн бус гэж ангилдаг.

Улс орны хэмжээний эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийх зорилготойгоор төрийн удирдах байгууллагуудын авч байгаа зээлийг төвлөрсөн зээл гэнэ.

Орон нутгийн чанартай хэмжээний үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор, тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагаас авч байгаа зээлийг төвлөрсөн бус зээл гэнэ.

Зээл авах харъяаллаар нь:

- дотоод,

- гадаад гэж ангилна.

Төрийн байгууллагуудын санхүү нь хувийн секторын санхүүгээс нэлээд өвөрмөц онцлогтой байдаг. Учир нь тэдгээрийн нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг, зорилго нь өөр юм. Төрийн байгууллагууд нь улсын орлогыг удирдах, нийгмийн нийт гишүүдийн хэрэгцээг хангах, тэдгээрийн ашиг сонирхлыг хамгаалах зорилготой учраас ашгийн төлөө бус байх бөгөөд орлогын эх үүсвэр нь:

- төсвиин хөрөнгө,

- үйл ажиллагааны үр дүн,

- бусад эх үүсвэрүүд байдаг.

Төрийн санхүүгийн төрийн удирдлагын үүрэг нь эдийн засгийн бусад секторынхаас ялгаатай байна. Энэ ялгаа нь зарддыг санхүүжүүлэх арга өөр байдагт оршдог. Төр өөрийн үйл ажиллагааг санхүүжүүлэх эх үүсвэрээ татвар болон зайлшгүй төлбөл зохих бусад хураамж, шимтгэлийн замаар бүрдүүлдэг.

 

 

 

 

Лекц 2

Улсын Төсвийн систем, орлого зарлагын ангилал

1.     Төсөв, түүний эдийн засгийн мөн чанар

2.     Төсвийн орлого, түүний бүтэц, бүрэлдэхүүн

3.     Төсвийн зарлагын мөн чанар, түүний гүйцэтгэх үүрэг

4.     Төсвийн алдагдал, улсын өр тэдгээрийн удирдлага

1.    Төсөв, түүний эдийн засгийн мөн чанар

Төрөөс өөрийн үүргийг гүйцэтгэх чухал хэрэгсэл болгож төсвийг ашиглагдагтай уялдуулж үзвэл төрийн үүсэлтэй холбогдож төсөв анх бий болсон гэж үзэх бүрэн үндэстэй юм.   Дэлхийд анх удаа Англи улс төсөв зохиож түүнийгээ хууль тогтоох байгууллагаар батлуулан хэрэгжүүлж эхэлсэн байдаг. 1686-1689 оны Английн хөрөнгөтний хувьсгалын дараагаар олон нийтийн шаардлагын дагуу Английн хатан хаан арга буюу ард иргэдээс авах татварын хэмжээг парламенттай зөвшилцөн тогтоож байж болсон байна. 

Хувьсгалын өмнөх Монгол улсад өөрийн гэсэн улсын төсөв байгаагүй. Зөвхөн 1921 оны ардын хувьсгалын дараа Ардын засгийн газар өөрийн төсвийг зохиож эхэлсэн бөгөөд улмаар 1925 оноос Улсын Их Хурлаар батлах болсон байна. 1921 онд анх төрийн таван яам байгуулсны нэг нь Сангийн яам байсан бөгөөд тус яамны үндсэн нэг үүрэг нь төсөв зохиох, түүнийг хэрэгжүүлэх явдал байсан юм. Ардын засгийн газар 1927 он хүртэл зөвхөн улсын төсөв зохиож байсан байна.

Улсын гуравдугаар их хурал 1926 онд орон нутгийн төсөв зохиох тухай журам баталж, хошууны ноёдоос дураараа ард иргэдээс элдэв татвар, өргөл барьц авахыг хориглосон байна. 1927 оноос орон нутгийн улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгон зохиож байх болсон байна. Өөрөөр хэлбэл энэ үеэс Монгол улсын төсөв нь улсын ба орон нутгийн төсвөөс бүрдэх болжээ. 1921 онд анх төсвийн орлого 1,7 сая төгрөг байсан бол 1929 онд 19,9 сая төгрөг болж өсчээ.

Төр засгийн зүгээс өөрийн үндсэн үүргээ гүйцэтгэхийн тулд иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн орлогын тодорхой хэсгийг улсын төсөвт төвлөрүүлж, түүнийг үйлдвэрлэлийн болон үйлдвэрлэлийн бус хүрээний хэрэгцээнд зориулан дахин хуваарилахтай холбогдсон мөнгөний харилцааг төсөв гэнэ.

Хэлбэрийн хувьд төсөв нь орлого, зарлагын төсөвлөсөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд жил бүр хууль тогтоох дээд байгууллагаар түүнийг баталснаар төсөв нь хуулийн хүчин төгөлдөр санхүүгийн баримт бичиг болно.

Төсвийн бүтцийг бүрдүүлж байгаа улсын ба орон нутгийн нэгж, хэсгүүдийн төсвийн тогтолцоог төсвийн систем гэнэ. Төсвийн бүтцийг хуульчлан тогтоох ба түүнд төсвийн ангилал, төсвийн эрх, төсвийн тодотгол зэрэг ойлголтууд хамаарна. Мөн төсвийн бүтцэд орлого, зарлагыг улсын болон орон нутгийн төсвийн хооронд хуваарилах, төсвийн тэгшитгэл хийхтэй холбогдсон асуудал орно. Төсөв зохиох, батлах, түүнийг хэрэгжүүлэх талаар төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагын эрх, үүргийг хуульчлан тогтоохыг төсвийн эрх гэнэ.

Төсвийн систем, төсвийн бүрэлдэхүүн нь тухайн улсын төрийн байгуулалтын тогтолцооноос шууд хамаарна. Засаглалын эрхийг төв болон орон нутгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хооронд хуваах зарчмын дагуу дэлхийн улсууд бүгд найрамдах, холбооны тусгаар улсуудын холбооны гэсэн төрийн байгууллын бүтэцтэй байдаг. Бүгд найрамдах улсад нэг үндсэн хууль үйлчилж, төр захиргааны болон эрх зүйн нэгдсэн тогтолцоотой байдаг ба төсвийн систем нь улсын ба орон нутгийн гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Холбооны улсын хувьд бие даасан үндсэн хуультай төр, захиргаа хууль зүйн тогтолцоо бүхий олон бүгд найрамдах улсаас холбооны улс бүрэлдэх тул төсвийн систем нь гол төлөв гурван хэсгээс бий болдог байна. Үүнд холбооны улсын төсөв, холбооны гишүүн бүгд найрамдах улсуудын төсөв, орон нутгийн төсөв тус тус болно. Харин тусгаар тогтносон улсуудын холбоо нь өөрийн гэсэн нэгдсэн төсөвтэй байдаг. Төсвийн орлого нь тус холбоонд орсон тусгаар орнуудаас холбооны төсөвт оруулах хувь хөрөнгөөс бүрддэг байна. Монгол улс нь бүгд найрамдах засаглал бүхий улс учир Монгол улсын төсөв нь улсын төвлөрсөн төсөв, орон нутгийн төсвөөс бүрдэнэ.

Төсөв нь төр, засгийн зүгээс эдийн засгийн үйл амьдралд хөндлөнгөөс оролцох нэг зэвсэг болдог байна. Үндэсний орлогын тодорхой хэсгийг улсын төсөвт төвлөрүүлэн түүнийг төрийн бүх шатны албан хаагчдын цалин хөлс болон тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд зарцуулах, эдийн загсийн тодорхой салбарт хөрөнгө оруулалт хийх, шинжлэх ухааны тодорхой салбарыг дэмжих зэргээр төрөөс эдийн загсийн амьдралд төсвөөр дамжиулан оролцдог. Мөн шинэ захзээл олж авах, зарим салбарт гадаад орнуудтай өрсөлдөх, өөрийн найдвартай түнш орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх зэргээр гадаад орны эдийн засагт хөндлөнгөөс оролцоход төсөв чухал үүрэг гүйцэтгэнэ.  

Улсын санхүүгийн үндсэн төлөвлөгөө болохын хувьд төсөв нь дараах үндсэн 4 зарчмыг хангасан байх шаардлагатай.

1.    Бүрэн төгс байдал. Төр засгийн зүгээс өөрийн үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө тухайн жилийн төсөвт бүрэн тусгагдсан байх нь чухал.

2.    Нэгдсэн байдал. Төсөв нь нэгдсэн аргачлалын дагуу зохиогдохын зэрэгцээ төр, засгийн үйл ажиллагаатай холбоотой орлого, зарлага нэг л төсөвт тусгалаа олсон байхыг төсвийн нэгдсэн байдал шаардана. Нөгөө талаар төсвийн орлого, зарлагыг тэдгээрийн ижил төстэй байдлын дагуу тус тусад нь /орлого, зарлагаар нь/ ангилах нь энэ зарчимд нийцнэ.

3.    Бодит байдал. Төсвийн орлого, зарлагын төлөвлөсөн хэмжээ улсын бодит бололцоо, шаардлагад үндэслэсэн байх бөгөөд бодитой хэрэгжих үндэстэй байх ёстой.

4.    Ил тод байдал. Хууль тогтоох байгууллага төсвийг хэлэлцэж батлах үйл ажиллагааг ил тод явуулах нь энэ зарчмын гол шаардлага мөн.

Бүрэн төгс байдал. Төр засгийн зүгээс өөрийн үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө тухайн жилийн төсөвт бүрэн тусгагдсан байх нь чухал. Бүрэн төгс байдлыг хангах зарчмын үүднээс төсвийг брутто буюу бохир төсөв, нетто буюу цэвэр төсөв гэж ангилдаг. Бохир буюу брутто төсөв нь нийт орлого, зарлагын дүнгээс бүрдэнэ. Харин цэвэр орлого, зарлагаас бүрдсэн төсвийг нетто буюу цэвэр төсөв гэнэ. Жишээ нь улсын үйлдвэр аж ахуйн газрын зардал бохир төсөвт тусгагдах ба цэвэр төсөвт түүнийг орлого, зарлагын зөрүүгээр тусгадаг.

Нэгдсэн байдал. Төсөв нь нэгдсэн аргачлалын дагуу зохиогдохын зэрэгцээ төр, засгийн үйл ажиллагаатай холбоотой орлого, зарлага нэг л төсөвт тусгалаа олсон байхыг төсвийн нэгдсэн байдал шаардана. Нөгөө талаар төсвийн орлого, зарлагыг тэдгээрийн ижил төстэй байдлын дагуу тус тусад нь /орлого, зарлагаар нь/ ангилах нь энэ зарчимд нийцнэ. Мөн орон нутгийн төсвийн бие даасан байдлыг дээшлүүлэх, тухайлбал орлогоороо зарлагаа нөхөх зарчимд шилжүүлэх арга хэмжээг улсын төсөв зохиох явцад анхаарах нь төсвийн нэгдсэн байдлыг хангахад чухал үүрэгтэй.

Бодит байдал. Төсвийн орлого, зарлагын төлөвлөсөн хэмжээ улсын бодит бололцоо, шаардлагад үндэслэсэн байх бөгөөд бодитой хэрэгжих үндэстэй байх ёстой. Энэ зарчмыг хэрэгжүүлж чадалгүй бодит байдлаас тасархай зохиосон төсөв биелэгдэхгүйд хүрвэл төр, засгийн зүгээс үүрэг, амлалтаа бүрэн биелүүлж чадахгүй болж улмаар ард түмний зүгээс төр загсийн үйл ажиллагаанд итгэх явдал суларч, улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал үүсэхэд хүрэх үр дагавартай.

Ил тод байдал. Хууль тогтоох байгууллага төсвийг хэлэлцэж батлах үйл ажиллагааг ил тод явуулах нь энэ зарчмын гол шаардлага мөн. Иргэд аж ахуйн нэгж, байгууллага нь татвар төлөгчийн хувьд улсын төвлөрсөн санд тэднээс оруулсан хөрөнгө ямар зориулалтаар ашиглаж байгаа болон татвар төлөгчийн хувьд ашиглагдаж байгаа болон татвар төлөчийн нуруун дээр ямар ачаалал ногдож байгааг тэд ил тодоох мэдэж байх эрхтэй. Ил тод байдлыг хангах гол нөхцөл нь төсвийн орлого, зарлагыг зүйл, анги бүрээр нь задалж олон түмний “нүүрэн дээр” ил тодоор хэлэлцэх явдал юм. Нөгөө талаар төсөл боловсруулах явцад яамд, орон нутаг, бизнесийн байгууллагын төлөөлөгчидтэй санал солилцож, тэдний саналыг авах нь төсвийн ил тод байдлыг хангах чухал нөхцөл мөн.

Төсвийн мөн чанар нь түүний гүйцэтгэх үүргээр дамжин илэрнэ. Улсын төсөв нь төр засгаас үйл ажиллагаа явуулах чухал хэрэгсэл болохын хувьд дараах үүргийг гүйцэтгэнэ.

Үүнд:
1.    Үндэсний орлого болон ДНБ-ийг дахин хуваарилах
2.    Төрийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, зохицуулах хэрэгсэл болох
3.    Төрийн нийгмийн бодлогыг санхүүгийн эх үүсвэрээр хангах
4.    Улсын төсвийг бүрдүүлэх, төсвийн хөрөнгийн зарцуулалтанд тавих хяналтыг хэрэгжүүлэх.

Өөрөөр хэлбэл төсөв нь төрийн санг бүрдүүлэх үүрэг, төсвийн хөрөнгийг хуваарилах зарцуулах, хяналтын үүрэг, зохицуулалтын гэсэн үүрэг гүйцэтгэнэ.
Улсын төсөв нь тодорхой хугацааг хамарч зохиогдож, хэрэгждэг бөгөөд энэ  хугацааг төсвийн жил гэнэ. Ихэнх улсууд улсын төсвөө нэг жилийн хугацаатай зохиодог. МУ-н төсвийн жил нь хуанлийн хугацаатай давхцдаг.

Улсын төсөвт тухайн жилд төр засгийн зүгээс хэрэгжүүлж эдийн засаг, нийгмийн бодлогын чанартай арга хэмжээнүүд тусгагдах бөгөөд түүнийг төсвийн бодлого гэнэ.
Төсвийн зарлагын хэмжээ болон аж ахуйн нэгж, иргэдийн төсөвт төлөх татварын хувийг өөрчлөх замаар эдийн засаг дахь эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдалд зохицуулалт хийх явдал төсвийн бодлогод чухал байр эзэлдэг билээ.

Төсвийн бодлогыг нөлөөлөх үр дагаварын байдалтай нь уялдуулж өргөтгөх (экстенсивный), хязгаарлах (рестриктивный) гэж хоёр ангилна.


-    Төсвийн зарлагыг нэмэгдүүлж, татварын хувь хэмжээг бууруулахад чиглэсэн буюу өргөтгөх нөлөө бүхий төсвийн бодлогын үр дүнд эдийн засгийн хямралыг гэтлэн давж, эдийн засгийн өсөлтийг түргэтгэх боломжтой. Энэ нь төсвийн өргөтгөх нөлөө бүхий бодлого юм. 
-    Төсвийн хязгаарлах нөлөө бүхий бодлого нь төсвийн зарлагыг бууруулж, татварыг нэмэгдүүлэхэд чиглэдэг бөгөөд энэ бодлогын үр дүнд инфляцийг бууруулж, бизнесийн таатай орчин бүрдэх боломжтой.

Төсвийн бодлогын дээр дурдсан хоер аргын аль нэгийг дангаар нь бус гагцхүү мөнгө зээлийн бодлогын холбогдох механизмтай нягт уялдуулан хэрэглэсэн нөхцөлд үр дүнтэй арга хэмжээ болдог болно.

Төсвийн өргөтгөх үйлчилгээ бүхий бодлогыг мөнгөний нийлүүлэлтийг хязгаарлах арга хэмжээтэй хослуулан явуулахгүй бол инфляци өсөх сөрөг үр дагавартай болно. Мөн хязгаарлах үйлчилгээ бүхий бодлогыг мөнгө зээлийн хатуу арга хэмжээтэй хослуулан хэрэгжүүлбэл эдийн засагт сөрөг үр дагаврууд гарч эдийн засгийн хямралт байдалд хүрэх магадлалтай байдаг байна.

Олон улсын практикт төсвийн орлого, зарлагыг тооцож төлөвлөхөд дараахь гурван аргыг хэрэглэдэг болно. Үүнд:

•          Автомат арга

•          Мажорицын ба минорацийн арга

•          Шууд үнэлгээ өгөх арга.

Автомат арга. Төсвийн орлого, зарлагын зарим зүйл ангийн хэмжээг дараагийн жилд өөрчлөхгүйгээр төсөвт шууд тусгахыг автомат арга гэнэ.

Мажорицын ба минорацийн арга. Төсвийн гүйцэтгэлийн олон жилийн тухайлбал, 10-15 жилийн тайлан дээр үндэслэж орлого, зарлагын өсөлт, бууралтын чиг хандлагыг тодорхойлж, төсвийн төлөвлөлтөд ашиглана. Төсвийн гүйцэтгэлийн олон жилийн чиг хандлагыг үндэслэн тогтоохыг хэлнэ. Олон жилийн судалгааны дагуу орлого, зарлага өсөх хандлагатай бол мажорицын, хэрэв судалгааны дагуу орлого, зарлага буурах чиглэлтэй бол минорацийн гэж тус тус нэрлэдэг болно.

Шууд үнэлгээ өгөх арга. Зах зээлийн тухайн үеийн нөхцөл, үнэ ханшийн байдалд судалгаа хийж, үнэлгээ өгч төсвийн орлого, зарлагын хүлээгдэж байгаа гүйцэтгэлийг тооцох, эсвэл орлого, зарлагыг шууд тооцох явдал энэ аргын гол зарчим мөн.
Улсын Их Хурлаас 1992 онд Монгол Улсын төсвийн тухай шинэ хуулийг баталсан нь зах зээлийн харилцаанд шилжих үеийн төсвийн харилцааг зохицуулсан эрх зүйн тулгуур акт болсон байна. УИХ-аас 2002 онд уг хуулийг шинэчилж, Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хуулийг баталсан байна. Энэхүү хууль нь улсын нэгдсэн төсөв, төсвийн захирагчийн эрх, үүрэг, төсвийн орлого, зарлагын ангилал, төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулах, тайлагнах, төсвийн бүртгэлтэй холбогдсон харилцааг зохицуулна. Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хууль, төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль эрхийн актууд нь төсвийн тухай хууль тогтоомжийг бүхэлд нь бүрдүүлж байна.    

Зах зээлийн харилцааны үеийн Монгол Улсын төсвийн систем нь дараахь үндсэн зарчмуудад тулгуурлан хөгжиж байна. Үүнд:

1.   Төсвийн системийн нэгдэл.
2.   Төсвийн системийн шат бүрд төсвийн орлого, зарлагыг зааглан хуульчлан тогтоох зарчим.
3.   Бүх шатны төсвийн бие даасан байдал.
4.   Төсвийг бүрдүүлэхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр адил тэгш оролцох.
5.   Төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу үр дүнтэй ашиглах.
6.   Төсөв батлах, төсвийн хөрөнгийг зарцуулах үйл ажиллагааг ил тод явуулж,   төсвийн   гүйцэтгэлийн   талаар   татвар   толөгчдөд тайлагнаж байх явдал юм.

Эдгээр зарчмуудыг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс төсөв, татварын холбогдох хуулиудад тусгалаа олсон байна.

Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор тухайн төсвийн жилд өөрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын тэнцлийг Монгол улсын нэгдсэн төсөв гэнэ. Монгол улсын нэгдсэн төсөв нь улсын төсөв, орон нутгийн төсвөөс бүрдэнэ.

-    Улсын Их Хурлаас баталж, Засгийн газрын мэдэлд төвлөрүүлэн зарцуулах төсвийг  улсын төвлөрсөн төсөв гэнэ. Засгийн газрын тусгай зориулалтын сангууд, тухайлбал нийгмийн даатгалын сангууд нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг юм.

-    Иргэдийн төлөөлөгчийн хурлаас баталсан аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг даргын мэдэлд төвлөрүүлэн зарцуулах улсын төвлөрсөн төсвийн хэсгийг орон нутгийн төсөв гэж нэрлэдэг билээ. Орон нутгийн төсөв нь аймаг, нийслэлийн төсөв, сум, дүүргийн төсвөөс бүрдэнэ.

Монгол улсын нэгдсэн төсөв нь улсын санхүүгийн үндсэн төлөвлөгөө бөгөөд түүнийг Улсын Их Хурлын чуулганаар батална. Төсөв зохиох, түүнийг биелүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг засгийн газарт буюу Сангийн яам, аймаг, хотын засаг даргын тамгын газрын эрх бүхий албан тушаалтан хариуцах бөгөөд түүнийг төсвийн захирагч гэнэ.
Төсвийн захирагчийг ерөнхийлөн захирагч, шууд захирагч гэж ангилна. Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийн байгууллага болон бусад этгээдээс нийлүүлэх бүтээгдэхүүний хэрэгцээг тодорхойлон, гэрээ байгуулах эрх бүхий албан тушаалтныг төсвийн ерөнхийлөн захирагч гэнэ. Төсвийн ерөнхийлөн захирагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр төсвийн байгууллагыг өдөр тутмын удирдлагаар хангах үүрэг бүхий албан тушаалтан - ерөнхий менежер нь шууд захирагч мөн.


2.    Төсвийн орлого, түүний бүтэц, бүрэлдэхүүн

Үндэсний орлогыг хуваарилах, дахин хуваарилахтай холбогдсон эдийн засгийн харилцааны илрэл нь төсвийн орлого мөн. Өөрөөр хэлбэл улсын төвлөрсөн мөнгөн хөрөнгийн санг бүрдүүлэхтэй холбогдон үүсч байгаа эдийн засгийн харилцааг төсвийн орлого илэрхийлнэ. Энэ харилцааны илрэл нь үйлдвэр, аж ахуйн нэгж, иргэдээс төсөвт төлж байгаа төрөл бүрийн татвар, төлбөр, хураамжийн орлого юм.

Нийгмийн хөгжлийн үе шат бүр өөртөө тохирсон төсвийн орлого бүрдүулэлтийн харилцааг агуулж байжээ. Иймээс төсвийн орлого нь эдийн засгийн чухал категори юм. Нөгөө талаар төсвийн орлого нь төрөөс өөрийн үүргийг гүйцэтгэх зорилгоор улсын гарт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийн илэрхийлэл мөн. Төсвийн орлого нь хуулийн дагуу төвлөрдөг ба үнэ төлбөргүй, эргэлт буцалтгүй байдаг онцлогтой.

Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор бүх шатны төсөвт зохих хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэн хуримтлуулж байгаа албан татвар, төлбөр, хураамж, хүү, торгууль болон гадаад, дотоод бусад эх үүсвэрээс бүрдэх орлогыг төсвийн орлого гэнэ.
Улсын төсвийн орлогыг бурдүүлэх үндсэн эх уүсвэр нь тухайн жилд бий болсон үндэсний орлогын тодорхой хэсэг юм. Өөрөөр хэлбэл цэвэр бүтээгдэхүүний эхний хуваарилалтын үр дүнд үйлдвэр, аж ахуйн нэгжид бий болсон орлого нь төсвийн орлогын гол эх үүсвэр мөн. Үүнд:

•     Аж ахуйн нэгжийн ашиг;
•     Үйлдвэрлэлийн болон үйлдвэрлэлийн бус салбарт ажиллагсадын цалин, хөлс;
•     Зээл, хадгаламжийн хүүгийн орлого;
•     Газрын түрээс гэх мэт.

Улсын үндэсний баялаг нь мөн төсвийн орлогыг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй. Тухайлбал, улсын өмчийг худалдсан, хувьчилснаас орох орлого, улсын алт, валютын нөөцийг худалдсаны орлого нь төсөвт орно. Мөн улсын зээллэгийн хэлбэрээр гадаад болон дотоод зах зээл дээрээс түр хугацаагаар хөрөнгө зээлдэж, төсвийн орлогод оруулж ашиглаж болно. Үүний тулд засгийн газрын бонд, өрийн бичиг гаргах зэрэг түргэн борлогдох чадвар бүхий санхүүгийн арга хэрэгслэлийг ашигладаг. Төсвийн орлогын гол эх үүсвэр дутагдах үед цаасан мөнгө гүйлгээнд нэмж гаргах замаар төсөвт орлого оруулах арга байдаг. Гэвч энэ нь бараа, үйлчилгээний ямар ч баталгаа байхгүй учраас эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг алдагдуулж, инфляцийг бий болгодог сөрөг үр дагавартай.

Эдийн засгийн утга агуулгын хувьд төсвийн орлогыг татварын ба татварын бус гэж хоёр ангилна.

-    Татварын орлого нь татварын ерөнхий хуулиар тодорхойлсон албан татвар, төлбөр, хураамжаас бүрдэнэ.

o    Албан татвар – хууль тогтоомжийн дагуу хувь хүн хуулийн этгээдийн орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ.

Хураамж – төрийн зохих байгууллагаас хувь хүн, хуулийн этгээдэд хууль тогтоомжийн дагуу үйлчилсний төлөө тэднээс тухай бүр авч улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг хураамж гэнэ.

o    Төлбөр – төрийн өмчийн газар, түүнчлэн газрын хэвлий, эрдэс баялаг, ой ургамал, рашаан, усны нөөц ашиглуулсны, агаар, ус хөрс бохирдуулсны, ан амьтан агнуулсны төлөө хувь хүн, хуулийн этгээдээс авч улс, орон нутгийн төсөв, тусгай зориулалтын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр гэнэ.
-    Татварын бус орлого төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрийн болон орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг, төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон борлуулсны орлого, хүү, торгуулийн орлого болон хууль тогтоомжийн дагуу төсөвт орох бусад орлогоос бүрдэнэ.

Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хуульд тодорхойлсоноор улсын ба орон нутгийн төсөв нь дараах орлогоос бүрдэнэ.

Улсын төсвийн орлого:

1.    Улсын төсвийн татварын орлого

a.    аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татвар;
b.    нэмэгдсэн өртгийн албан татвар;
c.    онцгой албан татвар;
d.    гаалийн албан татвар;
e.    автобензин, дизелийн түлшний албан татвар;
f.    ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 70 хувь;
g.    ашигт малтмалын хайгуулын болон ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50 хувь
h.    зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар.

2.    Улсын төсвийн татварын бус орлого

a.    төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг;
b.    төрийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон  борлуулсны орлого;
c.    хууль тогтоомжийн дагуу улсын төсөвт орох  бусад орлого.

Орон нутгийн төсвийн орлого
1.    Аймаг, нийслэлийн төсвийн татварын орлого дараахь орлогоос бүрдэнэ:

a.    хотын албан татвар;
b.    ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 20 хувь;
c.    газрын төлбөр;
d.    үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар;
e.    авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар.
f.    ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 25 хувь;
g.    цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох албан татвар.

2.    Аймаг, нийслэлийн төсвийн татварын бус орлого дараахь орлогоос бүрдэнэ:

a.    орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг;
b.    орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон борлуулсны орлого, хүү, торгуулийн орлого;
c.    улсын төсвийн ерөнхийлөн захирагчийн захиалгат бүтээгдэхүүний санхүүжилт;
d.    хууль тогтоомжийн дагуу аймаг, нийслэлийн төсөвт орох  бусад орлого.

3.    Сум, дүүргийн  төсвийн  татварын  орлого дараахь  орлогоос  бүрдэнэ:

a.    Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8.1.1-д заасан орлогод ногдох албан татвараас бусад хувь хүний орлогын албан татвар;
b.    бууны албан татвар;
c.    улсын тэмдэгтийн хураамж;
d.    агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамж;
e.    байгалийн баялаг ашиглахад олгох зөвшөөрлийн хураамж;
f.    байгалийн  ургамал  ашигласны  төлбөр;
g.    ойгоос хэрэглээний мод, түлээ  бэлтгэж ашигласны төлбөр;
h.    түгээмэл тархацтай ашигт  малтмал ашигласны төлбөр;
i.    ус, рашаан ашигласны төлбөр;
j.    орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ хувиараа  эрхлэгч иргэний орлогын албан татвар.
k.    ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 25 хувь;
l.    ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 10 хувь.

4.    Сум, дүүргийн төсвийн татварын бус орлого дараахь орлогоос бүрдэнэ:

a.    орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг;
b.    орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон борлуулсны орлого, хүү, торгуулийн орлого;
c.    хууль тогтоомжийн дагуу сум, дүүргийн төсөвт орох бусад орлого.

Ихэнх оронд төсвийн тухай хуулиас гадна татварын ерөнхий хууль, татварын багц хуулиуд үйлчилж төсвийн орлогыг бүрдүүлэх эрхзүйн үндэс болж байдаг билээ. Татварыг шууд ба шууд бус гэж ангилдаг.
-    Татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага болон иргэний орлого, ашгийн хэмжээ, эзэмшиж буй хөрөнгийн үнийн дүнгээс шууд хамааралтайгаар ноогдуулж байгаа татварыг шууд татвар гэнэ.
-    Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, үйлдвэрлэгчийн үйл ажиллагааны үр дүнгээс үл хамаарах, тодорхой бараа, үйлчилгээний нэр төрөлд голчлон тогтоож байгаа татварыг шууд бус татвар гэж нэрлэнэ. /Нэмэгдсэн өртгийн албан татвар/
Төсвийн орлогыг дараах байдлаар ангилна.
1.    Татварын нэр төрлөөр
2.    Төсвийн орлогын нэр төрлөөр
3.    Төсвийн орлогыг төвлөрүүлэгч байгууллагаар

3.    Төсвийн зарлагын мөн чанар, түүний гүйцэтгэх үүрэг

Улсын зардлын чухал бүрэлдэхүүн хэсэг нь төсвийн зарлага мән. Төрөөс өөрийн үүргийг гүйцэтгэх зорилгоор төсөвт төвлөрүүлсэн хөрөнгийг зарцуулахтай холбогдон үүсч байгаа эдийн засгийн харилцааны илрэл нь төсвийн зарлага, санхүүжилт юм. Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд батлагдсан төсвөөс төсвийн захирагчийн үйл ажиллагаа, түүний үр дүнг санхүүжүүлэхээр хуваарилж, зарцуулж буй төсвийн хөрөнгийг төсвийн зарлага гэнэ.

Нийгмийн үйлдвэрлэлийн явцад нөлөөлөх талаас нь төсвийн зарлагыг урсгал болон хөрөнгийн зардал гэж ангилна.

-    Цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл гэх зэрэг бараа үйлчилгээний зардлууд, зээлийн үйлчилгээний төлбөр, татаас ба шилжүүлэг нь урсгал зардалд орно.

-    Хөрөнгө оруулалтын шинж чанартай буюу үйлдвэрлэлийг өргөтгөхөд чиглэсэн арга хэмжээнд төсвөөс зарцуулах хөрөнгө нь хөрөнгийн зардалд хамаарна. Хөрөнгийн зардалыг дотоод болон гадаад эх үүсвэрээр гэж ангилдаг.

Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хуульд төсвийн зарлагыг дараах байдлаар ангилдаг. Үүнд:

-    Эдийн засгийн ангиллаар хуваарилсан төсөв

-    Бүтээгдэхүүний ангиар хуваарилсан төсөв

-    Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв

-    Төсвийн ерөнхийлөн захирагчид хуулиар харъяалуулсан байгууллагын төсөв

Төсвийн зарлагын хуулийн ангилал

Зах зээлийн нөхцөл дэхь төсвийн зарлагын нэг онцлог нь түүний шин мийн хамгаалалын үүрэг юм.

Төсвийн зардлыг мөн нутаг дэвсгэрийн шинж чанараар улсын, аймаг, хотын, сум, дүүргийн төсвийн зарлага санхүүжилт гэж ангилж болно. Төсвийн зарлагын зарцуулалт нь төсвийн санхүүжилтээр дамжин хэрэгжинэ. Төсөвт тусгагдсан арга хэмжээнд зориулан төсвийн зардлыг холбогдох байгууллагад олгох системийг төсвийн санхүүжилт гэнэ. Төсвийн санхүүжилт нь дараахь зарчимыг хангаж хийгдсэн байх ёстой. Үүнд:

-    Бага зардлаар илүү үр дүнд хүрэх

-    Зориулалтын дагуу төсвийн хөрөнгийг зарцуулах

-    Төсөвт хөрөнгийн зардлыг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх.

-    Төсвийн санхүүжилтийг буцалтгүй олгох.

-    Төсвийн зарим санхүүжилт үнэ төлбөртэй байх.


           Төрийн гүйцэтгэх үүрэг хэдий чинээ их байх тусам төсвийн зарлага нэмэгдэх хандлагатай байдаг.

Төсвийн зарлагыг олон улсын стандартын дагуу зориулалтын ерөнхий байдлыг харгалзан 5 бүлэт хуваадаг. Үүнд:

-    Бараа үйлчилгээний зардал. Цалин, тэтгэмж, шимтгэлүүд, бичиг хэрэг, хоол, эм боох материал, албан томилолт, түлш халаалт зэрэг үндсэндээ нийгмийн чиг хандлагатай арга хэмжээний зардлууд орно. Эдгээр зарлууд нь эргэж төлөгдөхгүй бүрэн зарцуулагддаг.

-    Зээлийн үйлчилгээний төлбөр. Засгийн газрын шугамаар гадаад орон, олон улсын санхүүгийн байгууллагаас авсан зээл, төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар гаргасан үнэт цаас, өрийн бичиг, Төв банкнаас авсан зээлийн хүүгийн төлбөр энэ бүлэгт тусгагдана.
-    Урсгал шилжүүлэг. Төрийн өмчийн аж ахуйн нэгж, байгууллагын алдагдлыг нөхөх зориулалтаар төсвөөс  буцалтгүй зориулалтаар олгох   , хөрөнгө болон төвлөрсөн төсвөөс орон нутгийн төсөвт олгох татаас энэ бүлэгт хамаарна

-    Хөрөнгийн зардал. Төсвөөс материаллаг үйлдвэрлэлийн салбарт хийх хөрөнгө оруулалтын зардал энэ бүлэгт төлөвлөгдөнө. Мөн төсвөөс эргэж төлөгдөх нөхцөлөөр олгосон мөнгөн хөрөнгийг энэ бүлэгт тусгана

-    Дотоод гадаад зээлийн үндсэн төлбөр. Төсвийн хөрөнгийн хуваарилалт, санхүүжилт, зарцуулалт, гүйцэтгэл, гайлан гаргахтай холбогдсон харилцааг манай улсад Төсвийн байгууллагын Vаирдлага, санхүүжилтийн тухай хуулиар зохицуулж байна.


4.    Төсвийн алдагдал, улсын өр тэдгээрийн удирдлага

Улсын төсвийн байдлын нэг онцлог нь орлого. зарлагын харьцаа бөгөөд төсөв зохиох, батлах, гүйцэтгэлийг зохион байгуулах явцад төсвийн орлого, зарлага тэнцэж баланслагдаж болно. Эсвэл зарлага нь орлогосоо давж болно. Тухайн санхүүгийн жилийн зарлага нь орлогоос хэтэрч байвал түүнийг төсвийн алдагдал гэнэ. Хэрэв төсвийн орлого нь зарлагаасаа илүү  байвал төсөв ашиг гэнэ. Төсвийн алдагдал нь улсын эдийн загсийн байдлыг илтгэн харуулдаг нэг үзүүлэлт мөн.

Улсын төсвийн алдагдал бий болоход олон хүчин зүйл  нөлөөлдөг бөгөөд үүнд:

-    үйлдвэрлэлийн уналт,

-    хир хэмжээнээс хэтэрсэн нийгмийн бодлого явуулах,

-    цэргийн болон удирдлагын зардлын өсөлт,

-    далд эдийн засаг газар авч, их хэмжээний мөнгөн хөрөнгө улсын хяналтаас гадуур эргэх,

-    татвар цуглуулах ажил хангалтгүй зохион байгуулагдах.
-    Улс төрийн байдал, эдийн засгийн гадаад харилцаа зэрэг нөлөөлнө.

Төсвийн алдагдлыг нөхөх үүсвэрийг тогтоож, мән төсөвт тусгадаг бөгөөд түүнийг дотор нь эмиссийн болон эмиссийн бус гэж ангилна. Мөн төсвийн алдагдлыг нөхөх эх үүсвэрийг гадаад болон дотоод гэж ангилна.

-    Төв банкны зээлээр төсвийн алдагдлыг нөхөхийг эмиссийн санхүүжилт гэдэг.
-    Санхүүгийн зах зээл дээрээс мөнгө зээлж, төсвийн алдагдлыг нөхөх нь эмиссийн бус санхүүжилт гэнэ.

Төсвийн алдагдлыг төлөвлөж, хэмжээг хуульчлан тогтоож, түүнийг нөхөх арга зам, эх үүсвэрийг заасан байдаг. Төсвийн алдагдлыг дараах арга замаар нөхдөг. Үүнд:

1.    Төсвийн зарлагыг хорогдуулах замаар алдагдлыг нөхөх. Онолын хувьд энэ аргаар төсвийн алдагдлыг нөхөж болохоор боловч   практик   амьдрал   дээр   хэрэгжүүлэхэд      ихээхэн хүндрэлтэй тулгардаг. Төсвийн зарлагыг хорогдуулах нь олон түмний зүгээс эсэргүүцэлтэй тулгарч нийгэмд тогтворгүй байдал бий болгоход хүргэх талтайгаас гадна төсвийн зарлагыг хорогдуулах нь нийт эрэлтийг   бууруулж. улмаар үйлдвэрлэлийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхөд хүргэнэ.

2.    Татварын хувь хэмжээг өсгөх замаар төсвийн алдагдлыг нөхөх., Татвар төлөгчид татварын нэмэгдэл дарамт үзүүлэх нь хэрэглээ, хөрөнгө оруулалтыг хязгаарлахад хүргэнэ. Нийт хэрэглээ буурах нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд сөргөөр нөлөөлнө.

3.    Төсвийн алдагдлыг улсын өр болгон хувиргаж нөхөх. Дараахь аргаар   төсвийн алдагдлыг улсын өр болгон нөхөж   болно Үүнд:

a.    Төсвийн алдагдлын хэмжээгээр банкнаас хүүтэй зээл авч уг алдагдлыг нөхөөд зээлээ тодорхой хугацааны дараа төлөхөөр тохирох. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдлын хэмжээгээр тодорхой хугацаанд Засгийн газар банкинд өртэй болох явдал юм

b.    Төсвийн алдагдалтай тэнцэх хэмжээний зээлийг гадаад орнуудаас авч алдагдлыг нөхөж, тодорхой хугацааны дотор зээлийг хүүгийн хамт төлөх

c.    Төсвийн алдагдлын хэмжээгээр дотооддоо үнэт цаас, облигац гарган ард иргэд, аж ахуйн нэгжид борлуулах.

4.    Цаасан мөнгө гүйлгээнд нэмж гарган мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж улсын өрийг төлөх. Энэ аргаар төсвийн алдагдлыг нөхөх нь эдийн засагт ихээхэн хор  нөлөөтэй, аюултай алхам юм. Цаасан мөнгө үйлдвэрлэж   гүйлгээнд гаргах нь үнийг өсгөж,  инфляцийг хөрөөгдөхөд хүргэнэ.

Тодорхой хугацааны дараа хүүтэйгээр буцааж өгөх нөхцөлөөр иргэд, аж ахуй нэгжийн гар дээр байгаа сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх болон олон улсын санхүүгийн зах зээл дээрээс зээл авч төсвийн алдагдал, улсын өр төлбөрийг барагдуулахтай холбогдон үүсч байгаа санхүүгийн харилцааг улсын зээллэг гэнэ.

Улсын өрийг хуримтлагдсан болон урсгал өр гэж хоёр ангилна. Тодорхой цаг хугацааны байдлаар бий болсон, төлөгдөөгүй өглөгийг хуримтлагдсан өр гэнэ. Харин тайланд онд төлөх өр, төлбөр нь урсгал өр болно.

Зах зээл өндөр хөгжсөн ихэнх орнуудад төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 2-5 хувьтай тэнцэх хэмжээнд байна.

Төсвийн алдагдлын төсөвт болон дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ харьцангуй өндөр байгаа нь улсын санхүүгийн чадвар сул, улсын өрийн хэмжээ өсч байгааг харуулахаас гадна гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхэд сөрөг нөлөө үзүүлнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Лекц 3

Төсвийн төсөл зохиох процесс

Төсвийн орлого. Төсвийн орлого гэдэг нь хууль тогтоомжид заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагын мэдэлд төвлөрч буй мөнгөн хөрөнгө юм.

Төсвийн орлогыг дараах төрлүүдэд хуваадаг. Үүнд:

Төсвийн орлогыг субъектээр нь :

- Төрийн байгууллага, үйлдвэрийн газраас орох орлого

- Хүн амаас орох орлого

- ТББ, үйлдвэрийн газраас орох орлого

Төсвийн орлогыг нийгэм эдийн засгийн шинжээр нь:

- Төрийн өмч ашигласнаас орох орлого

- Төрийн өмчийг худалдсанаас орох орлого

- Төрийн байгууллагын үйлчилгээнээс орох орлого

Төрийн орлогын мөнгөн хөрөнгийг татан оруулах аргаар нь:

- Татварын орлого

- Татварын бус орлого гэж ангилдаг

Татварын орлого нь Татварын ерөнхий хуулиар тодорхойлсон албан татвар, хураамж, төлбөрөөс бүрдэнэ.

Татварын бус орлого нь төрийн өмчийн оролцоотой ААН- ийн төрийн өмчид ногдох ногдол , төрийн өмчийг борлуулсаны орлого, хүү торгуулийн орлого, хуульд заасан бусад орлогоос бүрдэнэ.

Төсвийн зарлага. Төсвийн зарлага гэдэг нь төрийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хэрэгцээг хангахад чиглэгдсэн мөнгөн хөрөнгө юм. Төсвийн зарлагыг урсгал, үндсэн зарлага гэж ангилдаг.

Урсгал зарлага гэдэг нь төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, нэг төсвөөс нөгөө төсөвт татаас, санхүүгийн дэмжлэг олгох зэрэгт зориулагдсан мөнгөн хөрөнгө юм.

Үндсэн зарлага гэдэг нь хөрөнгө оруулалт,техник технологийн шинэчлэл, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны зардалд зориулагдсан мөнгөн хөрөнгө юм.

Төсвийн зарлагыг дараах 5 хэсэгт хувааж үздэг. Үүнд:

- Бараа үйлчилгээний зардал /цалин тэтгэмж, түлш халаалт зэрэг нийгмийн чиг хандлагатай арга хэмжээний зардлууд/

- Зээлийн үйлчилгээний төлбөр /Төв банкнаас авсан зээлийн хүүгийн төлбөр г.м /

- Урсгал шилжүүлэг /Төрийн өмчийн алдагдал нөхөх зорилгоор олгох татаас г.м /

- Хөрөнгийн зардал /Төсвөөс үйлдвэрлэлийн салбарт хийх хөрөнгө оруулалт /

- Дотоод гадаадын зээ:лийн үндсэн төлбөр

Төсвийн процесс.Төсвийн хууль тогтоомжид заасны дагуу төсөв зохиох, хянах, батлах зэрэг төрийн эрх бүхий байгууллагын журамлагдсан үйл ажиллагааг төсвийн процесс гэнэ.Төсвийн процессийн бүх үе шат төсвийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдана.

Төсвийн процессийн эрх зүйн хэм хэмжээг чанд сахин биелүүлсэнээр төсөвт орлогыг цаг хугацаанд нь, шууд, зөв оруулах, уг орлогыг хугацаанд нь эөв, шуурхай хууль ёсны дагуу зарцуулах баталгаа болдог.

Төсвийн процесс нь дараах 4 үе шатнаас бүрдэнэ. Үүнд:

- Төсвийн төсөл боловсруулах, бэлтгэх үе шат

- Төсөв хэлэлцэн батлах үе шат

- Төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах үе шат

- Төсвийн хяналт үнэлгээ хийх үе шат

Төсвийн алдагдал. Төсвийн нэг онцлог бол орлого зарлагын харьцаа бөгөөд төсөв зохиох, батлах, зохион байгуулах явцад төсвийн орлого зарлага тэнцэж баланслагдаж байдаг. Эсвэл орлого, зарлагын аль нэг нь давж байж болно. Тухайн санхүүгийн зарлага нь орлогоосоо хэтэрч байвал түүнийг төсвийн алдагдал гэнэ. Улсын төсвийн алдагдал бий болоход олон хүчин зүйл нөлөөлдөг. Ж-нь :

- үйлдвэрлэлийн уналт

- хэмжээнээс хэтэрсэн нийгмийн бодлого

- цэргийн болон удирдлагын зардал

- далд эдийн засаг хөгжих

- татварын үйл ажиллагаа хангалтгүй байх

- гадаад харилцаа

- дайн , эдийн засгийн хямрал г.м олон хүчин зүйл нөлөөлдөг.

Төсвийн алдагдалыг нөхөх эх үүсвэрийг тогтоож төсөвт тусгадаг бөгөөд дотор нь эмиссийн ба эмиссийн бус гэж ангилдаг. Эмиссийн санхүүжилт гэдэг нь төв банкны зээлээр төсвийн алдагдал нөхөхийг хэлнэ. Эмиссийн бус санхүүжилт гэдэг нь санхүүгийн зах зээл дээрээс мөнгө зээлж төсвийн алдагдалыг нөхөхийг хэлнэ.

Төсвийн алдагдалыг нөхөх эх үүсвэрийг дотоод, гадаад гэж ангилдаг.Дотоод эх үүсвэрт өөрийн улсын валютаар илэрхийлэгдэх банкны зээл, улсын зээллэг, төсвийн зээл зэрэг, харин гадаад эх үүсвэрт гадаад валютаар төлөгдөх тухайн улсын зээл, гадаад улс, олон улсын банк, санхүүгийн байгууллагаас олгосон зээлийг хамруулдаг.

Төсвийн алдагдалыг багасгах дараах арга замууд байдаг.Үүнд:

- Төв банкнаас Засгийн газарт зээл олгох . Засгийн газарт зээл олгох журмыг Төв банкны тухай хуульд нийцүүлэн Монгол банк тогтооно.

- Засгийн газар өрийн бичиг гаргах.

- Шинэ төрлийн татвар бий болгох

- Татварын хувь хэмжээг нэмэх

- Олон улсын санхүү, зээлийн байгууллагаас зээл авах

- Удирдлага санхүүжилтийн шинэ арга, хэлбэр нэвтрүүлж, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах зэрэг болно.

Төсвийн эрх зүй, түүний онцлог. Мөнгөн хөрөнгийн сан хуримтлуулах, хуваарилах, ашиглахтай холбоотой үүсдэг нийгмийн харилцааг санхүүгийн эрх зүйн хууль тогтоомжоор зохицуулдаг. Төсвийн эрх зүйн зохицуулах зүйл, арга, зарчим нь санхүүгийн эрх зүйн зохицууулах зүйл, арга, зарчимтай адил байдгаараа санхүүгийн эрх зүйн нэг дэд салбар нь болдог. Гэхдээ төсвийн эрх зүй нь санхүүгийн эрх зүйн бусад дэд салбартай харилцан уялдаатай бөгөөд нийтлэг болон ялгаатай шинжүүдтэй байдаг.

Төсвийн эрх зүй нь дараах онцлогуудтай.Үүнд:

- Тухайн улсын нутаг дэвсгэрт төсвийн орлого хуримтлуулах, зарлага хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад төсвийн эрх зүйн харилцаа үүсдэг.

- Төсвийн эрх зүйн харилцааны субъектын бүрэн эрхийн үндэс нь төсвийн хуулиар тодорхойлогдсон төсвийн төлөвлөгөө байдаг.

- Төсвийн эрх зүйн харилцааны нэг талд төрийн санхүүгийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч төрийн болон орон нутгийн байгууллага байдаг.

Төсвийн эрх зүйн харилцааг зохицуулж байгаа эрх зүйн хэм хэмжээний актыг

- Төсвийн хууль тогтоомж /МУ-ын нэгдсэн төсвийн тухай хууль, МУ-ын төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтын тухай хууль, тухайн оны төсвийн тухай хууль /

- Засгийн газрын эрх зүйн хэм хэмжээний акт

- Нутгийн захиргааны байгууллагын акт /дээрхи хоёр акт нь төсвийн болон татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна/ гэж ангилдаг.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Лекц 4

Төсвийн алдагдал, түүний удирдлага

Төсвийн алдагдал

Эдийн засгийн хөгжпийн ямарч шатанд улс орон бүр төсвийн алдагдалтай тулгарч түүнийг шийдвэрлэж, төсвийг тогтворжуулах явдал нь тухайн улсын эдийн засаг, төрийн санхүүгийн бодлогын үндсэн асуудал болж байна.

Алдагдал хэмээх нь Deficit буюу дутагдал гэсэн латин үгнээс гаралтай. Эдийн засагчид төсвийн алдагдлыг янз бүрээр тодорхойлсон байдаг. Үүнд:

·         Европын зарим эрдэмтэд төсвийн алдагдал гэдэг нь төсвийг онцгой байдлаар хурцатгасан санхүүгийн үзэгдэл гэнэ.

·         АНУ, Японы зарим эдийн засагчид "Төсвийн зарлага, төсвийн орлогоос давж, зарлагын нийлүүлэлтийг өсгөх үйл явцыг төсвийн алдагдал гэнэ" гэжээ.

1980-иад онд Европын хөгжингүй орнууд болон АНУ зэрэг орнууд төсвийн хямралд орсон. Хямарлын дараагийн жилүүдээс эхлэн төсвийн алдагдлын тухай үзэл баримтлал эрс өөрчлөгдөж алдагдал нь зөвхөн нийт төсвөөр илэрхийлэгдэхгүй эдийн засгийн өргөн хүрээтэй үзэгдэл болохыг тогтоосон байна.

Төсвийн алдагдал гэдэг нь тухайн жилийн төсвөөс санхүүжигдэх эх үүсвэргүй болсон зарлага юм.

Төсвийн тэнцлийн үзэл баримтлал:

Улсын төсвийн нэг онцлог нь орлого, зарлагын харьцаа байдаг бөгөөд тухайн санхүүгийн жилийн зарлага ннь орлогоосоо хэтэрч байвал түүнийг төсвийн алдагдал харин төсвийн орлого зарлагаасаа давж байвал түүнийг профицит гэж нэрэлдэг.Төсвийн алдагдал нь эрт үеэс өнөөг хүртэл төсвийн гүйцэтгэх үүрэг, түүний талаархи эдийн засгийн шинэ, шинэ онол болон төсвийн тэнцлийн үзэл баримтлалтай холбоотойгоор тайлбарлагдаж байна.

Алдагдалтай санхүүжилтын талаархи онолын үзэл баримтлал:

Анх төсвийн орлого нь зарлагатайгаа балансалж байх ёстой буюу орлого нь давж байна гэсэн зарчмыг баримталдаг байжээ. Харин эдийн засагч М.Кейнс, П.Самуэльсан нарын "Эдийн засаг дахь төрийн оролцооны тухай", "Нийгмийн барааны тухай" гэх мэт онол гарч, төрийн санхүү, төсвийн нийгэм эдийн засагт гүйцэтгэх шинэ үүргүүдийг тодорхойлж өгсөнөөр төсвийн алдаглын тухай орчин үеийн ойлголт бий босон байна.

Кейнсийн онол: 1930 оны эдийн засгийн хямралын дараа энэ онол гарсан. Уг онолд "Улс орнууд орлогоос хамааралгүйгээр зардлаа нэмэгдүүлж, эдийн засгаа хөгжүүлж болно" гэж үзсэн. Кейнс их хямралын шалтгааныг "хэмнэх сэтгэлгээний төөрөгдөл" хэмээн нэрлэжээ. Тэрээр эдийн засгийн уналтын үед улс орнууд зардлаа нэмэгдүүлж, эдийн засгаа эрчимжүүлж болох бөгөөд эдийн засаг уналтант орох гол шалтгаан нь хөрөнгө оруулалтын багасалт гэж тайлбарласан байна.Эдийн засгийн зарлага нь:

1.    Хөрөнгө оруулалт

2.    Хэрэглээ гэсэн хоёр хэсэгтэй. Хэрэглээ буурдаггүй гол төлөв өсч байдаг. Харин хөрөнгө оруулалт хөдөлгөөнтэй.

Эдийн засгийн өсөлтийн хурд буурвал хөрөнгө оруулалт багасна. Иймд эдийн засаг буурахад татварын орлого бага байсан ч Засгийн газар хувийн салбараас зээл авч хөрөнгө оруулалт хийж, хегжпийг дэмжих шаардлагатай. Эргээд эдийн засаг өсөхөд хувийн хөрөнгө оруулалт нэмэгдэж хэрэглээ өснө. Ийм нөхцөлд Засгийн газрын орлого нэмэгдэж эхэлдэг байна. Эдийн засгийн өсөлтийн үед Засгийн газрын зарлага их байх шаардлагатай ч Засгийн газар зардлаа бууруулж инфляцийг барих ёстой. Энэ үед татвараар орсон орлогоос бага зардал гаргавал төсвийн илүүдэлтэй болох бөгөөд төсвийн илүүдлийг эдийн засгийн хямралын үед ашиглана. Үүнийг мөчлөгийн эсрэг арга хэмжээ гэдэг.

Дээрхи онолоос үзэхэд ер нь зах зээлийн эдийн засагт хэлбэлзэх үзэгдэл зайлшгүй гардаг. Барууны хөгжилтэй орнууд эдийн засгийн уналтын үед хөрөнгө оруулалт хийж, санхүүжилтийг нэмэгдүүлсэн боловч эдийн засгийн өсөлтийн үед татвараа хэвээр байлгаж илүүдэл хэмнэлт гаргахын оронд зардлын хамт татвараа багасгасан байна.

Төсвийн тэнцлийн үзэл баримтлалаар улсын төсвийн байдлын нэг онцлог нь орлого, зарлагын харьцаа бөгөөд төсөв зохиох, батлах, гүйцэтгэлийг зохион байгуулах явцад төсвийн орлого, зарлага баланслагдаж болдог, эсвэл зарлага нь орлогоосоо давж болдог байна. Төсвийн орлого, зарлага хоёр нь зарчмын хувьд тэнцүү байх ёстой. Гэхдээ зөвхөн нийт орлого, зарлагын хэмжээгээр биш олон хэлбэрээр төсвийн тэнцлийг тодорхойлдог гэдгийг өмнөх бүлэгт үзсэн. Гэвч бодит амьдрал дээр төсвийн тэнцлийн зарчим нь тэр бүр биелэдэггүй, төсвийн тэнцлийн зарлага нь орлогоосоо давах явдал байдаг. Үүнтэй холбоотойгоор төсвийн алдагдал түүнийг удрдах тухай асуудал гарч ирсэн.

Төсвийн алдагдал хэмээх ойлголтыг төсвийн нийт зарлага нь нийт орлогоосоо их (TR гэж шууд ойлгох нь өрөөсгөл талтай бөгөөд төсөв алдагдалтай байгаа эсэхийг тодорхойлохын тулд төсвийн алдагдлыш үндэсний орлого нийт хэрэглээ хуримтлал хөрөнгө оруулалттай холбож үзэх нь зайлшгүй чухал юм.

Төсвийн алдагдал гарах шалтгаан, алдагдалд нөлөөлөх хүчин зүйлс

Нийгэм эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэгдсэн зарлага их байдагтай холбоотойгоор төсвийн алдагдлын хэмжээ өсдөг. Төсвийн алдагдлыг 2 ангилдаг.

·         Бүтцийн өөрчлөлттэй холбоотой алдагдал: Эдийн засгийг хөгжүүлж, хүн амын нийгэм, соёлын хэрэгцээг хангах зорилгоор төсвийн зарлагыг нэмэгдүүлэх явцад үүсч байгаа алдагдлыг бүтцийн өөрчлөлттэй холбоотой алдагдал гэнэ. Энэ ангиллын алдагдал нь төрийн санхүүгийн бодлоготой холбоотой.

·         Давтагдах шинж чанартай алдагдал: Улс орны нийгмийн нөхөн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотойгоор жил бүр гарах зарлагын өсөлтөөс үүсэх алдагдлыг давтагдах шинж чанартай алдагдал гэнэ.

Алдагдал гарах шалтгаан нь татварыг нэмэгдүүлэх улс төрийн сонирхол, боломж бага, Засгийн газар татвар бага аваад санхүүжилт хийх хэрэгцээ их байдагтай холбоотой тайлбарлагдана. Төсвийн алдагдал гарах шалтгааныг дараахь төрөл хэлбэрт хуваан авч үзэж болдог. Үүнд:

*      Урсгал тооцооноос гарах алдагдал. Гол нөхцөл нь урсгал зарлагын хэт өсөлтийг орлого нөхөх чадваргүй болсон үед төсөв алдагдалд ордог. Судлаачдын үзэж байгаагаар гол төлөв хөгжиж байгаа орнуудын алдагдал тийм шинж чанартай байдаг.

*      Гадаад хүчин зүйлийн алдагдал. Өр төлбөр, Засгийн газрын зардал огцом өсөх, их хэмжээний гадаад зээлийн өрийг төлөх үед төсвийн зарлагын нэлээд нь зориулагддаг. Өр төлбөр, зээл нь зарлагын тодорхой хувийг эзлэдэг учраас бусад төрлийн зарлага санхүүжилтгүй болж зарлагыг нэмэгдүүлдэг. Нийгмийн зориулалттай сангууд, хүн амын эрүүл мэнд, соёл боловсрол, гэх мэт нийгмийн хүрээний асуудлыг шийдвэрлэхэд төсвийн зарлага улам өсч төсвийг алдагдалд оруулах тохиолдол байдаг. Жишээ нь 1980-аад онд Америкт нийгмийн зориулалттай халамжийн сангуудын зардал нэмэгдсэнээс шалтгаалж төсвийн тэнцлийн зөрүү их болсон.

*   Урсгал зарлагын өсөлтийн алдагдал. Урсгал зардал өсөх нь урсгал тэнцлийг бууруулж, энэ бууралт нийт тэнцэлийн 50 хувиас хэтэрсэн нөхцөлд алдагдал үүсдэг. Ийм төрлийн алдагдал нийгмийн баталгаа өндөртэй орнуудад их гардаг учраас тэдгээр орны засгийн газар нь ийм зардпын хэмжээг хуульчилсан тогтоодог байна.

*   Мөнгө зээлийн бодлогын алдагдал. Энэ төрлийн гол нөлөөлөл нь инфляци юм. Онолын хувьд инфляци нь төсвийн алдагдпыг бий болгох, ихэсгэх гэсэн хоёр үр дагавартай байдаг. Эдийн засгийн хямрал гарч мөнгөний ханш унаж инфляцид орсноор зарлагын өсөлт орлогын өсөлтөөс илт хурдан өсдөг. Бий болсон алдагдлыг эмиссийн аргаар багасгах гэсэн бодлого нь инфляцийг улам хөөрөгдөж алдагдлыг нэмэгдүүлдэг.

*      Субъектив хүчин зүйлийн алдагдал. Онцгой нөхцөл байдал болон дайн, байгалийн гамшиг, үер, ган зудны үед зарлага ихсэж зориулалтын сангууд хоосрон төсвөөс шууд санхүүжигддэг. Ирак, Кувэйтын дайны дараа Кувэйтын эдийн засаг бүрмөсөн уналтанд орсон нь үүний тод жишээ. Манай улсад ч сүүлийн жилүүдэд гарсан гал түймэр, ган зуд зэрэг нь төсвийн алдагдал гарахад нөлөөлсөн.

*       Хөрөнгө оруулалтын бодлогын алдагдал. Зөвхөн нэг орон санхүүжүүлж чадахааргүй хэт их хөрөнгө оруулалт санхүүжилтийг шаардагддаг зүйлс тухайлбал сансарыг эзэмших, нефтийн хайгуул хийх зэрэгт хөрөнгө оруулалтыг ихэсгэх нь ийм төрлийн алдагдал гарах урьдчилсан нөхцөл болдог. Тухайлбал Эквадорын Амозон нь нефтийн асар их баялагаа хөрөнгө оруулалтын алдаатай бодлогоос хамаарч өөрсдөө ашиглаж чадаагүй, алдагдалд орсон. Монгол улсад дотоод хуримтлал хомс учир зах зээлийн эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай.

*         Урсгал орлогын алдагдал. Урсгал орлогын огцом бууралтаас ийм төрлийн алдагдал гардаг байна. Тухайлбал 1980 онд дэлхийн зах зээл дээр алтны ханш унаснаас ӨАБНУ-ын төсвийн орлого огцом буурч алдагдалд орсон. Манай улсын хувьд ийм төрлийн алдагдал гарах магадлал өндөр байдаг. Учир нь зэсийн баяжмалаар манайх төсвийн орлогын нилээд хувийг бүрдүүлдэгтэй холбоотой.

*      Санхүүгийн буруу бодлогын алдагдал. Засгийн газраас санхүү, төсөв, мөнгөний бодлогын хүрээнд зохицуулалтын буруу арга хэрэгсэл ашигласнаас алдагдал нэмэгддэг. Засгийн газраас ямар нөхцөлд ямар бодлого явуулах вэ гэдэг нь чухал ач холбогдолтой байдаг. Онолын хувьд санхүү төсөв мөнгөний бодлогыг зөв уялдуулах нь эдийн засгийн уналтаас гарах арга замуудын нэг мөн.

Төсвийн алдагдал гарахад нелөөлөх хүчин зүйлс:

Төсвийн алдагдал гарахад нөлөөлөх хүчин зүйлсийг авч үзэхдээ дараах асуудлуудыг судалдаг. Үүнд:

I.        Нийгмийн зориулалттай зардлын төлөө Засгийн газрын хүлээх хариуцлага

II.      Инфляци

III.    Валютын ханш

IV.    Ажилгүйдэл

V.      Төсвийн гадуурх зардал

VI.    Бусад хүчин зүйлс

1.Төсвийн алдагдал ба нийгмийн зориулалтай зардлын төлөө засгийн газрын хүлээх хариуцлага. Тухайн улсын засгийн газар төлөвлөөд цаашдаа улсын хөрөнгөөр санхүүжүүлэх төрийн өмчийн үйлдвэрүүд бусад нийгмийн үүргүүдийг хэрэгжүүлэх хариуцлагыг төсөвт ноогдуулах явдал, зах зээлийн эдийн засагт шилжсэн орнуудын хувьд гарцаагүй чухал асуудал болдог. Нийгмийн эдгээр үүргүүдийг төсөвт шилжүүлэхэд төсвийн зардал зайлшгүй өсөх бөгөөд хэрэв төсвийн орлогыг нэмэгдүүлж чадахгүй бол төсвийн алдагдал дахиад өснө. Ийнхүү тухайн санхүүгийн жилийн төсвийн алдагдлын дээд хэмжээг тогтооход улсын үйлдвэрийн газруудаас төсөвт шилжүүлсэн нийгмийн зарим үүрэгтэй холбогдсон зардлуудыг түүнд нэн тодорхой зааглан тусгах хэрэгтэй. Нийгмийн. үүргүүдийг үүрсээр байснаас улсын үйлдвэрийн газрууд олноороо өрсөлдөх чадваргүй үлдэнэ. Хэрэв ямар нэгэн шалтгаанаарзарим нэг улсын үйлдвэрийн газарт татаас олгох шийдвэр гарсан бол эдийн засгийн бодлогын үүднээс банкны хенгөлөлттэй болон зээлээр биш харин төсвөөс олгох нь зүйтэй юм. Хэрэв засгийн улсын үйлдвэрийн газруудын ашигт ноогдох татварыг нэмэж банк нь тэдэнд хөнгөлөлттэй өсөлтийг бууруулахгүйгээр төсвийн алдагдал багасах юм.

2.Төсвийн алдагдал ба инфляци. Инфляци төсвийн алдагдал болон улсын өрийн хоорондын холбоо учир холбогдолтой Өнгөрсөн жилүүдэд Мексик Аргентинд энэхүү холбоо маш их ач холбогдолтой байжээ. Улсын дотоод өрийн тухайд түүний хүүгийн нэрлэсэн нормын өсөлт хэрэв тэр нь бүр инфляцийн хурдацтай тэнцүү байхад төсвийн зардлын түвшинд болон уламжлалт тодорхойлогдож буй төсвийн алдагдлын хэмжээнд тусгагдана. Хүүгийн бодит нормын нөхцөлд алдагдлын өсөлт өрийн хэмээ болон хүүний үндэсний нормын хэмжээнээс шууд шалтгаалах болно. Харин хүүгийн үндэсний норм нь инфляцийн хурдцаас хамаарах болно. Ердийн замаар тодорхойлогдож буй төсвийн алдагдалд дээрх үзүүлэлтүүд маш их нөлөөлж болох юм. нөхцөлд төсвийн алдагдлыг бага хэмээн харуулахыг хүссэн засгийн газар хүүгийн нормыг бууруулж болох ба тэр нь санхүүгийн салбарын хөгжил болон санхүүгийн нөөцийн хуваарилалтнд бэрхшээл учируулна. Инфляцийн нөхцөлд ажил төрлийн буюу анхдагч алдагдал гэсэн ойлголтыг ашиглах шаардалатай болох бөгөөд түүний тусламжтайгаар алдагдалд инфляцийн үзүүлэх нөлөөг арилгахыг оролддог.

3.Төсвийн алдагдал ба ажилгүйдэл. Хэрэв улсын үйлдвэрийн газрууд үйл ажилцагааныха үр ашигийг дээшлүүлэх зорилгоор илүүдэл ажилчдаа халбал үүнтэй холбоотойгоор ажилгүйдэлд олгох төрийн зардал нэмэгдэж улмаар төсвийн алдагдал өсөхөд хүрнэ. Төсвийн алдагдлын энэхүү өсөлтийн хэмжээ ажилгүй нэг хүнд ноогдох тэтгэмжийн хэмжээ ажилгүйчүүдийн нийт тооны аль алинаас хамаарна. Зах зээлд шилжсэн оронд ДНБ-ний 30 хувь хүртэл заримдаа түүнээс ч илүүгээр үйлдвэрлэлийн хэмжээ унасан байхад ажилгүйчүүдийн тоо түүнээс доогуур хувиар өссөн нь харагдаж байна. Хэрэв эдгээр орон зах зээлийн эдийн засаг бүхий орнуудын адил хандаж, ажилласан бол ажилгүйдлийн хэмжээ 1930-аад оны гүнзгий их уналтын үеийнхтэй ч жишишгүй хэмжээнд хүрэхгүй байсан. /1930 онд ажилгүйдпийн хувь хамгийн бага нь 25 хувьд хүрч байсан/.

4. Төсвийн алдагдал ба валютын ханш. Хэрэв тухайн орон өөрийн валютын албан ёсны ханшийг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлбэл:

  • Гадаад өрийн хүүд түүний төлж буй хүүгийн үндэсний валютаар илэрхийлэгдэх дүн өсч улмаар төсвийн зардал ч нэмэгдэнэ.
  • Импортод зориулсан төсвийн зардал ихэсдэг.

Энэ бүхний дүнд төсвийн алдагдал ихэсдэг. Нөгөө талаар валютын ханшийг бууруулахад улсын хэвшлээс экспортлож буй барааны өртөг үндэсний валютаар тооцон илэрхийлсэн хэмжээгээрээ бас өснө. Түүнчлэн зарим төрлийн татварын орлого ч нэмэгдэнэ. Гэхдээ улсын хэвшлийн бүтээгдэхүүний экспортоос орсон орлогыг улсын байгууллагууд гадагш авч гарсан бол тэр нь төсөвт орж ирдэггүй учир татварын орлогод экспортлогчдын эзлэх хувь маш бага байгаа тохиолдолд л төсвийн дансанд шууд тусгагддаггүй байна. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдал ихэснэ, харин түүний өсөлтийн хэмжээ валютын ханш яаж унаснаас шалтгаална. Энэ нь гадаад худалдааны үйл ажиллагаанд татвар ногдуулахын чухлыг нотолж байна. Жишээ нь, Импортод нэмэгдсэн өртгийн татвар ногдуулах хэрэггэй. Хэрэв санхүүгийн алдагдлын хэмжигдэж буй хэсэгт буюу төсвийн алдагдалд хатуу хязгаар тогтоовол энэ нь ялангуяа улс орны хувьд гадаад өр ихтэй засгийн газар нь, их хэмжээний импорт хийж буй тохиолдолд төрөөс валютын ханшаа зайлшгүй өөрчлөх арга хэмжээг хойшлуулах хэрэгтэй болно.

5.Төсвийн алдагдал ба төсвийн гадуурх зардлууд. Төсвийн алдагдлыг нэн бага байгаагаар харуулахыг эрмэдзэх эсвэл түүнийг хамгийн хатуу байх хязгаарт барих нь засгийн газрын төрийн өмчийн үйлдвэрийн газруудын бусад дансруу тухайлбал төсвийн гадуурх болон орон нутгийн байгууллагуудын дансанд төсвийн зардалаас шилжүүлэхэд хүргэж болох юм. Үагаад гэвэл ингэж шилжүүлсэн зардал төсвийн алдагдлыг өсгөдөггүй. Үүнээс гадна эдгээр орны засгийн газар зардлынхаа үлэмж хэсгийг орон нутгийн төсвийн байгууллагдуудад шилжүүлдэг байна.

6. Алдагдалд нөлөөлөгч бусад хүчин зүйл. Янз бүрийн шинэчлэл ойрын хугацаанд төсвийн алдагдалд хэрхэн нөлөөлөхийг бүрэн урьдчилан харахын аргаггүй. Жишээ нь: Хэрэглэгчийн ба бөөний үнийн өөрчлөлт, валютын ханш болон зээлийн хүүгийн өөрчлөлтөөс шалтгаалдаг харьцангуй үнийг өөрчлөх болон үйлдвэрийн газруудад өгдөг санхүүжилтийг багасгах нь:

-       Үйлдвэрлэл ба орлогын нийт хэмжээг болон шилжилтийн үеийн эдийн засгийн үйл ажиллагааг сааруулна.

-       Үйлдвэрийн газрууд болон айл өрхийн орлогыг өсгөнө эсвэл багасгана гэсэн ойлголт юм.

Түүнчлэн татварын тогтолцоо өөрчлөгдөөгүй байлаа ч ДНБ- д татварын орлогын эзлэх хувь гарцаагүй багасана. Учир нь татвар төлөгчдийг шинээр бий болгох шинэ орлого болон үйл ажиллагааны төрлүүдээс татвар хураамж авах нь цаг хугацаа шаарддаг, гэтэл татвар ноогдуулах суурь багассантай холбогдон татварын орлого саарах нь хоромхон агшинд явагддаг. Харьцангуй үнэ өөрчлөгдсөнөөр жишээ нь хэрэглэгчдийн үнэ өссөний үр дүнд төсвийн санхүүгийн дэмжлэг буурч болох юм.

Алдагдлыг явцуу байдлаар төсөөлсний улмаас хүсээгүй үр дүнд хүргэж болно. Иймд алдагдлаас сэргийлэх арга хэмжээнүүдийг авах зайлшгүй шаардлагатайг энэ бүхэн харуулж байна. Анхаарлын төвд буй төсвийн алдагдал нь улсын салбарын зөвхөн нэг хэсгийг л тусгаж байгаа бөгөөд түүний хэмжээ хязгаарыг хэт хатуу тогтоосон нөхцөлд бэрхшээл тулгарч болно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Лекц 5

Татвар ногдуулалт, эдийн засгийн үндэслэл

Зах зээлийн харилцаан дахь төрийн эдийн засгийн үүргийн зорилго нь улс орны хэмжээнд нийгмийн нөхөн үйлдвэрлэлийг тасралтгүй хангахын тулд санхүүгийн нөөцийг бүрдүүлэх, эдийн засгийн үр ашиг ба нийгмийн шудрага ёс хоорондын тэнцвэрт байдлыг бий болгоход оршино.

Төр материаллаг үйлдвэрлэлийн салбарт бий болсон нийгмийн нийт бүтээгдэхүүний өртгийн нэг хэсгийг санхүүгийн тусламжтайгаар өөрийн мэдэлд төвлөрүүлдэг учир үүнтэй холбогдож  төрийн санхүүгийн үүрэг үүсдэг билээ.

*      Төрийн санхүүгийн нэг дэх үүрэг нь мөнгөн хөрөнгийн нөөцийг төрийн мэдэлд төвлөрүүлж, түүний үйл ажиллагааны материаллаг үндсийг хангах. Үүний үр дүнд янз бүрийн мөнгөн сангууд үүсдэг. Өөрөөр хэлбэл дотоодын нийт бүтээгдэхүүнийг мөнгөн хөрөнгийн төрөл бүрийн сангуудад хуваарилах нь төрийн санхүүгийн хуваарилалтын үйл ажиллагаа хэрэгжиж буйг харуулдаг байна. Тухалбал төвлөрсөн мөнгөн сан буюу улсын  төсөв, төвлөрсөн бус мөнгөн сан буюу орон нутгийн төсөв, тусгай зориулалтын сан гэх мэт.

*      Төрийн санхүүгийн хоёр дох үүрэг нь төрийн мэдэлд төвлөрсөн нөөц мөнгөн хөрөнгийг эдийн засаг, нийгмийн салбарууд болон бүс нутгийн хэмжээнд хуваарилах замаар тэдгээрийн хөгжлийг хангах, төрийн зарлагын бодлого явуулах.

*      Төрийн санхүүгийн гурав дах үүрэг нь нөөц хөрөнгийн бүрдүүлэлт болон хуваарилалтад тавих хяналт. Энэ үүрэг нь санхүү эдийн засгийн категори болохын хувьд мөнгөн санг бий болгох, түүнийг ашиглах үйл явцад үйлчилдэг бөгөөд төрийн санхүүгийн бодлогыг амьдралд хэрэгжүүлэх явцад санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаагаар хэрэгждэг байна.

Эхний хоёр үүрэг зохицуулалтын, нийгмийн, болон хуваарилалтын шинжтэй бөгөөд эдгээр үүргүүд  нь үйлдвэрлэсэн нийгмийн бүтээгдэхүүний өөрийн өртгийг хуваарилах, эдийн засгийн субъектүүдын орлого, хуримтлалыг бий болгох, мөнгөн хөрөнгийн сангуудыг байгуулах үйл явцтай шууд холбоотой. Нийгмийн нөхөн үйлдвэрлэл нь үйлдвэрлэл, солилцоо, хуваарилалт, хэрэглээ гэсэн 4 үе шатыг хамардаг билээ. Нөхөн үйлдвэрлэлийн үе шат бүр тохирсон, түүнд үйлчилдэг эдийн засгийн механизм, хөшүүргүүд байдаг. Солилцооны үе шатанд үнэ чухал үүрэгтэй бол хэрэглээний үе шатанд түүний нөлөөлөл маш чухал, харин төрийн санхүү нь хуваарилалтын үе шатанд голлох үүрэгтэй. Хуваарилалт нь нийгмийн бүтээгдэхүүний нөхөн үйлдвэрлэлийн нэг үе шат болохынх  хувьд үйлдвэрлэлийн үйл явцын дараагаар хэрэгжих бөгөөд төрийн санхүү нь хуваарилалтын энэ үе шатны дамжлага болж орлого, хуримтлалыг бий болгох, хуваарилах, ашиглах боломжийг хангаж өгдөг онцлогтой.

Нийгмийн бүтээгдэхүүний нэг хэсэг нь эргээд үйлдвэрлэлийн дотоод хэрэгцээнд зарцуулагдаж, үлдэх хэсэг нь үйлддвэрлэлийн бус хэрэглээнд зарцуулагддаг. Тухайлбал:

-          Төрийн захиргааны байгууллага, улсын удирдлагын зардал,

-          Батлан хамгаалах зардал,

-          Боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд зэрэг нийгмийн салбарын зардал,

-          Тэтгэвэр, тэтгэмжийн арга хэмжээнд зориулагдсан зардал,

-          Хүн амын хувийн хэрэглээний зардал гэх мэт

Нийгмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс хэрэглээнд хүрэх замдаа мөнгөний эргэлтээр дамжин өртгийн хэлбэрт шилжин төрийн санхүүгийн тусламжтайгаар хуваарилагдаж, төвлөрсөн болон төвлөрсөн бус мөнгөн хөрөнгийн санг бүрдүүлдэг байна. Төвлөрсөн ба төвлөрсөн бус мөнгөн хөрөнгийн санг төрийн санхүүгийн анхны хуваарилалтаар хэрэглээний бүх төвшинд хүргэх боломжгүй байдаг бөгөөд үндэсний орлогын эхний хувааарилалтаар бий болсон анхны орлого улсын төвлөрсөн хэрэгцээний мөнгөн хөрөнгийг бүрдүүлэх эх үүсвэр болж чаддаггүй. Иймд үндэсний орлогын нэг хэсгийг эдийн засгийн салбар хооронд дахин хуваарилах шаардлагатай бөгөөд энэхүү үйл явц мөн л төрийн санхүүгийн хуваарилалтын тусламжтайгаар хэрэгжинэ.

Төрийн санхүүгийн гурав дах үүрэг хяналтын шинжтэй ба нийгмийн нийт бүтээгдэхүүнийг хуваарилах, дахин хуваарилах болон төвлөрсөн, төвлөрсөн бус мөнгөн хөрөнгийн сангуудыг бий болгох, ашиглах явцад хяналтын хэрэгслэлийг ашигладаг. Эдийн засгийн амьдралд гарч буй үйл явцын өрнөлт, үйлдвэрлэлт, борлуулалт, арилжааны ба хэрэглээний хүрээнд бий болсон эрэлт, нийлүүлэлтийн  байдалд хяналт тавьж, энэ талаар мэдээлэл өгч байх нь төрийн санхүүгийн гурав дах үүргийн гол зорилт мөн. Төрийн санхүүгийн хяналт нь зээл, татвар, аккредитив, шилжүүлэг зэрэг эдийн засгийн механизм, төлбөр тооцооны системээр дамжин мөнгөн хөрөнгө, капитал хуваарилагдах, шилжих явцад хэрэгжинэ. Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт, татвар цуглуулалт, зээл төлөлт зэрэгт тавих хяналт нь төрийн санхүүгийн хяналтын үүрэг хэрэгжиж буйн жишээ юм.

Америкийн санхүүч Ричард Масгрейв зах зээлийн эдийн засагт төр үндсэн 3 чиг үүрэг гүйцэтгэнэ гэж үзсэн.[шар ном 20]. Үүнд:

1.     Байршлын чиг үүрэг

2.     Хуваарилалтын чиг үүрэг

3.     Тогтворжуулах чиг үүрэг

Байршлын чиг үүрэг: Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд тодоорхой бараа үйлчилгээг хувийн аж ахуйн субъект нийлүүлдэггүй эсвэл хэрэглэдэггүй. Учир нь зах зээл ба өрсөлдөөнтэй холбоотой. Тухайлбал хувийн үйлдвэрийн эзэн хэрэв бараа бүтээгдэхүүнээ төлбөртэйгээр худалдөж чаддаг, ингэснээр урт хугацаанд тодорхой ашиг олж буй үед л бараа өтээгдэхүүнийг нийлүүлж байдаг. Хэрэглэгч мөн бусад хүмүүст ашиг тус үзүүлэхгүйгээр, харин өөрт нь ашигтай үед  л ямар нэгэн бүтээгдэхүүний хөлсийг төлөхөд бэлэн байдаг байна. Талх, суудлын авто машин гэх мэт хувийн барааг борлуулах үед үйлчилгээнд хариу үйлчилгээ үзүүлдэг зах зээлийн эквалентийн зарчим үйлчилдэг. Харин дотоод, гадаад аюулгүй байдал, хүрээлэн буй орчныг хамгаалах, дэд бүтцийн хөгжлийг хангах гэх мэт нийгмийн бараа үйлчилгээний үед зах зээлийн дээрх зарчмууд үйлчилдэггүй. Эдийн засаг дах бараа, үйлчилгээг тэдгээрийн өрсөлдөх чадвар, өөр бусдыг хамааруулахгүй байх шинж чанарыг харгалзан  хувийн бараа, нийгмийн бараа гэж ангилдаг.

Хувийн болон нийгмийн бараа үйлчилгээ нь дараах шинжүүдтэй. Үүнд:

Хувийн бараа

  • Зах зээлийн үнэтэй
  • Түүнийг тус бүрт нь худалдаж, хэрэглэж болно
  • Хэн нэгэн этгээд ашиглах нь өөр хэн нэгнийг нэгэн зэрэг ашиглах боломжийг үгүйсгэдэг
  • Хэрэв хэн нэгэн этгээд баялгийн үнийг төлөхөөс татгалзвал хэрэглээг зогсоож болдог зэрэг шинжүүдтэй

Нийгмийн бараа

  • *      Зах зээлийн үнэгүй
  • *      Түүнийг худалдаж болдоггүй, зөвхөн хамт олноороо ашиглаж болно
  • *      Тус бүрийн ашиглалтын хэмжээг хэмжих боломжгүй
  • *      Хэн нэгэн хүн ашигласны хөлс төлөхөөс татгалзвал, хэрэглээг үгүйсгэж, зогсоож чаддаггүй зэрэг шинжүүдтэй.

       Хуваарилалтын чиг үүрэг: Зах з эдийн засгийн хуваарилалтын үйл явц нь нийгмийн бодлогын хувьд тааламжтай бус үр дүнд хүргэдэг. Учир нь үндэсний бүтээгдэхүүнийг хуваарилах явдал эквалентийн зарчмаар явагдаж, үйлдвэрлэлийн хүчин зүйлийг төлөх байдлаар хэрэгждэг. Ямар нэгэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, эрхэлж чадахгүй байгаа хүмүүс ямар ч үйлчилгээг худалдан авч чадахгүй учир нийгмийн баримжаатай төр хөрөнгийг дахин хуваарилж, нийгмийн хамгаалалт, нийгмийн шударга ёс, амьдралын баталгаатай байдлыг бий болгон хэрэгжүүлэх ёстой. Төрийн хуваарилалтын үүрэг нь "Нийгмийн сүлжээ" хэмээн нэрлэгдэж, дараах төвшинд явагддаг. Үүнд:

*      Нийгмийн халамж: Төр өөрийн хүч, хөрөнгөөр өөрөө өөртөө тусалж чадахгүй иргэдэд халамжийн үйлчилгээ үзүүлэх

*      Нийгмийн даатгал: Төр нийгмийн датгалд нас хөгшрөх, өвчлөх,  тахир дутуу болох, ажилгүй болох зэрэг амьдралд тохиолдож болох эрсдэлд эртнээс бэлтгэж, даатгуулахыг зохион байгуулах

*      Дахин хуваарилалт: Төр татварын ачааллыг харилцан адилгүй болгосоноор тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, тусламжийг олгон, хувь хүний хэрэгцээний ялгаатай байдлыг харгалзан орлого, эд хөрөнгийн ялгавартай өөрчлөлтийг жигдрүүлэх

*      Боломжийн шудрага ёс: Төр хувь хүн бүрийн хөгжлийн нөхцлийг адил тэнцүү байлгах, өөрөөр хэлбэл иргэн бүр орлого, гарал үүсэл зэргээс үл хамааран боловсроол эзэмших, эрүүл мэндээ хамгаалах, ажил эрхлэх бололцоог төр хангах. Боломжийн  тэгш байдал буюу шудрага ёс гэдэг нь нөхцөл байдлын адил тэгш байдал, харин үр дүнгийн тэгш байдал гэсэн ойлголт биш юм. Гэхдээ "шударга", "тэгш", "нийгмийн баримжаатай" байх ёстой гэдгийг бодитойгоор тодорхойлох боломжгүй, энэ нь хэм хэмжээний асуудал юм. [шар ном 23]

*      Тогтворжуулах чиг үүрэг: Энэ нь төсвийн бодлогыг бүрэн ажил эрхлэлт, үнийн тогтвортой байдал, эдийн засгийн жигд өсөлтийг барьж байх хэрэгсэл болгон ашиглах явдал. Нийгмийн барааг төр бий болгох ёстой бөгөөд энэ нь үйлдвэрлэлийн үйл явцыг заавал өөртөө авна гэсэн үг биш. Жишээ нь төрөөс шүүх, аюулгүй байдлыг хангах, нутаг дэвсгэрийн хөгжил, засаг захиргааны удирдлага, дэд бүтэц зэргийг санхүүжүүлэх  зэрэг. Тогтворжуулах чиг үүргийг судлаач Хедткамп төрийн төрөлхийн чиг үүрэг хэмээн нэрлэсэн байдаг.

 1929-1933 оны дэлхийн эдийн засгийн хямралын үеэс эдийн засагчдын анхаарал хөрөнгө оруулалтын хэмжээнд татвар хэрхэн нөлөөлөх асуудлыг боловсруулахад чиглэгдэж буй энэ үед Английн эдийн засагч  Жон Мейнард Кейнс төрийн санхүүгийн үүрэг нь зөвхөн төсвийг бус нийт эдийн засгийг тэнцвэржүүлэхэд чиглэх ёстой гэсэн шинэ онол гаргасанаар  Кейнсийн онол дэлгэрсэн. М.Кейнс өөрийн онолоороо "Улс орнууд орлогоос хамааралгүйгээр зардлаа нэмэгдүүлж, эдийн засгаа хөгжүүлж болно" гэж үзсэн. Кейнс дэлхийн эдийн засгийн хямралын шалтгааныг "хэмнэх сэтгэлгээний төөрөгдөл" хэмээн нэрлэжээ. Тэрээр эдийн засгийн уналтын үед улс орнууд зардлаа нэмэгдүүлж, эдийн засгаа эрчимжүүлж болох бөгөөд эдийн засаг уналтант орох гол шалтгаан нь хөрөнгө оруулалтын багасалт гэж тайлбарласан байна.

Тэрээр эдийн засгийн зарлага нь хөрөнгө оруулалт ба хэрэглээ гэсэн хоёр хэсэгтэй. Хэрэглээ буурдаггүй гол төлөв өсч байдаг. Харин хөрөнгө оруулалт хөдөлгөөнтэй гэж үзсэн. Эдийн засгийн өсөлтийн хурд буурвал хөрөнгө оруулалт багасна. Иймд эдийн засаг буурахад татварын орлого бага байсан ч Засгийн газар хувийн салбараас зээл авч хөрөнгө оруулалт хийж, хөгжлийг дэмжих шаардлагатай. Эргээд эдийн засаг өсөхөд хувийн хөрөнгө оруулалт нэмэгдэж хэрэглээ өснө. Ийм нөхцөлд Засгийн газрын орлого нэмэгдэж эхэлдэг байна. Эдийн засгийн өсөлтийн үед Засгийн газрын зарлага их байх шаардлагатай ч Засгийн газар зардлаа бууруулж инфляцийг барих ёстой. Энэ үед татвараар орсон орлогоос бага зардал гаргавал төсвийн илүүдэлтэй болох бөгөөд төсвийн илүүдлийг эдийн засгийн хямралын үед ашиглана. Үүнийг мөчлөгийн эсрэг арга хэмжээ гэнэ гэжээ. 

            Дээрхи онолоос үзэхэд ер нь зах зээлийн эдийн засагт хэлбэлзэх үзэгдэл зайлшгүй гардаг. Барууны хөгжилтэй орнууд эдийн засгийн уналтын үед хөрөнгө оруулалт хийж, санхүүжилтийг нэмэгдүүлсэн боловч эдийн засгийн өсөлтийн үед татвараа хэвээр байлгаж илүүдэл хэмнэлт гаргахын оронд зардлын хамт татвараа багасгасан байна.Төрийн санхүүгийн бодлогоор эрэлтийг зохицуулах замаар эдийн засгийн тэнцвэрт байдлыг хангах явдал уг онолын суурь болж байсан. Ж.М.Кейнс 1936 онд бичсэн "Ажил эрхлэлт, зээлийн хүү ба мөнгөний ерөнхий онол " бүтээлдээ зах зээлийн эдийн засгийн тогтолцоо өөрөө аяндаа бүрэн ажил эрлэлт, үнийн тогтвортой байдалд хүргэхгүй харин дутуу ажил эрхлэлтийг бий болгож болохыг нотолсон. Кейнсийн онолын агуулга нь макро эдийн засгийн гэхдээ үндэсний эдийн засгийн хэрэглээ, экспорт, төрийн зарлага зэрэг нэгтгэсэн үзүүлэлт бүхий үйл ажиллагаа юм.

Дэлхийн II дайны дараа нийгмийн нийт эрэлтийг зохицуулахад чиглэгдсэн Кейнсийн онол  нь төсвийн стратегийн хөгжлийн дараах үе шатыг дамжсан байна.

 I.    үе шат: 1946-1962 он буюу төсвийн идэвхигүй бодлогын үе. Төсвийн тогтворжуулалтын бага үйлчлэл хосолсон мөчлөгийн эсрэг идэвхигүй төсвийн бодлого тодорохойлогдож байсан.

II.    үе шат: 1962-1973 он буюу төсвийн идэвхитэй бодлогын үе. Нийт эрэлтийг идэвхитэй зохицуулах төсвийн бодлого барилталж байсан.

  III.    үе шат:  1978-1980 он буюу төсвийн бодлого гүнзгий хямралд орсон үе. Эдийн засаг дахь эрэлтийн түвшинг тогтворжуулах, эдийн засгийн өсөлтийг урамшуулах зэргээр төсвийн бодлого гүн хямралд орсон.

Америкт Рейганы, Англид Тетчерийн засаглал тогтсоноор эдийн засагт төрөөс оролцох бүхий л төвшинд өөрчлөлт гарсан байна. Кейнсийн онол 1970-аад онд үйлчлэлийн дээд төвшинд хүрч, зах зээлийн эдийн засаг дахь төрийн зохицуулалтын хямрал нь барууны эдийн засагчдын дунд эдийн засгийг эрүүлжүүлэх шинэ аргыг эрэлхийлхэд хүргэсэн энэ үед Америк, Английн засгийн эрхэнд гарсан намууд ихэвчлэн монетарист үзэл баримтлал, шинэ сонгодог хандлагыг тусгасан эдийн засгийн онолыг хэрэглэх болсон байна. /Монетаризмын онол/ Энэ үеийн төлөөлөгчид санхүүгийн онолчид Ричард Масгрейв, Пол Самуэльсон нар юм.

Зах зээлийн удийн засгийн харилцааны өнөөгийн нөхцөлд төр нь эдийн засаг, санхүүгийн бодлогоор дамжуулан үнийн төвшинг тогворжуулж, ажил эрхлэлтийг аль болох өндөр төвшинд барьж, эдийн засгийн жигд өсөлтийг хангаж байх  ёстой билээ. Иймд төрийн эдийн засгийн үйл ажиллагааг зах зээлийн процессийг зохицуулах, засварлах, нөхөх зорилготой гэж ойлгож болох юм.

Орчин үеийн эрдэмтийн үзэж байгаагаар төрийг эдийн засагт гүйцэтгэх үүргээр нь дараах байдлаар хуваааж болно гэж үзжээ. [шар ном 32] Үүнд.

1.     Маш хязгаарлагдмал төр: Зах зээлийн онолыг үндэслэгч Адам Смитийн томъёолсноор хууль нийгмийн дэг журам, өмчийн эрх болон аж ахуйн хэвшлийг хамгаалж сахиулах, зарим үндсэн дэд бүтцийг хангахаас бусад бүр үүргийг зах зээлийн механизмд даатгаж, түүний үйлчлэлд аль болох саад болохгүйг хичээсэн төр.

2.     Шинэ сонгодог төр: Чөлөөт өрсөлдөөнтэй зах зээл бол эдийн засгийн үр ашигтай удирдлага гэдгийг онолын хувьд нотолсон Нобелийн шагналт Арроу, Дебро нарын тодорхойлсноор хязгаарлагдмал төрийн үүрэг дээр макро тогтворжуулалтыг хэрэгжүүлэх, байгаль хамгаалах, банк санхүүгийн салбарыг хянах зэрэг зарим нэмэгдэл үүрэгтэй төр.

3.     Ревизионист төр: Үүнийг судлаач Аоки, Мюрдал, Стиглиц нарын үзснээр томоохон хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, техник, технологийн дэвшил зэрэг зарим талаар зарим талаар эдийн засгийн төлөвлөлттэй холбоотой үүргүүдийг хэрэгжүүлж, зах зээлийн эдийн засагт төр оролцож удирдах ёстой гэж тайлбарласан байна.

4.     Марксист төр: Марксын сургаалын дагуу төрийн өмч, төвлөрсөн төлөвлөлтөнд тулгуурлан эдийн засгийг удирддаг төр.

      Төрийн үүрэг ХХ зууныг хүртэл хязгаарлагдмал төр, 1950-1970 оны дунд үе хүртэл шинэ тулгар хөгжиж байгаа орнуудын дунд ревизионист төр, 1990-ээд оныг хүртэл хуучин социалист орнуудад марксист төр харин энэ зууны эхнээс шинэ сонгодог төр давамгайлж иржээ.

      Зах зээлийн харилцаан дах төрийн шинэчлэлийн гол зарчим нь төсвөөс санхүүжүүлэх хариуцлагыг гардан гүйцэтгэх, үйлдвэрлэх үүргээс бодлого зохицуулалтыг хэрэгжүүлэх болон өдөр тутам удирдах үүргээс ялгаж үзэх, хөрөнгө баялаг зарцуулж хүний тодорхой хэрэгцээг хангаж байдгийн хувьд төрөөс нийгэмд үзүүлж буй ажил, үйлчилгээг бүтээгдэхүүн болгож өрсөлдөөнтэй, хэмнэлттэй хангуулах нөхцөл бүрдүүлэхэд оршино.    

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Лекц 6, 7

Шууд ба шууд бус татвараар төсвийн орлого бүрдүүлэлт

Төсвийн орлого, түүний бүтэц

Төр, засаг нь зарчмын хувьд засаглалын дээд эрхийг баригч, гэрээний түнш, зээлдэгч гэсэн хууль эрхийн гурван өөр байр суурийг төлөөлж болох юм. Үүний дагуу орлогын гурван эх үүсвэр, тухайлбал, татвар, үйлдвэрлэлийн орлого, зээллэгийн орлого байна.

Татвар нь аливаа улсын хувьд орлогын гол эх үүсвэр юм. Төрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас орох орлого, жишээлбэл, төрийн үл хөдлөх хөрөнгө, үйлдвэрийн газар, ойн аж ахуйн зэрэг орлогын ач холбогдол төрийн санхүүд үлэмж буурах хандлагатай байна. Учир нь төрийн өмчит үйлдвэрийн газар ихэвчлэн алдагдалтай ажилладаг ба төрийн эдийн засгийн оролцоо ихэвчлэн ашиггүй байдаг.

Зээллэгийн орлогын хувьд төр хувийн хэрэглэгчийг бодвол үлэмж их хэмжээний, хүүгийн мэдрэмжгүй зээл хэрэглэгч юм. Улсын зээл авах шалтгаан нь гол төлөв санхүүгийн эсвэл улс төрийн шалтгаантай байдаг. Иймд аж ахуйн болон үр ашигтай байдлаар энэ нь тодорхойлогддоггүй.

Түүнчлэн төрийн өмчийг хувьчлах, түрээслэх, мөн хүү, торгууль ногдуулах зэргээр орлого олж болно.

Татварын онолын үндэс

            Татвар нь хүн төрөлхтний соёл иргэншлийн эхэн үед нийгмийн анхдагч хэрэгцээтэй холбоотойгоор бий болжээ. Татварын орлогогүйгээр нэг ч төр, улс оршин тогтнох аргагүй юм.

Татвар ногдуулалтыг судалсан эрдэмтэд татварыг янз бүрээр тодорхойлж иржээ. А.Смитийн сургаалыг үргэлжлүүлэгч нэрт эдийн засагч Д.Рикардо /1772-1823/ татварын эдийн засгийн мөн чанарт тодорхойлолт өгөхдөө: "Татвар нь төрийн мэдэлд очиж байгаа хөдөлмөр ба бүтээгдэхүүний нэгэн хэсэг бөгөөд эцсийн дүнд хөрөнгө ба орлогоор үргэлж төлөгдөж байдаг юм" гэжээ. Дээрх тодорхойлолт татварын бүх мөн чанарыг бүрэн дүүрэн илрүүлэн гаргаагүй ч эндээс татвар нь санхүүгийн болон хуваарилалтын шинж чанартай гэдэг нь харагдаж байна.

Татвар нь нийгэм ангид хуваагдан төр үүсч шүүх, цэрэг, түшмэл зэрэг шаардлагатай хөрөнгийн хэрэгцээ гарч ирсэн үйл явцтай нэг зэрэг үүссэн билээ. "Татварт эдийн засгаар дүрслэгдсэн төрийн оршин тогтнол шингэсэн юм", гэж К.Маркс тэмдэглэсэн байдаг.

ХХ зууны эхэн үеийн оросын эрдэмтэн А.Соколов татварыг тодорхойлохдоо эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх, төрийн зардлыг нөхөх зорилготойгоор аж ахуй ба аж ахуй эрхлэгчдээс хариу төлбөргүйгээр албадан цуглуулж буй хөрөнгө бол татвар юм" гэжээ.

Б.М.Сабанти "Төрийн бодлого нь үндэсний орлогын хуваарилалт ба дахин хуваарилалтын харилцааны илрэл юм" гэжээ.

Дээрх тодорхойлолтуудаас үзэхэд татвар нь төсвийн орлогын гол эх үүсвэр болохын хувьд төртэй нягт холбоотой байх, хуулийн дагуу албадан төлүүлэх, нийгэм, эдийн засгийн үйл явцад зайлшгүй оролцох зэрэг төрөлхийн онцлогтой байдаг ажээ.

Татварын үүрэг

            Татварын мөн чанар бусад шинжүүд нь түүний гүйцэтгэж буй үүргээр тодорхойлогддог. Гэвч татвар нь хичнээн төрлийн ямар үүрэг гүйцэтгэх ёстой талаар өнөө болтол нэгдсэн ойлголтод хүрээгүй байна.

Зарим санхүүчид тухайлбал  Дробозина Л.А, орчин үеийн нөхцөлд татвар нь санхүүгийн болон зохицуулах үүргийг гүйцэтгэх бөгөөд тус бүр нь тухайн санхүүгийн категорийн дотоод агуулга, шинж тэмдэг, төрх байдлыг нь бүрэн дүүрэн нээн өгдөг гэж тэмдэглэсэн байдаг. Эхний үүргийн тусламжтайгаар төсвийн санг бүрдүүлж, улс орон оршин тогтнох болон хуримтлуулсан нөөц хөрөнгийг цаашид дахин хуваарилах нөхцөл бололцоогоор хангагдана.

Санхүүгийн үүрэг нь татварын үндсэн үүрэг бөгөөд түүнд байдаг мөн чанараас урган гардаг. Энэ үүрэг нь аль ч улс орны оршин тогтнох бүхий л хугацаанд байдгаараа онцлог шинжтэй. Аливаа улс орны орлогын ихэнх хэсэг нь татвараас бүрддэг тул эдийн засгийн харилцаа хөгжих, боловсронгуй болох тутам энэ үүргийн ач холбогдол улам нэмэгдэнэ. Энэ нь хөгжилтэй орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүнд татварын эзлэх хувь өсч байгаагаар батлагдаж байна.

Татварын хоёр дахь үүрэг нь эдийн засаг дахь төрийн оролцоотой холбоотой бөгөөд татварын санхүүгийн үүрэгтэй зөрчилддөг. Зохицуулах үүрэг нь тухайн үйлдвэрлэгчдийн орлого болон нийт аж ахуйн бүтцэд нөлөөлнө.

"Татварын гүйцэтгэх үүргийн энэ ангиллыг зохистой гэж үзэж байна. Учир нь энэхүү ангилал нь татварын дотоод шинж чанараас гадна хөгжлийн зүй тогтол болон түүний илрэлийг ялгах хэлбэрийг бүрэн дүүрэн тусгасан байдаг". Татварын гүйцэтгэх үүргийн талаар өөр өөр үзэл бодол байдгийг энд тэмдэглэх хэрэгтэй. Тухайлбал, Б.Г.Болдырев, В.М.Родионова нар санхүүгийн үүргийн зэрэгцээ эдийн засгийн үүрэг байдгийг онцолж байна. Энэ нь эдийн засагт төрөөс оролцох оролцоо болон татварын зохицуулах үүргээр тодорхойлогдоно. Тодруулбал, "төр хөгжлийг хөхүүлэн дэмжих эсвэл барих, хөрөнгийн хурмитлалыг нэмэгдүүлэх эсвэл бууруулах, хүн амын төлбөрийн чадварын эрэлт хэрэгцээг өргөтгөх эсвэл багасгах замаар нөхөн үйлдвэрлэлд нөлөлж байна" гэжээ.

Санхүүгийн болон зохицуулах үүргийн зэрэгцээ хяналтын үүрэг гүйцэтгэдгийг Д.Г.Ченик онцолсон байдаг. Энэ үүрэг нь татвараар цуглуулсан мөнгөний тоо хэмжээ хэдий хэмжээний санхүүгийн нөөц улсад хэрэгцээтэй байгаатай харьцуулах боломжийг олгодог. Энэхүү үүргийн ачаар татварын механизмын үр ашиг үнэлэгдэнэ, санхүүгийн нөөцийн хөдөлгөөнд тавих хяналт хангагдана, татварын болон төсвийн бодлогод оруулах зайлшгүй шаардлагатай өөрчлөлт тодорхой болно. Зохицуулах үүргийг хуваарилах харилцааны хүрээнд татвараар дамжуулан хэрэгжүүлэх зүйл гэж Черник үзжээ. Татварын бодлогын ихэнх мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар манай татварын систем нь үндсэндээ төсвийг бүрдүүлэх буюу санхүүгийн чиг хандлагатай байна.

Татварын гүйцэтгэх үүргийн тоо, төрөл болон нэр томьёотой холбогдсон үзэл бодол зөрөлдөөнтэй байлаа ч гэсэн татварын зохицуулах үүргийг хэн ч үгүйсгэхгүй байна.

Татварын зохицуулалт

            Эдийн засгийг татвараар зохицуулах асуудал нь хөгжлийн урт түүхтэй юм. Төр улс үүсч хөгжсөн цагаас энэ нь тулгамдсан асуудал болжээ. Энэ асуудал нь зөвхөн эдийн засагчдаас гадна яруу найрагч, гүн ухаантнуудын сэтгэлийг эзэмдэж байна.

"Татвар нь нийгмийн хөгжилд саад хийх ёсгүй" гэж Ф.Наитти бичиж байхад "Шинээр татвар тогтоохдоо маш болгоомжтой хандах хэрэгтэй" гэж Е.Канкрин үзэж байлаа. Жишээлбэл, Иби-Хальдун /1332-1406/ феодалын улс орнуудад таваар-мөнгөний харилцааг дэмжихийг уриалан "нийгмийн амьдралын хөгжил цэцэглэлтэд хүрэх гол арга зам бол татварын хэмжээг багасгах явдал юм" хэмээн үзэж татварт ихээхэн анхаарлаа хандуулж байжээ. Европ дахь капитализмын хөгжлийн эхэн үед бараа, бүтээгдэхүүний үнэ, чанар, үйлчилгээ, ашгийн татварын хэмжээ, гадаад худалдаанд төвлөрсөн хяналт тавьдаг байжээ.

Албан татвар ногдох жилийн орлого нь 100.0 сая төгрөг хүртлэх татвар төлөгч 15 хувиар, түүнээс дээш төгрөгний албан татвар ногдуулах жилийн орлогод 15.0 мянган төгрөг дээр 100.0 сая төгрөгнөөс дээш орлогын дүнгийн 40 хувиар нэмж албан татвар ногдуулна. Мөн:

  • үл хөдлөх хөрөнгө борлуулснаас хойш 10 хоногийн дотор борлуулалтын орлогод мөн дээрх хувь хэмжээгээр
  • Хонжворт сугалаа, таваар, тоглоомын орлогод 40 хувиар
  • эрхийн шимтгэлийн /оюуны бүтээл эзэмших эрх эдлэгч эрхээ бусдад ашиглуулсан/ орлогод 10 хувиар
  • хувьцааны ногдол ашиг, хув хүртэгчийн орлогод 15 хувиар
  • банкнаас авсан хүүгийн орлогод мөн 15 хувиар
  • Монгол улсад оршин суугч бус гадаадын татвар төлөгч Монгол улсад олсон орлого эсвэл шилжүүлсэн ашгийн 20 хувиар татвар ногдуулна.

Хөрөнгийн албан татвар

            Хөрөнгийн буюу өмчийн татварт авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, бууны албан татвар, үл хөдлөх хөрөнгийн албан татварыг хамааруулна.

            Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг цилиндрийн багтаамж, даацыг харгалзан хот, хөдөөд ялгавартай тогтоосон. Бууны албан татварыг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, цагдаа болон ял эдлүүлэх байгууллагын бие бүрэлдэхүүний зэвсэглэлийн зориулалтаар ашиглаж байгаагаас бусад бүх төрлийн буу эзэмшигчдэд бууны голын хэмжээг харгалзсан хэмжээгээр төлнө.

            Үл хөдлөх хөрөнгийн албан татварыг 2001 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж байгаа бөгөөд улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгө, орон сууц, нийтийн эзэмшлийн барилга байгууламжаас бусад бүх төрлийн үл хөдлөх хөрөнгөнд уг хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд хамруулсан үнийн дүнгээр, даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус ногдуулна.

Хэрэглээний татвар

            Хэрэглээний татварт нэмэгдсэн өртгийн албан татвар, онцгой албан татвар, гаалийн албан татвар, авто бензин, дизелийн түлшний албан татвар багтана.

            Эдэгэр татваруудаас нэмэгдсэн өртгийн албан татвар нь ихээхэн ач холбогдолтой татвар юм. Монгол улсад 1998 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хууль үйлчилж байна.

Нэмэгдсэн  өртөг гэдэг бол үйлдвэрлэгч, нийлүүлэгч хэн нэгэн этгээдээс түүхий эд, материал буюу бараа, ажил, үйлчилгээг худалдан аваад түүнийгээ цааш нь борлуулахын тулд үйлдвэрлэх, боловсронгуй болгох, худалдан борлуулахтай холбогдон гарсан зардал юм. Монгол улсын нутаг дэвсгэрт бараа импортлож байгаа, түүнчлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулж, ажил гүйцэтгэж үйлчилгээ үзүүлж байгаа иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварыг импортлосон болон борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний татвар тооцох үнэлгээнээс 15 хувиар бодож ногдуулж байна.

Татвар төлөгч төлөхөөс тооцсон нэмэгдсэн өртгийн албан татвараас дор дурдсан үйл ажиллагаанд төлсөн татвараа хасч тооцно.

Үйлдвэрлэл үйлчилгээнийхээ хэвийн үйл ажиллагаанд зориулан бэлтгэн нийлүүлэгчээс худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн НӨТ,

Үйлдвэрлэл үйлчилгээнийхээ хэвийн үйл ажиллагаанд болон худалдах зориулалтаар өөрөө шууд импортлосон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн татвар

Нэмэгдсэн өртгийн албан татварыг тооцох зорилгоор татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлтэй хамт худалдан авалтын дэвтэр, борлуулалтын дэвтрийг хөтлөх ба ногдуулсан татварыг дараа сарын 15-ны дотор татварын албанд тушаан төсөвт төлнө.

Монгол улсад 1993 оноос онцгой албан татварын тухай хууль мөрдөгдөж байна. Бүх төрлийн согтууруулах ундаа, бүх төрлийн тамхи, авто бензин, дизелийн түлш, суудлын авто машин зэрэг бараа бүтээгдэхүүнийг импортлож, үйлдвэрлэж байгаа иргэн, аж ахуйн нэгж нь онцгой албан татвар төлөгч юм. Онцгой албан татвар ногдох суурийг тодорхойлохдоо үйлдвэрлэгчээс борлуулах үнэ, импортоор орж ирсэн барааны тоо, ширхэг, литр, тонн зэрэг хэмжигдэхүүнд, үйл ажиллагааны бол нийт орлогыг татвар тооцох суурь болгон согтууруулах ундааны хатуулгаас, нефть бүтээгдээхүүнийг оруулж ирж байгаа боомтоос, авто машинд цилиндрийн багтаамж, эдэлсэн хугацаанаас хамааруулан ногдуулна.

Манай улсад 1997 оноос архи спиртээс бусад барааны гаалийн албан татварыг тэглэсэн боловч 1999 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс бүх төрлийн импортын бараанд 5 хувиар татвар ногдуулж байна. Гаалийн татварын хувь хэмжээг гаалийн үнээс хувиар, барааны нэгжид мөнгөн илэрхийллээр тогтооно. Улсын Их Хурал эрх олгосноор Засгийн газар гаалийн тарифыг түр хугацаагаар өөрчлөх, 50 хувиар бууруулах, эсвэл нэмэгдүүлэх эрхтэй байдаг.

Авто бензин, дизелийн түлшний албан татварыг авто зам шинээр тавих, гүүр барих, тэдгээрийг засварлах, хөрөнгийн эх үүсвэр болгох зорилгоор импортоор авч байгаа авто бензиний тонн тутамд 20350, дизелийн түлшний тонн тутамд 2140 төгрөгийн татвар ногдуулж байна.

Хэрэглэгчийн төлбөр ба бусад татвар, хураамжууд

            Хэрэглэгчид  нийгмээс нийтийн зориулалттай бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээг хэрэглэх, эсвэл худалдан авах, түрээслэхэд тодорхой хэмжээний хураамж, төлбөрийг төлдөг бөгөөд эдгээрийг хэрэглэгчийн төлбөр ба бусад татвар гэж нэрлэж байна. Үүнд:

  • Улсын тэмдэгтийн хураамж - шүүхийн, паспорт, виз, консулын газрын, аж ахуйн нэгж бүртгүүлэх, худалдааны шошго, зохиогчийн эрхийг болон үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлэх хураамж гэх мэт
  • Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах барих зөвшөөрлийн хураамж - нэг удаагийн эрхийн бичгийн үнэлгээгээр, ан амьтны толгой тутмын экологи-эдийн засгийн үнэлгээгээр, гадаад зах зээлийн үнэ ба эрх бүхий байгууллагаас тогтоосон үнээр, борлуулалтын орлогод нь, килограммд ногдуулж ан амьтныг агнах, барих гэрээ хийх, зөвшөөрөл эрхийн бичиг авах бүрдээ төлбөрийг гүйцэтгэнэ.
  • Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь алтанд 6.5 хувь, бусад нөөцөд 2.5 хувь байна.
  • Газрын төлбөр - Төлбөрийн үнэлгээг хот, суурин газрын байршил, инженерийн хангамж, нийгэм, эдийн засгийн болон байгаль орчны нөхцөл, ашиглах зориулалтыг харгалзан тодорхой хувь ба үнийн дүнгийн хэмжээгээр Засгийн газар тогтооно.
  • Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр - Ургаж буй мод огтолсны төлбөрийг ойн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээнээс 6-30 хувь, ойн хожуул, түлш огтолсны төлбөрийг 2-10 хувиар ногдуулж, сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан зөвшөөрөл олгон төлбөрийг хураана.
  • Рашаан ашигласны төлбөр - Эмчилгээний зориулалтаар ашиглахад 1 куб метр рашаанаас 10-50 төгрөг, үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болгон ашиглахад 500-3000 төгрөг хураана.
  • Байгалийн ургамал ашигласны төлбөр - Нэн ховор ургамал, ховор ургамал, элбэг ургамал гэсэн ангиллаар килограмм тутамд 50-1000 төгрөгөөр төлбөр ногдуулна.
  • Ус ашигласны төлбөр - нийтийн ундны усны эдийн засгийн ашиглалт 1-10 төгрөг, аж ахуйн нэгж байгууллага 1-20 төгрөг төлнө.
  • Ашигт малтмалаас бусад байгалийн баялаг ашиглахад олгох эрхийн зөвшөөрлийн хураамж
  • Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр

Эдгээрээс сүүлийн хоёр татвар нь орон нутгийн татварт хамаарах тул аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал хувь хэмжээг нь тогтоон орон нутгийн төсөвт оруулна.

            Ихэнх төлбөр, хураамжууд нь эдгээрт гарсан зардал их,бага байх болон ачааллын зэргийг харгалзахгүй тогтмол шинж чанартай байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Лекц 8, 9

Улсын төсвийн гадуурх фондууд

Орон нутгийн санхүү

Орон нутгийн санхүү гэдэг нь нийгмийн нийт бүтээгдэхүүний нэг хэсгийг /үндэсний орлогын нэг хэсгийг/  орон нутгийн засаг захиргааны байгууллагын мэдэлд төвлөрүүлэн мөнгөн хөрөнгийг зохих зориултын дагуу ашиглан зарцуулахаар хувиарлагдсан мөнгөн харилцааны систем юм.

Орон нутгийн санхүү нь төрийн санхүүгийн системийн дотор чухал байр суурийг эзэлдэг.Зах кээлийн эдийн засаг хөгжсөн хөгжингүй эдийн засаг бүхий орнуудад орон нутгийн санхүү нь төрийн санхүүгийн нөөцийг хувиарлах, дахин хувиарлахад гол үүрэгтэй. Төрийн байгууламжаас хамаарч орон нутгийн санхүү нь янз бүрийн бүтэцтэй байдаг.

Орон нутгийн санхүүгийн нийгэм эдийн засгийн мөн чанар нь улс нийтийн санхүүтэй ижилхэн орон нутгийн засаг захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь санхүүгийн суурьгүйгээр явагдаж чадахгүй.

Орон нутгийн санхүүгийн байдал нь дараах зүйдүүдээс ихээхэн хамаардаг байна. Үүнд:

Ш Улс орны нийт эдийн засгийн байдал

Ш Тухайн газар нутгийн эдийн засгийн хүчин чадал

Ш Орон нутгийн засаг захиргааны байгууллагын ажил үүргийг зохицуулах эрх зүйн байдал, төрийн хууль тогтоомжийн түвшин

Орон нутгийн санхүү нь бие даасан байдал, улсын санхүүгийн дэмжлэг авах, ил тод байх гэсэн  дээр үндэслэгдэнэ.

Орон нутгийн төсөв

Орон нутгийн санхүүгийн бүтцэд аймаг,  нийслэл, сум, дүүргийн төсөв хамаарах бөгөөд тухайн шатны ИТХ-р баталж, тухайн шатны Засаг дарга бүрдүүлэн зарцуулах төсвийг орон нутгийн төсөв гэдэг.  Өөрөөр хэлбэл тухайн орон нутгийн байгууллагад баталж, ашиглуулсан санхүүгийн нөөцийн төвлөрсөн фонд юм.

Орон нутгийн төсвийн бүтцэд нутаг дэвсгэр дэх мөнгөн хураамж, торгууль, татаас, өмч хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулсаны орлого, өмч хувьчлал, түржжс, үйлдвэр, үйлчилгээ, аж ахуй болон бусад албан газруудын ашгийн хэсэг, тээврийн хэрэгслийн төлбөр зэрэг орон нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан  шийдвэр, хууль тогтоомжоор тогтоосон бүхий л орлогуудаас бүрдэнэ. Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулинд аймаг,  нийслэл, сум, дүүргийн  ИТХ, Засаг даргын удирдлага, санхүүжилтийн талаархи бүрэн эрхийг зааж өгсөн байдаг.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн удирдлага, санхүүжилтийн  талаархи  бүрэн эрх

1.    Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутаг дахь  төсвийн удирдлага, санхүүжилтийн талаар дараахь бүрэн эрхтэй

2.    Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, хэтийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах,  хэрэгжилтэд хяналт тавих;

3.    тухайн жилийн орон нутгийн төсвийг хэлэлцэн батлах, хэрэгжилтийг хянах;

4.   орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх бүтээгдэхүүний тоо хэмжээг тогтоож батлах, бүтээгдэхүүн нийлүүлэх талаар Засаг даргатай гэрээ байгуулах, хэрэгжилтийг хангуулах;

5.    Засаг даргын улсын төсвийн  хөрөнгөөр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний төсөлтэй урьдчилан  танилцаж,  бүтээгдэхүүний тоо хэмжээ, зардал,  гэрээг дүгнэх болзол,  журмын  талаар  санал,  дүгнэлт  гаргах.

6.   Засаг даргатай байгуулах гэрээг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга  Хурлаа төлөөлж  байгуулна.

7.    Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал  бүтээгдэхүүн нийлүүлэх үүргийг аймаг, сум болон нийслэл, дүүрэгт 4 жилийн хугацаатайгаар зааглаж тогтооно.

8.   Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлага, санхүүжилтийн харилцааг зохицуулах журмыг энэ хуулийн 22, 28.1, 42 дугаар зүйлд заасныг жишиг болгон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.

9.   Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулна.

10. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрийн төсөвтэй байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн  Засаг даргын бүрэн эрх

1.    Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхтэй:

2.    үйл ажиллагааны хөтөлбөр болон үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө боловсруулах;

3.    төсвийн төсөл боловсруулах;

4.   тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан үйл ажиллагааны хөтөлбөр, үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөнд нийцүүлэн орон нутгийн төсвийн байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэх;

5.    орон нутгийн төсвийн байгууллага, бусад этгээдээс худалдаж авах бүтээгдэхүүний хэрэгцээг тодорхойлж, гэрээ байгуулах;

6.   орон нутгийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдлыг хангах;

7.    орон нутгийн төсвийн байгууллага, орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ерөнхий менежерийг улсын төсвийн байгууллага, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ерөнхий менежерийг томилдог зарчимтай ижил зарчмаар шалгаруулан томилох, үр дүнгийн гэрээ байгуулах;

8.   үр дүнгийн гэрээнд заасан орон нутгийн төсвийн байгууллага, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, санхүүгийн үр дүнд хяналт тавих;

9.   улсын төсвөөс санхүүжүүлэх бүтээгдэхүүнийг нийлүүлэх талаар аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн асуудлыг эрхэлсэн төсвийн ерөнхийлөн захирагчтай, бусад шатны Засаг дарга дээд шатны Засаг даргатай  гэрээ байгуулах;

10. орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх бүтээгдэхүүнийг нийлүүлэх  талаар  иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай гэрээ байгуулах, хэрэгжилтийг зохион байгуулах,  тайлагнах;

11. энэ хуульд заасан үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг орон нутгийн эх үүсвэрээс бүрдүүлэх.

Аймаг, нийслэлийн Засаг даргын үүрэг

1.    Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 51.1-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхээс гадна дараахь үүрэг хүлээнэ:

2.    аймаг, нийслэлийн төсвийн татварын болон татварын бус орлого, улсын төсвөөс олгох шилжилтийн хугацааны санхүүгийн дэмжлэгт багтаан энэ хуулийн 52.2-т заасан бүтээгдэхүүнийг нийлүүлэх;

3.    Засгийн газрын худалдан авах бүтээгдэхүүн (боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ болон бусад)-ийг улсын төсвийн хөрөнгөөр гэрээний дагуу нийлүүлэх.

4.   Аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутгийн хэрэгцээт дараахь бүтээгдэхүүнийг нийлүүлнэ:

5.    нийтийн ариун цэврийг хангах, хог зайлуулах, хадгалах, устгах;

6.   орон нутгаас эрхлэх байгаль хамгаалах арга хэмжээ,  тохижилт, цэцэрлэгжилт,  түүний өргөтгөл,  шинэтгэл, арчилгаа;

7.    хортон амьтан устгах;

8.   орон нутгийн замын засвар, арчилгаа;

9.   усан хангамж, цэвэрлэх байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах;

10. үерийн хамгаалалт хийх, хөрсний элэгдэлтэй тэмцэх;

11. гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээтэй холбогдсон үйл ажиллагаа;

12. орон нутгийн өмчийн дэд бүтэц;

13. мал, амьтны болон малаас хүнд халдварладаг өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ;

14. бусад.

15. Аймаг, нийслэлийн Засаг дарга орлогоосоо хэтэрсэн зарлага гаргаж  алдагдалд орох, харилцах данс нь өртэй байх, гэрээгээр нийлүүлэх бүтээгдэхүүний санхүүжилтэд олгосон хөрөнгийг өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.

Сум, дүүргийн Засаг даргын үүрэг

1.    сум, дүүргийн төсвийн татварын болон татварын бус орлого, аймаг, нийслэлийн төсвөөс олгох санхүүгийн дэмжлэгт багтаан сум, дүүргийн хариуцах бүтээгдэхүүнийг нийлүүлэх;

2.    Засгийн газар худалдан авах бүтээгдэхүүн (боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ болон бусад)-ийг аймаг, нийслэлийн Засаг даргатай хийсэн гэрээний үндсэн дээр нийлүүлэх.

МОНГОЛ УЛСЫН ТӨСӨВ 2011

Монгол улсын 2011 оны төсвийн бодлогын гол чиглэл нь ирэх жилүүдийн эдийн засгийн өсөлтийн суурийг оновчтой бүрдүүлэх, эдийн засгийн тогтвортой хөгжлийг татварын болон бодлогын бусад арга хэрэгслээр дэмжих, улмаар уул уурхайгаас хэт хамааралтай болж буй эдийн засгийн бүтцийг аажмаар өөрчлөх, жижиг дунд үйлдвэрлэл, түүн дотроо дотоодоос түүхий эдээ хангадаг үйлдвэрлэлийн салбарыг хөхиүлэн дэмжих замаар ажилгүйдлийг бууруулах асуудал байсан.

УИХ-ын 2010 оны 6 дугаар сарын 24 -ний өдрийн хуралдаанаар батлагдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцож төсвийн тогтвортой байдлыг хангах, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс бий болсон орлогыг хуримтлуулах зорилгоор төсвийн тогтворжуулалтын санг үүсгэлээ.

Монгол улсын 2011 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 3,304.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 42.2 хувь, тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага 4,084.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 52.1 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 779.5 тэрбум төгрөг буюу  ДНБ-ий -9.9 хувь, улсын төсвийн орлого 2,492.3 тэрбум төгрөг, зарлага 2,782.7 тэрбум төгрөг, улсын төсвийн тэнцэл 290.4 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар УИХ-ын 2010 оны 11 дүгээр сарын 25-ны хуралдаанаар батлагдсан.

Тодотгол 2011

Улсын Их хурлаас Засгийн газарт өгсөн чиглэлийг хэрэгжүүлэх, Улсын Их хурлаас шийдвэрлэсэн зарим арга хэмжээг хэрэгжүүлэх, хууль, эрх зүйн шийдвэртэй зардлуудыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын 2011 оны төсвийн тодотголыг боловсруулсан.

Монгол улсын 2011 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 3,942.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 38.8 хувь, тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага 4,931.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 48.5 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 988.7 тэрбум төгрөг буюу  ДНБ-ий -9.7 хувь, улсын төсвийн орлого 3,080.0 тэрбум төгрөг, зарлага 3,609.8 тэрбум төгрөг, улсын төсвийн тэнцэл 529.8 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар УИХ-ын 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан.

Орон нутгийн татвар

Орон нутгийн төсвийн орлогыг аймаг нийслэлийн сум дүүргийн татварын ба татварын бус орлого гэж ангилна.Мөн орон нутгийн төсвийн орлогыг байнгын болон цаг хугацаагаар бүгд болон тодорхой хатуу  тогтоосон хувиар холбогдох орон нутгийн төсөвт орж байдаг орлого, орон нутгийн төсвийн балансжуулалтыг хангахын тулд татвар болон төлбөрөөс тодорхой норматив хувь, хэмжээгээр тухайн санхүүгийн жилд батлагдсан төлөвлөгөөний дагуу төсөвт орж буй орлого гэж ангилж болдог.

Орон нутгийн татварт

1.    бууны албан татвар

2.    нийслэл хотын албан татвар;

3.    нохойны албан татвар;

4.   өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар;

5.    үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар;

6.   улсын тэмдэгтийн хураамж;

7.    ус, рашаан ашигласны төлбөр;

8.   авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар;

9.   ашигт малтмалаас бусад байгалийн баялаг ашиглахад олгох эрхийн зөвшөөрлийн хураамж;

10. байгалийн ургамал ашигласны төлбөр;

11. түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр;

12. агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамж;

13. газрын төлбөр;

14. ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр."

 Орон нутгийн хэрэгцээт  бүтээгдэхүүн

Орон нутгийн хэрэгцээт дараах бүтээгдэхүүнийг аймаг нийгслэл, сум дүүргийн дарга тухайн орон нутаг нийлүүлнэ. Хэрэгцээт бүтээгдэхүүн нь тухайн орон нутагт  амьдарч байгаа иргэдийн ая тухтай амьдрахад зориулагдсан, тэдний эрэлт хэрэгцээг хангахуйц , орон нутгийн төсвийн орлогоор санхүүжигддэг ажил үйлчилгээ юм. Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулинд дараах хэрэгцээт бүтээгдэхүүнийг засаг дарга нийлүүлнэ хэмээн заасан байна. Үүнд:

Ш Нийтийн ариун цэврийг хангах, хог зайлуулах, хадгалах устгах:

Ш Орон нутгаас эрхлэх байгаль хамгаалах арга хэмжээ, тохижилт, цэцэрлэгжилт, түүний өргөтгөл, шинэтгэл, арчилгаа:

Ш Хортон амьтан устгах:

Ш Орон нутгийн замын засвар, арчилгаа

Ш Усан хангамж, цэвэрлэх байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах:

Ш Үерийн хамгаалалт хийх, хөрсний элэгдэлтэй тэмцэх:

Ш Гал түймрээс хамгаалах арга хэмжээ:

Ш Орон нутгийн өмчийн дэд бүтэц:

Ш Мал амьтны болон малаас хүнд халдварладаг өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зэрэг бүтээгдэхүүн.

 

 

 

 

 

 

 

 

 

Лекц 10

Нийгмийн даатгалын фондууд

Монгол улсад төрт ёс тогтсон үеэс иргэдийн нийгмийн хангамж үүссэн бөгөөд улс орны нийгмийн хангамжийн байгууллагаас хамаарч янз бүрээр шийдэгдэж ирсэн боловч Монгол улсад ардын засаг тогтсоноос хойш улс орны эдийн засгийн хөгжлийн бололцоо нөхцөл бүрдэхийн хэрээр аажмаар дэвжих замаар хөгжиж ирсэн. 1992 онд монгол улсын шинэ үндсэн хууль батлагдсанаар хүний эрх, эрх чөлөө түүний дотор иргэдийн нийгмийн хангамжийн эрхийг хангах баталгаажуулах талаар томоохон эргэлт гарсан. Монгол улсад иргэдийн нийгмийн хангамжийн тогтолцоо гэсэн 2 үндсэн тогтолцоо бий болсон гэж дүгнэж болно. Энэ тогтолцоо нь иргэд өөрсдөөс хамаарахгүй буюу нийгмийн үүдэлтэй шалтгаанаар амжиргааны эх үүсвэргүй болох, эх үүсвэр нь эрс багассан үед эрсдлээс хамгаалах төр, нийгмийн зүгээс эд материалын туслалцаа үзүүлэх, нийгмийн үйлчилгээгээр хангах үндсэн зориулалтаараа нийтлэг учраас бүхэлд нь төрийн нийгмийн бодлогыг цогц илэрхийлэл буюу иргэдийн нийгмийн хамгаалалын арга хэмжээ гэж үзэж болно.

Нийгмийн даатгалын тогтолцооны гол зорилго нь нийгмийн даатгалын шимтгэл буюу хөдөлмөрийн өртгийнхөө тодорой хэсгийг төлж бий болгосон даатгалын аль нэг сангаас ажил хөдөлмөр эрхэлж байсан иргэдийг өөрөөс хамаарахгүй шалтгаанаар амжиргааны эх үүсвэргүй болсон тохиолдолд хангахад оршдог бол нийгмийн халамжийн тогтолцооны үндсэн зорилго нь ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй боловч нийгмийн үүдэлтэй шалтгаанаар амжиргааны эх үүсвэргүй болсон иргэдэд улсын буюу орон нутгийн төсвөөс бүрдсэн зориулалтын сангаас эд материалын тусламж, үйлчилгээ, хөнгөлөлт үзүүлэхэд оршино.

Нийгмийн даатгалын тогтолцооны дагуу: Ажил хөдөлмөр эрхэлж байсан иргэдэд тэтгэвэр, тэтгэмжийн хангамж, эрүүл мэндийн даатгалын дагуу эмнэлэгийн үйлчилгээ болон эмчилгээний зардал, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмжийн хангамж, төлбөр ажилгүйдлийн тэтгэмж олгодог.

Нийгмийн даатгалын хуульд зааснаар Монгол улсад:

ь тэтгэврийн даатгалын сан,

ь тэтгэмжийн даатгалын сан,

ь эрүүл мэндийн даатгалын сан,

ь үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан,

- ажилгүйдлийн даатгалын сан гэсэн 5-н төрлийн сан байна.

Нийгмийн халамжийн тогтолцооны дагуу: Ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй боловч нийгмийн үүдэлтэй шалтгаанаар хүн амын эмзэг хэсэгт хамаарах болсон ахмад настан, тахир дутуу иргэд, олон хүүхэдтэй гэр бүл, хүүхэд төрүүлсэн буюу нярай хүүхдээ асарсан, ихэр хүүхэд төрүүлсэн эх, бүтэн өнчин хүүхэд үрчлэн авсан иргэдэд хуульд заасан бол нөхцөлийн дагуу тэтгэвэр, тэтгэмж олгох, нийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээ хөнгөлөлт үзүүлдэг.

Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар:  тэтгэвэр тэтгэмж нь нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээ гэсэн 2 төрлийн сан байна. Монгол улсын нийгмийн халамж нь нийгмийн даатгал,  халамжийг нэгтгэсэн ойлголтын хувьд төрийн нийгмийн бодлогын гол цогц , хүн амын амжиргааг дээшлүүлэх нийгмийн шинжтэй аливаа эрсдлээс хамгаалахад чухал үүрэгтэй. Эдгээр тогтолцооны дагуу хангамж, нийгмийн үйлчилгээ аливаа хөнгөлөлт үзүүлэхэд төрөөс баримталж байгаа гол шалгуур нь хөлсний доод хэмжээ, амжиргааны доод түвшин гэсэн 2 үндсэн шалгуур хэмжээ хуульчлагдсан. Засгийн газрын 2000.07.05-ын өдрийн төр аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, иргэд хоорондын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2000.07.01-ны өдрөөс эхлэн цагт 146 төгрөг 45-н мөнгө байхаар шинэчилэн тогтоож энэ тогтоол хэрэгжсэнээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сард 24750 төгрөг бол өмнөх түвшингөөсөө даруй 2,1 дахин нэмэгдэв. Одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 141.400 төгрөг болсон.

Нийгмийн хамгаалал гэсэн ойлголтыг зөв тодорхойлох нь чухал юм. Манай хэвлэлд нийгмийн хангамжийн ойлголтыг санал нэгтэй тодорхойлж чадаагүй байна. Зарим зохиогч нийгмийн хангамжийн тэтгэвэр, тэтгэмжээс гадна эмнэлэгийн тусламж эмчилгээ үзүүлэх амралт сувьлалын асуудал хамаарна гэж үздэг. Эмнэлэгийн тусламж үйлчилгээний зорилгийн тухай асуудал нь иргэдэд эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудал тул нийгмийн даатгалын нэг бүрэлдэхүүн асуудал гэдэг нь маргаангүй. Нийгмийн даатгалын тухай болон эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар эрүүл мэндийн даатгалын асуудлыг нийгмийн даатгалд бүрэн хамруулж эрүүл мэндийн даатгалын ажлыг нийгмийн даатгалын байгуулагад эрхлүүлсэн билээ. Монгол жлсын нийгмийн хангаж нь иргэдэд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж төлбөр олгох эмнэлэгийн үйлчилгээ эмчилгээний зардалыг хариуцан гаргах нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох өндөр настан, тахир дутуу иргэдэд халамжийн тэтгэвэр олгох, төрөл бүрийн нийгмийн үйлчилгээнд хөнгөлөлт үзүүлэх, жирэмсний болон амаржсаны, олон хүүхэдтэйн тэтгэмж, нярайн хүүхдийн арчилгааны тэтгэмж, өнчин хүүхэд асрамжлах эмчлэх сувилах зэргээр иргэдийн амжиргааг хангах эрүүл мэндийг хамгаалах талаар төрөөс авч хэрэгжүүлж буй нийгэм эдийн засгийн өргөн хүрээтэй асран тэтгэх шинжтэй нийгмийн хамгаалалын олон талт арга хэмжээ мөн. Нийгмийн халамжийн эдийн засгийн үүргийн хувьд хөдөрмөр эрхэлж байсан иргэд өндөр настай болох хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болгох зэргээр хөдөлмөрийн хөлсгүй болох хүүхэд төрүүлэх асрах болон ахмад настан тахир дутуу иргэд амжиргаагүй буюу нийгмийн үйлчилгээ шаардлагатай болсон тохиолдолд асран тэтгэх гол зорилготой. Монгол улсад иргэдийн нийгмийн хангамжийн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль тогтоомж иж бүрнээр системтэй хөгжиж иргэдийн эд мэтериалын хангамжийн нэгдсэн систем бүрэлдэн тогтсон байна. 1966 онд Прага хотод болсон олон улсын эрдэм шинжилгээний хурлаар нийгмийн хангамжийн эрх зүйн тухай асуудалыг тусгайлан хэлэлцэж нийгмийн хангамжийн эрх зүй нь бие даасан эрх зүй болсоныг тэмдэглэж үүнээс хойш их дээд сургуулийн сурах бичиг гарын авлага олноор хэвлэгдэх болсон юм.

Монгол улсын нийгмийн хангамжийн эрх зүй гэдэг нь иргэдэд тэтгэвэр, тэтгэмж нөхөн төлбөр зэрэг хэлбэрээр мөнгөн тусламж олгох өндөр настан, тахир дутуу иргэд, олон хүүхэдтэй гэр бүл, ажилгүй иргэдэд тэтгэмж олгох эмнэлэгийн тусламж эмчилгээний зэрдлыг төлөх зэрэг олон төрлийн үйлчилгээ хөнгөлөлт үзүүлэх иргэдийн нийгмийн хангамжийн эрхийг хангах баталгаажуулах хэрэгжүүлэхэд чухал хууль зүйн үндэслэл болсон. 

Лекц 11, 12

Улсын зарлагын онол

                                     Төсвийн зарлагын тухай ойлголт

Батлан хамгаалах, засгийн эрх барихтай холбогдсон зардал, боловсрол, өндөр насны тэтгэвэр,улс орны эдийн засгийн хөгжилд зориулсан зардлыг зөвхөн XIX  зууны хоёрдугаар хагасаас л судлах болсон байна. 1860-аад оноос "төсвийн зарлага" санхүүгийн шинжилэх ухаанд өөрийн байр сууриа олжээ.

        XIX зууны сүүлчээс төсвийн зарлага нь орлогоосоо илүү ач холбогдолтой, "Хувийн аж  ахуйн адилаар санхүүгийн орлого, зарлагатай байна. Гэхдээ санхүүгийн аж ахуйд орлого бус, харин зарлага шийдвэрлэх ач холбогдолтой. Санхүүгийн аж ахуй бол зайлшгүй тохиолдолд хувийн аж ахуйгаас шаардалгатай хөрөнгийг татах замаар өөрийн орлогыг нэмэгдүүлж болно."

      Төрийн үүрэг нь төсвийн зарлагын мөн чанараар тодорхойлогддог. Төрийн удирдлагын хэрэгцээг хангахад зориулж бүрэн эрхт засаг, захиргаанаас зарцуулж буй хөрөнгийг төсвийн зарлага гэж ойлгож болно.

      Түүнчлэн төсвийн зарлага нь нийгмийн үйлдвэрлэлийг өргөтгөх, соёл, олон нийтийн арга хэмжээг санхүүжүүлэх, шинжилэх ухаан, техник технологийг хөгжүүлэхэд зориулсан улсын төсвийн орлогыг дахин хувиарлах явцад үүсч буй харьцаа юм.

      Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд баталгаажсан төсвөөс төсвийн захирагчын үйл ажилгааг,түүний үр дүнг санхүүжүүлхээр хувиарлаж, зарцуулаж буй төсвийн хөрөнгийг төсвийн зарлага гэнэ.

Улсын төсвөөс төлөх төлбөрүүд нь дараах хэлбэртэй байна. Үүнд:

ь Санхүүжилт - улсын төсвөөс үйлдвэр,байгуулгуудад зориулж буй мөнгөн хөрөнгө.

ь Субсид - улсын байгуулгад олгодог улсын мөнгөн тэтгэмжийн төрөл.

ь Субвенц - олон нийтийн байгуулга эсвэл салбарын аж ахуйн газрыг хөгжүүлэх зорилгоор улсаас өгч байгаа санхүүгийн тэтгэмж. 

ь Татаас - үйлдвэр, аж ахуйн газрыг дэмжих,алдагдлыг нөхөх зорилгоор өгч байгаа улсын тэтгэмжийн нэг төрөл.

Олон улсын практикт өргөн хэрэглэгдэж буй 3 төрлийн татаас байдаг. Үүнд:

1.    Тодорхой зориулалтаар өгдөг зориулалтын татаас. Жишээлбэл: орон нутгийн харъяалалд байгаа дунд сургуульд зориулж татаас өгдөг байна.

2.    Эдийн засгийн урамшууллын хэрэгсэл болгож болзолт татаасыг хэрэглэдэг. Өөрөө хэлвэл эдийн засгийн юм уу төсвийн үзүүлэлтийг сайжруулух тодорхой хөтөлбөр хэрэгжүүлэх нөхцөлд олгох талаас юм.

3.    Аль ч улс нутаг дэвсгэрийн хувьд тэгш хөгжилтэй байдаггүй. Ялангуяа зах хязгаар нутаг ихэвчлэн хөгжил сул дорой байх явдал түгээмэл. Манай орны хувьд ч гэсэн орон нутгийн хөгжлийн ялгаа их байна. Энэ нөхцөлд тэгшитгэх талаас зайлшгүй байх ёстой юм. Өөрөөр хэлбэл, хөгжил султай орон нутагт санхүүгийн эх үүсвэрийг дахин хуваарилах арга болгомж ийм татаасыг хэрэглэх боломжтой.  

        Татаас гэдэг бол төв, орон нутгийн эдийн засгийн харилцааны нэг чухал зүйл боловч, энэ нь өөрөө тохиолдлын шинжтэй, шийдвэр гаргадаг хэрэгсэл болсон хэвээр байна. Тэгэхээр татаасыг төв, орон нутгийн эдийн засгийн харилцаанд байх ёстой элемент  гэж үзвэл түүнийг жинхэнэ сонирхлын механизм болгох үйлчилгээг хангах шаардлагтай болж байна. Татаастай холбогдсон нэг маргаантай сэдэв бол ер нь татаас байх эсэх тухай асуудал юм. Бүх аймгийг хэдхэн жилийн дотор татаасгүй болгоно гэдэг бол огт бүтэхгүй зүйл. Нутгийн өөрөө удирдах ёс, бие даасан байдал хөгжсөн Европын улс орнуудад ч өнөөдөр орон нутагтаа татаас өгч байна. Тэгхээр оронд орон нутгийн бие даасан байдал хангалттай гэж үздэг.

1.    Төсвийн зарлагын мөн чанар, түүний гүйцэтгэх үүрэг

Төсвийн зарлагын мөн чанар:

Төсвийн зарлагын мөн чанар гэдэг нь нийгмийн үйлдвэрлэлийг өргөтгөх, соёл, олон нийтийн арга хэмжээг санхүүжүүлэх, шинжлэх ухаан, техник технологийг хөгжүүлэхэд зориулсан улсын төсвийн орлогыг дахин хуваарилах явцад үүсэж буй харилцааг төсвийн зарлага хэмээн ойлгож болно.

    Төсвийн зарлагын мөн чанар, түүний гүйцэтгэх үүрэг:

Төсвийн зарлага нь төрөөс чиг үүрэг, зорилтоо хэрэгжүүлэхийн тулд татвараар хуримтлуулсан орлогыг хэрхэн хуваарилж, зарцуулахыг илэрхийлэх мөнгөн харилцаа бөгөөд төсвийн жил бүрийн төлөвлөгөөгөөр тодорхойлогддог.

2.    Төсвийн зарлагын ангилалууд:

      Төрийн зарлагын эдийн үр дүнгээс нь хамааруулан үйлдвэрлэлийн зардал гэдэг нь эсвэл төрийн хөрөнгө, нөөцийг нэмэгдүүлдэг, эсвэл хувийн аж ахуйн эдийн засгийн үндсийг бэхжүүлдэг зардлууд юм. Үйлдвэрлэлийн  бус зардал гэж эдгээр үр дүнгийн алиныг ч үзүүлдэггүй, гэхдээ ашиггүй зардлуудыг хэлнэ. Эрт орой хэзээ нэгэн цагт аж ахуйн баялаг болж хувирдаг биет бус баялаг байдаг, тухайлбал, зарим дайн ямар ч аж үйлдвэрийн хөгжил, дэвшлээс илүү ард түмний эрч хүчийг нэмэгдүүлсэн тохиолдол бий.

       Төсвийн зарлагийг агуулгаар нь нийгмийн хэрэгцээг хангахад чигэлсэн төрийн үйлчилгээтэй холбоотой бодит зардал, төрийн өмчит үйлдвэрийн газрыг ажиллуулах, татвар хураахтай холбогдсон зардал гэж ангилдаг.

       Бодит зардал нь бүтэцийн хувьд төрийн удирдлагын зардал: цэргийн хэрэгцээний, өөрөөр хэлбэл, батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах зардал: газар тариалан, худалдаа, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээний зардгуудаас бүрдэнэ.

        Түүхчлэн авч үзвэл төрийн зардал нь эхлээд биет хэлбэртэй, дараа нь мөнгөн хэлбэртэй болсон байна. Хэрэглэгдэх шинжээр нь ердийн ба онцгой зардал гэж хуваадаг. Ердийн зардал нь төрийн байнгын хэрэгцээнд зарцуулагддаг, санхүүгийн жил бүрт шинэчлэгдэж байдаг зардал юм. Харин онцгой зардал нь онцгой хэлбэрийн орлогоор санхүүжигддэг, тохиолдлын, тогтвортой бус хэрэгцээнд зарцуулагддаг.

          Санхүүгийн шинжлэх ухаанд ердийн зардлууд нь ердийн буюу байнгийн ( албан татвар, гаалийн татвар гэх мэт) орлогоор, харин онцгой зардлууд тусгай орлогын ( төрийн өмчийг худалдсаны болон зээлийн) эх үүсвэрээр санхүүжигддэг байна. Эдийн засагч Ж.Д.Саксын үзэснээр төсвийн зарлага 4 үндсэн категорит хуваагддаг. Үүнд:

1.     Улсын  хэрэглээ

2.     Улсын  хөрөнгө оруулалт

3.     Хувийн  салбарт  төлж  буй шилжүүлэг

4.     Улсын  өр, зээлийн  хүү  хамаарна.

Улсын  хэрэглээ: Төрийн  албан  хаагчдын  цалин  хөлс, түүнчлэн  урсгал  хэрэглээнд  зориулан  худалдан  авч буй, бараа бүтээгдэхүүний  төлбөр  багтана.

Улсын хөрөнгө оруулалт: Зам гүүр барих, барилга байгууламж гэх мэт хөрөнгийн зардал багтана.

Хувийн салбарт төлж буй шилжүүлэг: өндөр настны тэтгэвэр, ажилгүйдлын даатгал, ахмад зүтгэлтнүүдэд олгох хөнгөлөлтүүд, мөн бусад төлбөр орно.

Улсын өр, зээлийн хүү: улсаас тодорхой хэмжээгээр гадаад орноос болон дотоодын банкнаас авсан зээлийн хүү энэ зардалд багтана.

Зарлагыг тодорхойлогч хүчин зүйлүүдийг урьдчилан тогтоосон ба өөрчилж болох гэж ангилж болох юм. Жишээлбэл: өмнө гарсан хууль тогтоомжоор хувь хэмжээ нь шийдэгдсэн буюу жил тутам тогтмол гардаг захиргааны зардал зэрэг нь эхний ангилалд, улсаас хангах үйлчилгээны өртөг болон бодлогын өөрчлөлт, шинэ төслийг санхүүжүүлэх зэрэг нь өөрчилж болох зардал юм.

Төсвийн зарлагын ангилал: нь бодлого тодорхойлох, салбар хоорондын нөөц хувиарлалтын байдлыг зэрэгцүүлэх, засгийн газрын болон удирдлагын тухайн түвшины  үйл ажиллагааны үр дүнг жиших, парламентын хороод болон мэргэжлийн байгуулга хоорондын тохиролцоо, зөвшилцөөнд хүрэх, гүйцтгэлийн үр дүнд шинжилгээ хийх, төсвийн байгуулгын өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах зэрэгт чухал ач холбогдолтой.

       Төсвийн зарлагын ангиллын тогтолцоо нь шийдвэр гаргах, түүнийг хэрэгжүүлэх, аль алиныг нь нэгтгэн зангидах норматив болдог.

       Төсвийн зарлагын бодлого тодорхойлох, тайлан гаргах, төсвийн зарлагын удирдлагын хэрэгцээг хангах зорилгоор дараах байдлаар ангилдаг байна. Үүнд:

Зүйл заалтын ангилал: Захиргааны хяналт тавихад хэрэглэгддэг категоруудад нийцүүлэн зарлагуудын объектоор зохион байгуулдаг. Жишээлбэл: цалин хөлс, томилолт, шуудан холбоо, бичиг хэргийн материалын зардалууд  гэх мэт.

Захиргааны ангилал: Хөрөнгийн удирдлагын төлөө хариуцлага хүлээдэг байгуулагуудаар зарлагыг  бүлэглэдэг. Захиргааны ангилалын бүтэц улс үрны онцлогоос шалтгаалан өөр өөр байдаг бөгөөд төсвийн хөрөнгийг хүлээн авагчдийн тоо, захиргааны түвшингээр тодорхойлогддог.

Чиг үүргийн ангилал: Төрийн байгуулгуудын үйл ажиллагаа болон зарлагыг зорилгод нийцүүлэн хувиарладаг. Жишээлбэл: дэг журам сахиулах (цагдаагын үүргүүд), батлан хамгаалах, боловсрол , эрүүл мэнд, тээвэр, холбоо. Үндэсний тооцоо, төрийн санхүүгийн статисткийг бэлтгэх үед хэрэглэгддэг. НҮБ-ын чиг үүргийн стандарт ангилал нь төрийн байгуулгуудын үйл ажилгааг 14-н үндсэн бүлэг 61-н бүлэг, 127 дэд бүлэг болгон ялгадаг. Энэ ангилалын талаар нарийвчлан авч үзнэ.

Эдийн засгийн ангилал: Төрийн санхүүгийн ажиллагааг эдийн засгийн категорит нийцүүлэн хөрөнгийн ба урсгал зарлага, орлого, санхүүгийн дэмжлэг төрөөс өрх гэрт олгох шилжүүлэг, төрийн бусад байгуулагуудад олгох шилжүүлэг, зээлийн хүүгийн төлбөр , санхүүжүүлэлтийн гүйлгээ гэх мэтээр ангилдаг. Энэ ангилалыг ОУВС-аас бэлтгэдэг Төрийн санхүүгийн статистикт ашигладаг. Уг ангилалыг доор задлан тайлбарласан болно.

Хөтөлбөрын ангилал: зарлагуудыг хөтөлбөрөөр нь ангилдаг, түүнчлэн тухайн тохиолдолд хөтөлбөрийг нэг болон хэд хэдэн зорилгод хүрэхийн тулд хэргжүүлэх үйл ажиллагааны цогц гэж үздэг. Хөтөлбөрийн ангилал захиргааны ангилалын жижигрүүлсэн хэсэгт хамаарч, эсвэл захиргааны нэгжүүдтэй давхцаж болох юм.

Орон бүс нутгын ангилал: Орлого, зарлагыг санхүүгийн ажиллагааны үр нөлөөгөөр нь газар зүйн байрлалаар хувиарладаг.

      Дээр дурьдсан төсвийн зарлагын ангилалуудаас хамгийн өргөн хэрэглэгддэг нь Нэгдсэн Үндэсний Байгууллгаас гаргасан Засгийн газрын чиг үүргийн ангилал юм.Хэдийгээр төрийн хэрэгцээ, шаардлага, нийлүүлэлт байнга өөрчлөгдөж байдаг ч төсвийн зарлагын ангилал нь удирдлагын арга зүй, тэдгээрийн хоорондын уялдаа холбоо, тасралтгүй байдлыг хангахад юуны өмнө чиглэгдэж байна.

       Засгийн газрын газрын чиг үүргийн дагуу Нэгдсэн Үндэсний Байгууллагаас гаргасан ангилал нь олон улсын хэмжээнд зэрэгцүүлэлт хийх боломж олгодог, засгийн газрын үйл ажиллагааны зорилго, чиглэлд суурилдаг стандарт ангилал юм.

        Чиг үүргийн энэхүү ангилал нь байгуулага, салбар хоорондын нөөц хувиарлалтын байдалд дүн шинжилгээ хийхэд чухал ач холбогдолтой. Засгийн газрын үйл ажиллагааны харьцангуй тогтвортой энэ ангилалыг төсвийн зарцуулалтанд динамик шинжилгээ хийх, өөр өөр санхүүгийн тоо мэдээллийг хооронд нь харьцуулахад ашигладаг.

        Энэ ангилал нь 14 ерөнхий бүлэг, 61 бүлэг хэсэг, 127 дэд бүлгээс бүрддэг гэж дээр дурьдсан билээ. Ерөнхий бүлгийн ангилалыг задлан авч үзвэл дараах байдалтай харагдана.

 

a)    Засгийн газрын чиг үүргээр:

       Код      Ангилал:

1.           Улсын ерөнхий үйлчилгээ: удирдлага

2.          Батлан хамгаалах

3.          Цагдаа, шүүх, хамгаалалтын байгуулагууд

4.          Нийтийн үйлчилгээ

o   Боловсрол

o   Сургуулийн өмнөх болон бага боловсрол

o   Дунд боловсрол

o   Бусад

5.          Эрүүлийг хамгаалах байгуулагын үйлчилгээ

o   Эмнэлэг

o   Клиник- амбултор, хувийн эмнэлэг

o   Бусад

6.          Нийгмийн хамгаалал

7.          Орон сууц нийтийн аж ахуй, усан хангамж, ус суваг ашиглалтын        байгууллага

8.          Соёлын байгууллагууд

b)   Эдийн засгийн үйлчилгээ:

9.          Түлш, эрчим хүчний байгууллагууд

10.       Хөдөө аж ахуй, загас агнуур, ой аж ахуй

11.        Уул уурхай, үйлдвэр, барилга

o   Тээвэр холбоо.

o   12.1         зам  

o   12.2         бусад тээвэр

o   12.3         холбоо

12.        Эдийн засгийн бусад үйлчилгээ

13.        Ерөнхий бүлэгт ороогүй бусад зарцуулалт

N.C     Хүү төлөлт (ашиг сонирхол) хувь

N.C     Засгийн газрын дотоод урсгал шилжүүлэг

     Засгийн газрын чиг үүргийн энэ ангилалын дагуу Монгол Улсын төсвийн зарлагын зориулалтын ангилалыг 1997 онд батлаж, уг ангилалыг 2002 оныг дуустал мөрдсөн юм. Харин 2002 оны 11-р сард батлагдсан Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 12.2  дугаар зүйлд төсвийн зарлагыг үндсэн 4 төрлийн буюу бүтээгдэхүүний ангиар хувиарласан төсөв, эдийн засгийн ангилалаар хувиарласан төсөв, ТЕЗ-ийн төсөв, ТЕЗ-д хуулиар харъяалуулсан байгууллагын төсөв гэсэн ангилалыг мөрдхөөр заасан байна. 

      Түүнчлэн төсвийн орлого, зарлагын дэлгэрэнгүй ангилалыг Засгийн газар тогтооно гэж хуульчилсаны дагуу Засгийн газрын 2003 оны 9-р сарын 3ны өдрийн 203 тоот тогтоолын 2-р хавсралтаар Монгол Улсын нэгдсэн төсвийн бүтээгдэхүүний ерөнхий анги, 3-р хавсралтаар Монгол Улсын нэгдсэн төсвийн ерөнхийлөн захирагчдын ангилалыг баталжээ. Бүтээгдэхүүний ерөнхий ангийг  нийтийн ерөнхий үйлчилгээ ; батлан хамгаалах үйл ажиллагаа, нийгмийн хэв журам, аюулгүй байдлын үйл ажиллагаа, эдийн засгийн үйл ажиллагаа, байгал орчныг хамгаалах үйл ажиллагаа, орон сууц, нийтийн аж ахуй, хот байгуулалтын үйл ажиллагаа, эрүүл мэндийн үйл ажиллагаа, соёл урлаг, амралт, спортын үйл ажиллагаа, боловсрол, нийгмийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээр үл ангилагдах үйл ажиллагаа гэсэн 11-н чиглэлээр тогтоосон байна. Харин ТЕЗ-н ангилалын жагсаалтад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлэн сум, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдын дарга, Засаг дарга хүртэлх 73 албан тушаалтан багтана.

       Засгийн газраас явуулах төсвийн зарлагын бодлогын нэг хэсэг нь төсвийн зарлагын зориулалтыг сайжруулах, оновчтой болгох, нөгөө талаар боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж зэрэг хүнд оруулж буй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үр ашигтай хувиарлалт хийх үйл ажиллагаа байдаг.

        ОУВС-н төрийн санхүүгийн статистикийн ангилалаар бол төсвийн зарлагын зүйл, анги нь Олон улсын ангилалын стандартын дагуу тайлагнаж байх ёстой бөгөөд энэхүү төсвийн зарлагын эдийн засгийн ангилалын тайлан мэдээ гаргах зорилгоор ашигладаг, харин бүртгэл тооцоо, төлөвлтөнд зориулагдаагүй болно.

        Төсвийн зарлагыг хувиарлалтын чиг хандлага, хөрөнгийн хэрэглээний агуулага талаас нь харуулж ангилахыг  төсвийн зарлагын эдийн засгийн ангилал гэдэг. Өөрөөр хэлбэл, төсөвт хуримтлуулах хөрөнгийн өдөр тутмынхаа хэрэглээнд ашиглах уу, эсвэл нийгмийн цаашдын өсөлт хөгжилд шаардагдах зардалд илүүтэй анхаарал тавьж, түүнд түлхүү хувиарлах уу гэдгийг тодорхойлоход ашигладаг.

        Төсвийн зарлагыг эдийн засгийн агуулгаар нь УРСГАЛ ЗАРДАЛ, ХӨРӨНГИЙН ЗАРДАЛ, ЭРГЭЖ ТӨЛӨГДӨХ ТӨЛБӨРИЙГ ХААСАН ЦЭВЭР ЗЭЭЛ гэсэн үндсэн 3 ангилалд хуваадаг бөгөөд анги дотроо бүлэгт, бүлэг нь зүйлд, зүйл нь хэсэгт, хэсэг нь дэд хэсэгт хуваагдан ангилагдана.

 УРСГАЛ ЗАРДАЛ

       Төсвийн зарлагын өдөр тутмын хэрэглээнд, өөрөөр хэлбэл дахин  ашиглагдахгүй нэг удаа зарцуулаад өнгөрөх буюу хамгийн идэвхигүй зардлуудыг урсгал зардал гэдэг.

       Төсвийн урсгал зардлыг бууруулсанаар зарлагын идэвхитэй хэсэг буюу нийгмийн цаашдын хөгжлийг тодорхойлогч- хөрөнгийн зардлыг нэмэгдүүлэх боломж бүрддэг.

 

Урсгал зардал нь дараах 3н бүлэгт хуваагдана. Үүнд:

1.     Бараа ба үйлчилгээний зардал (03.1.)

2.     Зээл үйлчилгээний төлбөр (03.2.)

3.     Татаас ба урсгал шилжүүлэг (03.3.) хамаарна.

1.    Бараа ба үйлчилгээний зардал   (03.1.) буюу цалин хөлс, нэмэгдэл урамшуулал, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэл (5 төрөл), бараа ба үйлчилгээний бусад зардал энэ бүлгийг бүрдүүлнэ.

 Бараа ба үйлчилгээний бусад зардалд:

1.     Бичиг хэргийн зардал

2.     Гэрэл,цахилгааны зардал

3.     Түлш , халаалтын зардал

4.     Тээвэр, шатхууны зардал

5.     Шуудан холбооны зардал

6.     Цэвэр, бохир усны зардал

7.     Дотоод албан томилолтын зардал

8.     Гадаад албан томилолтын зардал

9.     Ном, хэвлэл авах зардал

10. Хичээл, үйлдвэрийн дадлагын зардал

11.   Эрдэм штнжилгээны зардал

12. Эд хогшил авах зардал

13. Ноормын хувцас, зөөлөн эдлэл авах зардал

14. Хоолны зардал

15. Эм, боох материалын зардал

16. Урсгал засварын зардал

17. Урсгал бүтээлийн зардал

18. Төлбөр, хураамж болон бусад зардал

19. Гадаад зочины зардал

20. Уралдаан тэмцээний зардал

21. Холбооны суваг ашигласаны хөлс

22. Музей үзмэр авах зардал

23. Байр ашигласаны түрээсийн төлбөр

24. Төвлөрсөн арга хэмжээ

25. Ойжуулалтын зардал

26. Ойг арчилалт, хортон устгатын зардал

27. Киноны зардал

28. Түүх соёлын дурсгалт зүйл засварлах зардал

29. Соёл урлагыг хөгжүүлэх зардал

30. Хот  суурингын ерөнхий төлөвлөгөөний зардал

31. Газрын зургын зардал

32. Гудамжны гэрэлтүүлэг, цэвэрлэгээны зардал

33. Харуул хамгаалалтын зардал

34. Төрийн албан хаагчийн нэг хүүхдийн сургалтын зардал

35. Төрийн сургалтын сангийн зээлийн эх үүсвэр

36. Нөөц хөрөнгө

37. Хувиарлагдаагүй зардал

38. Сонгуулийн зардал

39. УИХ-д суудалтай намуудад үзүүлэх санхүүгийн дэмжлэг

40. Татан буугдсан банкны өрийн талбөр зэрэг зардлууд орно.

2.   Зээлийн үйлчилгээ (хүү)-ний төлбөр (03.2.) нь гадаад, дотоод гэсэн 2 зүйлд хуваагдана.

  • Гадаад зээлийн үйлчилгээний төлбөр- Засгийн газрын 2 ба олон талын гэрээ, хэлэлцээрийн дагуу авсан зээлийн зөвхөн үйлчилгээнийх нь төлбөр буюу хүүг энд харуулна.
  • Дотоод зээлийн үйлчилгээний төлбөр - Засгийн газараас гаргасан үнэт цаас (улсын зээллэгээ, бонд, өрийн бичиг), Монгол банкнаас авсан зээлийн хүүгийн төлбөрийг харуулдаг.

3.    Татаас ба урсгал шилжүүлэг (03.3.):

  • Татаас - Төрийн өмчийн аж ахуйн нэгж, байгууллагын алдагдлыг нөхөх зориулалтаар төсвөөс буцалтгүй олгох хөрөнгийг харуулна.
  • Үндсэний засгийн газрын хоорондын шилжүүлэг - Олон улсын практикт Төв засгийн газар, орон нутгийн засгийн газар гэж заагалдаг бөгөөд хоёуланг нь нийлүүлээд тухайн улсын Ерөнхий Засгийн газар гэдэг. Энэ утгаар улсын төвлөрсөн төсвөөс орон нутгийн төсөвт олгох шилжүүлэг энд хамаарагддаг. Энэ урсгал шилжүүлэг нь төвлөрсөн төсвийн нийт зарлагад хамаарах боловч Монгол улсын төсвийн зарлагын дүнг тодорхойлоход хамаарахгүй. Харин орон нутгийн төсвийн хувьд алдагдлыг нөхөх эх үүсвэр болж харагдана.
  • Ашигын бус байгуулагад олгох шилжүүлэг - Төрийн бус байгуулга болон хувийн хэвшилийн байгууллагаар төрийн аливаа үүргийг гүйцэтгүүлсэний төлөө төсвөөс ямар нэгэн хэлбэрийн шилжүүлэг олговол энд хамаарна.
  • Өрх гэрт олгох урсгали шилжүүлэг - Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хангамжийн зардал, оюуны тэтгэлэг, гадаадад суралцагчдын зардал, нэг удаагын тэтгэмж, урамшууллыг энд тусгана.
  • Гадаад шилжүүлэг - Манай засгийн газраас гадаад оронд урсгал шилжүүлгийн хэлбэрээр өгөх тухайлбал, олон улсын байгууллагын гишүүний татвар зэрэг зардалыг харуулна.

ХӨРӨНГИЙН ЗАРДАЛ

     Төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх хөрөнгийн зардалыг харуулах бөгөөд энэ нь дараах 4 бүлэгт хуваагдана.

1.    Хөрөнгө оруулалтын зардал нь дотроо гадаад,дотоод эх үүсвэрээр санхүүжих гэсэн 2 зүйлд хуваагдана.

2.    Улсын нөөц бүрдүүлэх зардалд болзошгүй аюулын улмаас улс нийгэмд учирч болох хор хөнөөоийн хохирлыг гэтлэн давхад ашиглагдах нөөц бүрдүүлэхтэй холбогдсон зардлыгбараа, үр тариа, малын тэжээл, улаан буудай, шатхуун гэх мэтээр ангилан хувиарлана.

3.    Газар ба биет бус зүйлийн зардалд газар худалдан авах,геологи хайгуул явуулах,  ойг нөхөн сэргээхтэй холбогдон төсвөөс санхүүжүүлэх зардлыг тусгана.

4.    Хөрөнгийг шилжүүлэх нь дотроо гадаад, дотоод гэж ангилагдана.

Дотоод шилжүүлэгт үндсэний Засгийн газрын хоорондын болон түүнчлэн санхүүгийн ба санхүүгийн бус байгууллагад төсвөөс хөрөнгийн зардлын чиглэлээр олгох шилжүүлгүүд хамаарна. Жишээлбэл, төсөвт газар, байгуулгын их засварт зарцуулсан хөрөнгө, үндсэн хөрөнгийн элэгдлийг нөхөх зориулалтаар хөрөнгө төлөвлөн олгож байгаа бол энд тусгана.

Гадаад шилжүүлэгт манай улсаас олон улсын байгууллага болон засгийн газарт хөрөнгийн чанартай зардлыг шилжүүлэг хэлбэрээр олгох бол энд тусгана.

ЭРГЭЖ ТӨЛӨГДӨХ ТӨЛБӨРИЙГ ХААСАН ЦЭВЭР ЗЭЭЛ

Төсвийн зарлагын энэ хэсэгт нийгмийн хөгжлийг түргэсэгхэд шаардлагатай зардлыг нэг талаас нь төсвөөс хөнгөлөлттэйгээр олгох, нөгөө төлөөс төсвөөс олгосон хөрөнгийн ашиглалтын эцсийн үр өгөөжийг сайжруулахын тулд эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр ашиглуулахад чиглэгдэнэ.

Эргэж төлөгдөх нөхцөлөөр зээл олгох үйл ажиллагаа нь Засгийн газраас баталсан журмаар зохион байгуулагдана.

Эргэж төлөгдөх цэвэр зээлийг хаасан цэвэр зээл нь дотроо дотоод, гадаад гэсэн 2 бүлэгт хуваагдана.

Үүнийг төсөвт тусгахдаа тухайн жилд олгох хөрөнгийн дүнг(+)-ээр, харин тухайн жилд эргэж төлөгдөх төлбөрийг (-)-аар харуулах ба зөрүүгээр нь эргэж төлөгдөх нь олгохоосоо их байвал (-) тэмдэгтэй, олгох нь эргэж төлөгдхөөсөө их бол (+) тэмдэгтэй тусгана.

Төсөвт байгууллагын зардлыг төлөвлөх, гүйцэтгэлийг гаргах үйл ажиллагаанд энэхүү ангилалыг мөрддөг.

Эцэст нь дүгнэхэд: Эдийн засгийн хөгжлийг тодорхойлоход төсвийн зарлагыг дотоодын нийт бүтээгдэхүүнд (ДНБ)-д харьцуулах замаар шалгуур үзүүлэлт болгон тооцдог. Эдийн засгийн хөгжлийн тодорхой үе шатууд ДНБд эзлэх урсгал болон хөрөнгийн зардалд харилцан адилгүй байх бөгөөд өндөр хөгжилтэй орнуудад урсгал зардал нь хөрөнгийн зардлаасаа их гардаг бол буурай хөгжилтэй орнуудад энэ үзүүлэлт эсрэг байдаг.

Урсгал зардал - тухайн жилд төр чиг үүргээ хөгжүүлэхийн тулд зориулан гаргаж буй зардал юм.Өөрөөр хэлбэл, жил бүрийн тогтмол гардаг зардал.

Хөрөнгийн зардал - гаргасан зардалтайгаа тэнцэх хэмжээний хөрөнгө бий болгох зардал юм.

 

 

 

 

 

 

Лекц 13

Эдийн засгийн төрийн зохицуулалт

Зах зээлийн эдийн засаг дах төрийн үйл ажиллагаа

Зах зээлийн харилцаан дахь төрийн эдийн засгийн үүргий зорилго нь улс орны хэмжээнд нийгмийн нөхөн үйлдвэрлэлийг тасралтгүй хангахын тулд саннхүүгийн нөөцийг бүрдүүлэх, эдийн засгийн үр ашиг ба нийгмийн шудрага ёс хоорондын тэнцвэрт байдлыг бий болгоход оршино.

Төр материаллаг үйлдвэрлэлийн салбарт бий болсон нийгмийн нийт бүтээгдэхүүний өртгийн нэг хэсгийг санхүүгийн тусламжтайгаар өөрийн мэдэлд төвлөрүүлдэг учир үүнтэй холбогдож  төрийн санхүүгийн үүрэг үүсдэг билээ.


Comments

2020-11-04 -

Бичсэн: Зочин

Маш их баярлалаа. Ажил амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

. Шууд холбоос


2020-08-30 -

Бичсэн: Зочин

БАЯРЛАЛАА ИХ ХЭРЭГ БОЛЛОО

. Шууд холбоос



Бичлэг: 6 » Нийт: 7
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax